АН-ын улстөрийн тоглолт буюу ЭДИЙН ЗАСГИЙН ДОРОЙТОЛТ
2015/10/06
Монголын түүхийн хүрд эргэсээр. Ээрүүлийн шор шиг он жилүүдэд улстөрийн тоглолтууд улам нарийсч харин Монгол улсын эдийн засаг улам унаж байгаа нь нууц биш. Үнэндээ ГАНХСАН төр, ГУНХСАН эдийн засаг, ГУНДСАН ард иргэд өнөөгийн нийгмйин үнэн төрх.
Ардчилсан нийгэм гарснаас хойш Монгол орон хөгжил дэвшил гарсан уу. Гарсан лдаа, ГЭХДЭЭ... гэх хүмүүсийн ам цаанаа л ёозгүй байгаа учир юу вэ. Энэхүү асуултад хариуулах зориг зүрхтэн улстөр гэх айлд өнөөдөр байгаа болов уу. Эсвэл бүгд л идэж уусан болохоор БҮЛХ ЗАЛГИСАН мэт дуугүй амьдрахаас өөр аргагүй болсон АВИЛГАЛД ИДҮҮЛСЭН УЛСТӨР ҮҮ. Асуулт бүрийн ард гурван цэгээс өөр хариултгүй ийм л дүлий нийгэм өнөөдөр хүн ардыг минь чимээгүйхэн хүлж багласаар...
Ардчилсан хувьсгал гарснаас хойш түүхэн үечлэл хийж үзэе. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үе: Монгол орон их өлсгөлөнд нэрвэгдэж ард иргэд ганзагын наймаагаар гол зогоож. улстөр хэмээх их айлыг босгох гэсэн он жилүүд байлаа.
Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн үе:Монгол орны хувьд их хувьчлал явагдаж завшилт, улсын өмчийг шамшигдуулах эрэн үе эхэлсэн. үнэндээ энэ үе АН анх удаа төрийн эрхийг гартаа атгасан /1996-2000/ улстөр болж тоглох гэсэн хэдэн шаливхан банди нарын наадам болж ЭДИЙН ЗАСАГ доод цэгтээ хүртэл унаж ард түмэн модоо барих дөхсөн улстөрийн үе байлаа.
Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үе: Унасан эдийн засаг, гундсан иргэдээ хөл дээр нь босгож ажил хөдөлмөртэй болгох ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, Эдийн засгийн өсөлтийн жилүүд. Үнэндээ энэ үед МАН-ынхан төрийн гурван өндөрлөгийг эзэлж ОХУ-ын их өр гэгчийг дарах ажил ханцуй шамлан орсон түүндээ ч хүрч өрнөөс гарсан хэмээн сүр дуулиатайгаар ард түмэндээ зарлаж байсан сайхан үе.
Харин дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үе: Энэ үе нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ, Авилгалгүй цэвэр улстөр байх болно /2012-2015 АН эрх барьсан/ хэмээн тунхагласаар гарч ирсэн ч үнэндээ АМ, АЖИЛ ХОЁР НЬ ЗӨРСӨН ОН ЖИЛҮҮД.
АН эрх барьсан 2012 он. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүгд Ардчилсан хүчнээс төрөн гарсан лидерүүд. Гэвч өөр хоорондоо улстөрийн тоглолтоо хийж эгээтэй л шуудайд хийсэн үхрийн эвэр лугаа аашилж Сэргэж байсан эдийн засаг, Засаг төрдөө итгэж байсан иргэдийнхээ итгэл найдвар дээр ВАЛЬС эргэчихлээ. Одоо хэндээ итгэх вэ.
Мөн 1996-2000 оны АН-ын хэдэнтээ огцорсон Засгийн газрын араас нэхэх тогтворгүй ЗАСГИЙН ГАЗРЫГ бий болголоо. Н.Алтанхуягийн Шиэнэчлэийн засгийн газрыг унагах ажлыг үнэндээ дотроосоо идсэн улстөрийн хор нь унагаж ШИЙДЛИЙН гэх нэртэй сүржин засгийн газрыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр удирдуулан гаргасан. Гэтэл одоо өнөөд ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР нь таалагдахаа больсон уу улстөрийн тогоон доторх амьдрал, Намрын чуулганы синдром бүгд давхцаж унагах эс унагахын талаар яригдаж эхэллээ.
Ийнхүү унаж боссон эдийн засгийн нөлөөгөөр тогтворгүй улстөртэй Монгол Улс цаашид яаж амь зогоох бол. Удахгүй УЛСТӨРЧДИЙН хувьд чухал үе болох 2016 оны УИХ-ын гишүүдийн сонгууль болохтой холбоотойгоор унасан эдийн засгаа сэргээх гэсэн өрөвдөлтэй арга болох иргэдийнхээ халаас руу өнгийсөн ШИЙДЛИЙН биш ХУЛГАЙЧ ЗАСГИЙН ГАЗРЫН дараагийн алхам юу бол.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Д.Найдан · 2015/10/09
Өөрөөр хэлбэл орсод14 тэр бум долларын өртэй биш харин орсоос 14 тэрбум долларын авлагатай байсныг өр үүссэн түүхэн нөхцөлөөр тодорхой байсныг Н.Энхбаяр орсод саамширч тэглэн орсын сайн хүргэн болхоо харуулсан шүүдээ .70 жил Монголын мал мах түүхий эд,уул уурхайн баялгийг ямар үнээр өгч авч байгааг хэн ч мэдэх эрхгүй,хэн ч ярих эрхгүй, ярьсан хүн толгойгүй болдог байсныг мартуулж , хойч үеийхэнд сайхан байсан бүхнийг баллуурдсан мэт ойлголт төрүүлэхийг оролдох болсон нь коммунистууд толгойгоо өндийлгөхийг оролдож эхэлвүүдээ гэлтэй. Өнөөдөр ардчилалд буруу бүхнийг чихэж бараг ардчилалаас болж буй мэтээр эрээ цээргүй ярьдаг болждээ. Ер нь жинхэнэ эрх чөлөө хэрэгжих ярих хэлэх чөлөөтэй болсны баталгаа нь энэ буюу . Гэхдээ комунист дэглэмээ сэргээх гэсэн оролдлого цухалзаж байгаад эмзэглэж байна
Д.Найдан · 2015/10/09
Монгол оронд 1990 онд үүсэн ардчилсан хувьсгалыг хэн харлуулахгүй,олотыг хэнч үгүйсгэхгүй.
Их гүрэн оросын комунист дарагуйллаас салж дэлхийд Монгол гэдэг улсыг мэдрүүлсэн хувьсгал Монгол хүн Монголынхоо асуудлыг хэний оролцоогүй Москвагаас ангид шийддэг болсон.Их өрийг хэрхэн барагдуулсан түүхийг бодхоос уур хүрдэг юм.Орсод жил бүр 6,0 сая малаа өгч,дээр нь 25,0 сая малынхаа ноос арьс шир түүхий эдийг дэлхийн зах зээлийн үнийн 30% иар өгдөг байсныг одоо мартах ёсгүй. 70 жил Монголын хөдөө аж ахуй уул уурхайн баялгийн цөлмөж байсан орсод дургүйцлээ илэрхийлэх эрх
Их өр гэд
Зочин · 2015/10/07
an iig zailaad og gehees oor ch yu helhev
Зочин · 2015/10/07
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМ
мн · 2015/10/07
Энэ засгийн газарт юу ч хэлэх вэ дээ. Энэ худалч хулгайч луйварчдыг сонгосон сонгогчдийг яалтай билээ.Дээр нь хар машинаар луйвардана. Ард түмнийхээ халаасыг тэмтрэх ямар л нарийн арга байна тэр бүгдийг хэрэгжүүлж байна шүү энэ шаарнууд.торгууль, татвар гээд явж өгнө.
Зочин · 2015/10/07
Элбэгдэорж Авилгатай тэмцэх халхавчаар Энхбаярыг гутаан унагаж Монголын хувь заяаг ганхуулж байна.Элбэгээд Авилга гол дайсан биш хувийн өш хонзонт Энхбаяр гол дайсан нь.
Зочин · 2015/10/07
Сүүлийн ерөнхийлөгч бол Монголыг үгүй хийх гэж улайрсан мангас мөн. Түүнд ард иргэд огтхонч сонин биш харин иргэдийг цөхрүүлж байгаад харь улсад өөрсдийнх нь хүсэлтээр гэж тушааж, эх нутгийн нэрийг өөрчилж Монгол гэсэн нэрийг усгах гэж байгаа нь илэрхий болсон.
Зочин · 2015/10/07
АН-ынхан Улсаа улс шиг Хүнээ хүн шиг амьдруулъя гэсэн нь яалаа. Тэд зөв ярьж буруу ойлгодог гэдэгээ нотоллоо. Монголчууд бид буруу ярьсныг зөв ойлгож АН гархаас өмнө Улс шиг улс, Хүн шиг амьдарч байж дээ. Одоогийн эрх барьж буй АН- улс орныг гадныханд өгөх ажилдаа нэгэнт ороод улангасан ажиллаад эхэлжээ. Ерөнхийлөгч, дэд сайд нар нь Гадныхны идэвхитэй алба хаагч нар нь юм байНА
Зочин · 2015/10/07
Avligatai temtseh bish ard tumnee ailgasan hen negnees ushuu avah heregsel bolgoj ashiglaj bn shuu dee ene huzuugui hun
Зочин · 2015/10/07
An iig 2 garaa urguul demjsen uneheeriin uls orniig hevtuullee dee ta buhen uneheeriin homhoi yumaa
Г.Батнасан · 2015/10/07
Очирбат Эх орны газар шороог ухаж сэндийлэх аугаа үйл хэргийг хээгүйгээр эхлүүлж, гадныхны шуналын нүдийг дуудан ирүүлсэн. Багабанди ард түмний өмчийг луйварчидад ашиглах боломж олгохдоо ямар ч хий гаргаагүй.Элбэгдорж авилгатай тэмцсэн биш Энхбаяртай тэмцэж авилгалыг цэцэглүүлсэн. Энхбаяр их өрийг тэглэж бусдад идэж ууж бүр ихээс их өр хуримтлуулах боломжийг бүрдүүлж өгсөн. энэ боломжийг бүрэн ашиглахын тулд Элбэгдорж, Багабанди, Баяр нар МАНАН, АНМАН бий болж Энхбаярыг замаасаа зайлуулж ард түмнийг хошгоруулсан
Ядуу монгол · 2015/10/07
Яана даа . Уг нь Элбэгээ авилгалтай тэмцэж цоглог гарч ирсэн шигээ тууштай байж чадсангүй дээ. Нөгөө хэд нь идэж уух гээд ерөнхийлөгчийнхөө толгойг эрнүүлчихлээ дээ.
зочин · 2015/10/07
эд бол нам нэртэй гэмт бүлэглэл тэдний хоорондох цусгүй тулаан яг одоо АН-д болж байна
Зочин · 2015/10/07
элбэгдорж үүнийг хэд дахин унш. тэгээд замаа бод
зочин · 2015/10/07
юу үнэн энэ сэдэв үнэн бүлгээ. АН-ын новшнууд улс орныг сүйрүүлж дуусгалаа. Худлаа шоу, пиар хийхээс хэтрэхгүй юм даа. Одоо 16 оны сонгуулиар ард түмэн АН-тай улс төрийн болон ёс зүйн хариуцлага, идэж уусан нөхдийн хөрөнгийг улсад буцааж өгүүлэх зэрэг ажлыг хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна даа. Өмч хувьчлал гэсэн нэрийн дор улс хэдэн байгууллагыг хувааж идэхээр сэтгэл санаа, шунал, биеээ АН-ынхан хурцалчихаад шүлсээ асгаруулан бариан дээр зогсож байна.
зочин · 2015/10/07
2005-2009 их "авлига" эхэлсэн он жилүүд...
sainzaya. · 2015/10/07
yag uneniig bichiheer uuralj baigaa usan tolgoituudig haraach. end chuhamhuu yag unen muniig tovch buguud todoos tod todorhoi bichsen baina.Enhbayarin ustun daisanguud Elbegdorj hulgaichiin bugsiig heleeree tseverlegchid uhaangui surug comment bichdeg, aygui bol Elbegdorj uuruu bolon ur huuhduudeeree bichuuleed suudag baih. mash muu dotor hun dee.eruusuu sain saihan ium mongol ulsad hiigeegui. hyatadin daalgavarig bieluuleed mongol humuusiig shorond hiij helmegduuleltiin ajlig sain hiij baigaa, hujaagiin huu.
Ygjgy · 2015/10/07
ЭНЭ ТЭНЭГ ЧОЙ ГЭГЧ ГАНЦХАН ЭНХБАЯРЫН ЗУРГИЙГ ЦАВ ЦАГААНААР ГАРГААД/ПИДЖАКИЙГ НЬ ХҮРТЭЛ/ БУСДЫГ НЬ ХАРЛУУЛЧИХАЖ ,ДОЛИГНОНО,ДОЛИГНОНО ГЭХЭД ДЭНДҮҮ ДОЛГИНУУР ДУРАК ЮМ ГЭЭЧ. ХҮМҮҮСЫГ ӨӨРӨӨСӨӨ ТЭНЭГ ГЭЭД БОДЧИХОЖ.ХӨӨРХИЙ АМЬТАН
Ygjgy · 2015/10/07
ХАРИН ЭНХБАЯРЫН ҮЕД ОДООГИЙН ДОРОЙТЛЫН БҮХ ЭС ҮҮСВЭР ТАВИГДСАН ДАА. АРД ТҮМЭН МИНЬ ИЙМЭРХҮҮ ТЭНЭГ ЮМАНД БҮҮ ИТГЭЭРЭЙ.ХАРИН Ч АН ТӨРИЙН ЭРХ БАРЬСНААР МАШ ОЛОН ЗҮЙЛИЙГ ЗӨВ ГОЛЬДРОЛД НЬ ОРУУЛЖ АСАР ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЧОЙ ГЭГЧ МАХН-ЫН БУУНЫ НОХОЙ Л БАЙНА.
ЦОЙ
Зочин · 2015/10/06
ха ха ха нэртэйгээр нь энхбаяр сайхан амьдруулсан ганц хүн гээд хэлчээж эргүү духаа бид туулах юмаа туулж л яваа нээх тэрний үед гээд онцгойроод байвал чамайг илчлээд байна духаа
Зочин · 2015/10/06
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЗАХ ЗЭЭЛ ХЯТАД УЛС ХЭРЭГЦЭЭТ НҮҮРСЭЭ АВСТАЛИАС АВДАГ БАЙСАН. 2010 ОНЫ ҮЕД АВСТРАЛЬД ИХ ҮЕР БОЛЖ ХЯТАДРУУ ХУДАЛДАХ НҮҮРС ЭРС БАГАССАНЫ УЛМААС ХЯТАД ХЭРЭГЦЭЭТ НҮҮРСНИЙХЭЭ ТОДОРХОЙ ХУВИЙГ ХАРЬЦАНГУЙ ӨНДӨР ҮНЭЭР 2008-2012 ОНД М.А.Н-ЫГ ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД МОНГОЛ УЛСААС АВАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН. ТҮҮНИЙГ ДАГАЖ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ОГЦОМ ӨССӨН НЬ ТҮР ЗУУРЫН АЗ ЗАВШААН БАЙСАН. ТҮҮНЭЭС БИШ М.А.Н САЙНДАА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ӨСГӨСӨН ЮМ БИШ. АВСТАЛЬ УЛС НҮҮРСНИЙХЭЭ УУРХАЙГ СЭРГЭЭЖ 2012 ОНООС ХЯТАДРУУ ДАХИН НҮҮРСЭЭ ЭКСПОРТЛОСНООР ХЯТАД МОНГОЛООС АВАХ НҮҮРСНИЙРЭЭ ҮНИЙГ ЭРС БАГАСГАЖ, ДЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН УЛМААС ЗЭСИЙН ҮНЭ БАРАГ 3 ДАХИН УНАСНЫ УЛМААС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙДАЛД ОРЧИХООД БАЙНА. ҮҮНИЙГ МАН АН Э/З-ИЙГ УНАГААСАН
Зочин · 2015/10/06
ГЭЖ ХУДЛАА ЯРЬЦГААЖ БАЙНА. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ХҮЧИН ЭҮЙЛЭЭС БОЛЖ ХЯМАРСАН Ч ГЭСЭН ТУРШЛАГАГҮЙ ЗАЛУУ ГЭЖ МУУ ХЭЛЭГДЭЭД БАЙСАН АН-ЫН БУЮУ АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ МАШ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД МАН ШИГ ЗАСАГ БАРИХ 100 ШАХУУ ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙХГҮЙ Ч ГЭСЭН МАН-ЫН БЭЛЭНЭЭР ТАРААСАН 1,6 ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТӨЛӨӨД 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛД МАН-ЫН 90 ШАХУУ ЖИЛД ТАВИСАН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН ИХЭНХИЙГ ТАВЬЖ, ӨЧНӨӨН ОЛОН АРВАН МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БАРЬЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ, БАРИЛГЫН ЦЕМЕНТ БОЛОН АРМАТУРААР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛСАН. ШИНЭ НИСЭХИЙН АЖЛЫГ ИХЭНХИЙГ ХИЙЖ, УЛААНБААТАРЫН ГУДАМЖ ЗАМЫГ БАРАГ БҮРЭН ШИНЭЧЛЭЖ 300-ААД ЖИЖИГ ҮЙЛДВЭР ШИНЭЭР БАЙГУУЛЖ ШИНЭЭР ӨЧНӨӨН ОЛОН ЦЭЦРЛЭГ, СУРГУУЛЬ БАРЬСАН. МӨН ОЛОН АЙМГУУДЫГ ТОМОГРФАЫН БОЛОН БУСАД ОНОШЛГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДЭЭР ХАНГАСАН. ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ЭНЭ ИХ АЖЛЫГ АМЖУУЛСАН АН-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ АЖИЛЛАСАН ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ УУ?
Зочин · 2015/10/06
УЛС ОРОН ХӨГЖӨӨД БАЙНА УУ ЛУЙВАРЧИД ХӨЛЖӨӨД БАЙНА УУ
ард · 2015/10/06
яг одоо авилга, хээль хахууль, хүнд суртал жинхэнэ утгаараа шинэ үрээр үржин дэлгэрч хөгжиж байна. 1996-2000 оных шиг цалин тэтгэвэрээ 5-6 сараар тавьж чадахгүй, ард иргэд нь ядуурч төрийн эрх баригчид нь баяжсан үе давтагдах нь ээ
zochin · 2015/10/06
oilgomjtoi l niitlel baina Enhbayartai tsug avilagiig delgeruulegchiin neg l baina l daa ta nariin ene balai uneniig guivuuldag,shudargiig uguisegdeg balai ulgert itgedeg humuus tsuursun gedgiig oilgodoggui malnuud uu MAHN-n busiin chuulgan gegch deeree Enhbayaar helmegdsen geed soliorood yavj bainalee terniig sonsoj baigaa humuusiig harahaar daan ch dee geh setgegdel turj baisan shuu
Зочин · 2015/10/06
Унэн шуу Алтанхуяг нь арай дээр Байсан
Зочин · 2015/10/06
Энхбаярыг магтах шаардлага гарчээ. Хамгийн чухал өгөөжтэй ерөнхийлөгч бол Элбэгдорж шүү, тэгж яривал....
шаабар · 2015/10/06
энхбаярын үед авилгал газар авч албан тушаалын нйамаалцал ид өрнөсөн, их өрийг дарах нэрээр 50 сая доллар шамшигдуулсан, Оросын дампуурсан банкинд 10 сая доллар тавиад алдсан, ХХБ-ыг хувьчлах явц дундаас 10 сая доллар сураггүй болсон гээд маш олон ноцтой хэргүүд гарсан тухай дурдахгүй өнгөрч боломгүй.
Зочин · 2015/10/06
og unen tuuh bna
Зочин · 2015/10/06
Үнэнийг сайхан хэлжээ, хулгайч засгийн газар эрээ цээрээгээ алдаж байна. Яаж ард түмний өмнө нүүр царайгаа харуулдаг байнаа, ичиж үхмээр, ёстой хамаг муу муухай арга үлдээлгүй хэрэглэж амий торгоож байгаа энэ нам, энэ засгийн газрын, энэ улс төрчдийн буух хугацаа нь бага үлдэж байгаа тул яаж ч магад, муу зүйл юу ч хийхээсээ сийхгүй болсон тул үнэндээ эмээж байна.