“Тас хар” төсөөлөл
2015/10/09
Монгол Улс 2016 онд хэдэн төгрөгийн орлого олж, хэрхэн зарцуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. Ирэх оны төсвийн алдагдал дөрвөн хувь байх аж.
Цаашдаа огт алдагдалгүй байлгах тухайгаа Сангийн яамныхан хэллээ. Хэрээрээ бүсээ чангалсан ард түмэнд ирэх жилийн төсвийн төсөөлөл маш чухал байгаа нь дамжиггүй. Харин эрх баригчид, холбогдох яамд төсвийг хэрхэн төсөөлснийг тоймлон хүргэж байна.
901.5 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ
Монгол Улс 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, харин зарлага нь 7,883 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь байхаар төсөөлжээ. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын хэмжээг энэ жилийнхтэй харьцуулахад нэг их наяд орчим төгрөгөөр бууруулсан байна. Гэвч орлогоосоо давсан зардал хэвээр үргэлжлэх төлөв харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэх ажээ. Ер нь төсвийг алдагдалтай төсөөлж батлах нь тун чиг муу мэдээ.
СААРАЛ БИШ НОГООН БАЙХ УЧИРТАЙ
Одоогоор манай улсын эдийн засгийг “саарал” гэж харвал, үүнийг ногоон болгохын төлөө ажиллах учиртай. Гэтэл ирэх жилийн төсвийн төсөөлөл нь “тас хар” харагдаж байгааг судлаачид шүүмжилж байна. Учир нь төсөв алдагдалтай байх хэрээр мөнгөний бодлогын хүү чангарна. Энэ нь бизнесийнхнийг боомилж буй хэрэг юм. Эцсийн дүндээ ард түмэн элгээрээ хэвтэх биш мөлхөх ч боломжгүй болно гэдгийг судлаач, эдийн засагчид сануулсаар байгаа юм.
ЕСӨН ЯАМТАЙ, ДЭД САЙДГҮЙ ТӨСӨВ
Уг нь төсвийн орлого, зарлагыг төсөөлөхдөө бүх шатны төсөвт хэмнэлтийн горимыг мөрдөж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, нийт зардлын өсөлтийг хязгаарлах зарчмыг баримталсан гэдэг. Ингэхдээ хэтэрхий тэлсэн төсви