Дөрвөн генсекийн дөрвөн өөр өнгө
2015/10/06
Монголчууд айлд орохдоо эрийнх нь нэрээр орж эхнэрийнх нь нэрээр гардаг гэдэг. Тэгвэл улс төрийн намын тухайд намын өнгө зүс, байр байдлыг Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтаны үг үйлдлээс харж болдог. Нэг үгээр хэлбэл тухайн намын “Ам, ажил” хоёрыг Ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг гэсэн үг. Үүний тодорхой жишээг улс төрийн “толгой” 2 намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийгээд дарга асангуудын үйлдлээс харж болно.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх: Шинэчлэл шийтгэл болов
Цагтаа МАН-ын залуу лидерүүдийг өнгөлж явсан улс төрч. Гэхдээ тэр хуучнаар МАХН-ын /МАН/Ерөнхий нарийн нарийн бичгийн ажлыг хийж ахуйдаа асар том алдаа гаргасан нь өнөө ч зэмлэл хүртэх гол шалтгаан болсоор буй.
Энэ нь МАХН гэх нэрнээс Х-г нь хасаж МАН болгосноор “түүхэн алдааг” хийсэн юм. Үнэндээ МАХН гэдэг нэрийг яс махандаа хүртэл шингээсэн олон мянган эгэл жирийн гишүүд нь намынхаа нэрэнд шинэчлэл хийж буй У.Хүрэлсүхийг биш МАХН гэдэг нэрээ дагасан нь нууц биш. Харин У.Хүрэлсүхийн тухайд “Х”-г хассан нь “Хэлмэгдүүлэлт” гэх муу нэрнээсээ сална гэж тооцсон нь дэндүү том алдаа байсан юм.
Ёстой л муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэгчийн үлгэрийг яс махаараа амссан гэхэд болно. Тэр “Х”-гээс салсан нь амжилтын эхлэл болно гэдэгт итгэл төгс байсан нь “Сонгуулиар манай нам ялагдах юм бол би хариуцлагаа хүлээнэ” хэмээн хэлсэн үгнээс нь илэрхий харагддаг.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь: Төвийг сахигч
Анх түүнийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход наанаа инээсэн ч, цаанаа чамлаж байсан хүмүүс мэр сэр бий. Харин хэр сайн ажиллаж вэ гэдгийг нь хэзээ хойно нь “Үнэхээр зангидаж байжээ” хэмээн дүгнэсэн юм.
Түүний үг үйлдэл хоёр зөв байсан нь хожмын ялалтыг дагуулахад ихээхэн хувь нэмэр болсон нь тодорхой. Тэрбээр аль нэг фракц, бүлэглэлийн талд үйлчилж, үг хэлж, яс хаяж байгаагүй гэдгээрээ цорын ганц болж ч мэднэ.
Ц.Оюундарь нэгэнтээ “Ардчилсан хувьсгал бол аварга том алимны мод юм” хэмээн бичиж байсан юм. Өөрийнхөө хэлсэнчлэн алимны модноосоо амжилтын, ажлын ургац чамгүй хураасан генсек байлаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Урваж шарвахгүй улаан хамгаалагч
Хэвлэлээр хэн нэгэн үг дайвал тэр дор нь хариу барьчихна. БасУИХ дахь МАН-ын бүлгийн өмнөөс сөрөг хүчний ажлыг хийгээд ч байгаа юм шиг дүр төрх түүний улс төрийн имидж болжээ. Тэр юухан хээхэнээр улс төр хийж, өрсөлдөгч намаа “доош хийх нь” үндсэн ажил нь.
Тэрбээр “Бид улс орноо хөгжүүлэхийн төлөө ийм зүйл хийж байна” гэж дуугарсан нь үгүй. Харин тэр тэгсэн байна, энэ ингэсэн байна гэж гоочлох нь хүмүүст илүү хоногшсон байх. Гэхдээ түүний буруу биш. Намаа хагалан бутаргаж байснаас өмгөөлж, өвөрлөж явах нь хувь илүү гэдгийг хэлүүлэх юун. Өөрөөр хэлбэл намынхаа нэрийг цээжээрээ хамгаалдаг хамгаалагч юм. Тэр хэзээ ч урваж шарвахгүй, бас хагалан бутаргахгүй сайн хамгаалагч.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр: Түүхэнд байгаагүй урвалтын эзэн
Тэр улс төрөөс удаан зүүгдэж байгаа нэгэн. Гэхдээ түүнийг дагадаг гол асуудал нь “Хагалан бутаргагч” гэх муу нэр. Сонгинохайрхан дүүргийн намын дарга байхад нь .... дугаар хорооны Ардчилсан намын гишүүд, дэмжигчид түүнд хасах тэмдэг тавьж, АН-ын түүхэнд байгаагүй “Урвалт”-ын эзэнхэмээн дургүйцэж байлаа. Улс төрчийн хувьд байж боломжгүй алдаа гаргасан нэгэн гэхэд хатуудахгүй. Гэтэл одоо “Эрхэмбаяр гэдэг хувь хүний ноён нуруу, улс төрийн зарчимтайгаа үлдсэн” хэмээж байгаа нь эгэл жирийн гишүүдээ басамжилсан, егөөдсөн үг гэлтэй.
Учир нь орон нутгийн сонгуулиар өрсөлдөгч намынхандаа тал зассан төдийгүй, МАН-ын хэсгийн ахлагчдыг өөрийнхөө талд зүтгүүлэхийг санаархаж, хууль бус зүйл сэдэн УИХ-ын суудалд суухыг урьтал болгосон хэмээн журмынх нь нөхөд шүүмжилж байсан юм. Муу үг модон улаатай гэгчээр энэ нь иргэдийн чихэнд хүрч, өдий зэрэгт хүргэсэн намаасаа урвасан хүн биднээс урвах нь юу ч биш хэмээн гомдол гаргаснаар түүний эл үйлдэл олонд илчлэгдсэн билээ.
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан түүнийг 2004, 2008, 2012 оны орон нутгийн сонгуульд багаа амжилтгүй авч орсон хэмээн хариуцлага хүлээлгэж буй буй мэт боловч үнэн хэрэгтээ хувь хүнийх нь зан чанарт дүн тавьсан гэдэг.
Нам дотроос нь гаргасан энэ мэдээлэл, Л.Эрхэмбаярын зан байдал, нүүр царайг илчилсэн удаа дараагийн мэдэгдэл нь УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтад хүчтэй нөлөөлж сөрөг үр дагавар авчрах учраас дүүргийнхээ намын хороог цэвэрлэхийн тулд Л.Эрхэмбаяраар туг тахихаас өөр гарцгүй болсон гэлцдэг.
Тиймээс нэгэн цагт түүний удирдлагад явсан гишүүд өөрт нь итгэж хадгалуулсан тамга, тэмдгээ буцааж авахаар санал нэгдэж СХД-ийн АН-ын даргын ажлаа өг хэмээн шаардсан байдаг юм. Үүнээс өмнө нь буюу 1996 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Архангай аймгийн Засаг даргын албыг хашиж байхад нь түүнийг багийнхан нь унагасан гэдэг. Тиймээс УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Эрхэмбаярын хувьд хариуцлагатай албан тушаалаас хоёронтоо хөөгдөж буусан гэсэн үг. Бүр хөөгдөх хөөгдөхдөө хамт ажиллаж явсан, зан зангаа сайн мэдэх нөхдүүддээ “гардуулж” шившгээ хутгасан байдаг. Зөвхөн энэ жишээнээс ажиглахад л түүний ямар улс төрч болох нь тодорхой харагдаж байгаа юм.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө АН-ын генсек Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намын удирдлага хэрэгтэй гээд хажуудаа байлгая гэвэл, намын хамт олон таныг ашиглана аа гээд “гал тогоо”-гоо бариулна гэвэл зүтгэхэд бэлэн байна” хэмээжээ. Үнэндээ чононд хонь хадгалуулах гэгч болох биз. Л.Эрхэмбаяр багийн тоглолт гэхээсээ илүүтэй хувийн тоглолтыг илүүд үздэг гэдгийг АН-ын эгэл жирийн гишүүд сайн мэднэ.
www.24tsag.mn
Зочин · 2015/10/06
МАН АРД ТҮМНИЙ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД, ЖААХАН ХҮҮХДҮҮДИЙГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛУУЛААД, АРД ИРГЭДИЙГ ХҮЧЭЭР ЦЭРЭГТ ТАТАЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД, ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД , 1 ХҮНД ОНОГДОХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН АЛТ, МӨНГӨ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, МАЛ СҮРЭГ ГЭХ МЭТ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛМЖУУДАА АШИГЛААД ЯМАР Ч ЧӨДӨР ТУШАА БАЙХГҮЙ 90-ЭЭД ЖИЛ ДАНГААРАА ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖЛӨӨРӨӨ АЗИД БАЙТУГАА ДЭЛХИЙД ТЭГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛМЖ БАЙСАН. ХАРИН ЭСЭРГЭЭРЭЭ АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨӨ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХЭХ ШАХСАН ШҮҮ ДЭЭ. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРДИРГЭД АРДЧИЛЛЫН БУЯНГААР АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ЭРХ БАРИХ СҮҮЛИЙН 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛД АРД ИРГЭДИЙН ДУНД АН-ЫН НЭР ХҮНД НЬ ӨСӨХӨӨС АЙСАН МАН-ЫН ӨЧНӨӨН СААД ТЭЭГ ЧӨДӨР ТУШААГ ДАВЖ МАН-ЫН 90-ЭЭД ЖИЛД