"Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь " сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монгол Услын Ерөнхий сайд асан Д.Содном, эдийн засагч Ч.Хашчулуун нарын байр суурийг сонирхлоо.

М.ЭНХСАЙХАН: ТАВАНТОЛГОЙ ИРЭХ ЖИЛ Ч ХУДЛАА

-Хүртээмжтэй өсөлт гэдгийг хэрхэн тодорхойлох ёстой юм бэ. Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?

-Одоо ямар цаг үе вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Бид хуучин явж ирсэн эдийн засгийн бодлого, дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж ирсэн гэх мэттэй холбоотойгоор цаашдаа яах билээ гэдэг цогц бодлогыг гаргах ёстой. Үүнд хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгаа юм. Асуудал нь юу гэхээр бид уул уурхайгүйгээр явахгүй. Учир нь уул уурхайн орлого дээр хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт салбар босч ирнэ.

Тэгэхээр уул уурхайн өсөлттэй явж ирсэн өнгөрсөн удаатйн өсөлт бусад салбараа дэмжиж босгосон эсэх, хүмүүсийг ажлын байртай болгосон эсэх нь өнөөдөр хөндөгдөж байна л даа. Үүн дээр сайн гэж дүгнэх хүн ч бий, муу гэж үзэх нь бий. Гагцхүү бид цаашдаа хэрхэх, юуг хэрхэн засах тухай асуудал байгаа юм.

Бид өнөөдөр маш хүнд байдалд байгаа, эдийн засгаас гадна уул уурхайн орлого муудаж байна. Том төслүүдээ хөдөлгөх гэсэн ч дэмий улстөржөөд чадаагүй. Хохирол нь хямрал болоод хүн бүрт өвдөлт болж ирж байлаа. Энэ өдвөлт дөнгөж эхэлж байгаа. Гэхдээ ухаарал хайрлах байх, энэ ухааралд нь өнөөдрийн хурал хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.

-Ирэх оны эдийн засгийн байдлыг та хэрхэн харж байна вэ. Тухайлбал, ирэх

жилээс эхлээд маш их хэмжээний өр төлж эхлэхээр байгаа шүү дээ?

-2016 оны төсөв хамгийн хүнд болно. Өнгөрсөн хугацаанд үндэслэлгүйгээр баахан орлого нэмж ирсэн, уул уурхайн үнийн өсөлтийн циклийн үеийн мөнгийг зарцуулалт болгосон байснаасаа татгалзахаас өөр аргагүй. Гэхдээ тэр нь асар өвдөлттэй байх учраас УИХ хамгийн түрүүнд зөв ойлгоод, олон нийтэд зөв таниулах хэрэггэй. Өвдөлтөө жигд хуваах хэрэгтэй гэсэн үг.

-Та Тавантолгойн төсөл дээр ажиллаж байсан. Одоо төмөр замын 51 хувийг Монгол улс эзэмшинэ гэдэг зүйлийг яриад байна. Энэ ер нь хэр боломжтой хувилбар вэ?

-Яахав бид өөрсдөө төмөр замаа эзэмшье гэж хүсэх нэг хэрэг. Гэхдээ өөрөө мөнгөө гаргаж чадахгүй байж тэгж хүсээд яах юм бэ. Уг нь хүнд эрсдэл үүрүүлээд хүний мөнгөөр юмаа бариулчихаад хэсэг хугацааны дараа Монголдоо бүтэн авсан нь дээр байсан юм. Гэхдээ бид тэгж чадаагүй. Түүнээс гадна өнгөрсөн зургаан сард Тавантолгойн төсөл гацах хугацаанд дэлхийн байдал хүртэл хэцүү болчихлоо шүү дээ. Урд хөршийн эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаасаа хоёр хувиар буурна гэдэг нь Монголоос нүүрс авч чадахгүй гэсэнтэй яг адилхан байхгүй юу. Тэгэхээр бид момент алдаж байгаа юм.

Гэрээ хэлэлцээрээ хийгээд явж болох юманд апдсанаас болоод алдаа хэдэн жилээр хэмжигдэхийг хэлж мэдэхгүй. Миний хувьд энэ асуудал дор хаяж 4-5 жилээр хаагдсан.

-Ирэх жил ч гэсэн Таван- толгой худлаа гэсэн үг үү?

-Горьдлого тээхийг зөвшөөрч байна. Гэхдээ хэцүү. Бараг боломжгүй харагдаж байгаа.

-Энэ удаагийн төсвийн тодотголд төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулахаас гадна зарим агентлагийг татан буулгах санап таргаад байгаа. Энэ хэр зөв шийдэл вэ?

-Өөр арга байгаа юм уу. Мөнгө байхгүй байхад үүнээс өөр замгүй. Харин хийж чадах эсэх бол дараагийн асуудал.

Д.СОДНОМ: МИНИЙ ХАРЖ БАЙГААГААР ХОЁР ЗАМ БИЙ

-Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Ирэх онд ч улам муудна гэдгийг эдийн засагчид ярьж байна. Таны хувьд эдийн засгийн өсөл- тийг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Ирэх онд сайжирна гэж ч хүлээхгүй байгаа. Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь гэдэг хэлэлцүүлгээс харж байхад хөдөлмөрийн насны сая 200 мянга орчим хүн байгаагаас 100 мянга нь ажилгүй байна. Миний л харж байгаагаар эдийн засгийн хүнд байдлаас болоод олон компани хаалгаа барьж, ажил нь зогсч байна. Олон хүнд цалингүй чөлөө өгөөд явуулж байна.

Харин ажиллаж байгаа нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй хоёрт л байна. Гол бүтээн байгуулалт, үйлдвэрлэл эрхэлж байгаа 600 мянга орчим хүн байгаа бол үйлчилгээний салбарт 500 мянган хүн байна гэнэ. Энэ нь жинхэнэ үйлдвэрлэж бүтээх салбар маань сайн хөгжиж чадахгүй байгаагийн илрэл. Ийм ; байхад 1-2 жилдээ байдал сайжирна гэж хүлээх хэрэгтүй. Энэ мэтээр бид болохгүйгээ тоочоод байж болно, харин хөгжихийн тулд яах ёстой юм гэдэг зөв гарцыг олох л хамгмйн чухал байна.

-Тэгэхээр цаашид эдийн засгийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй гэж харж байна вэ?

-Хүнд байдлаас болоод төсөв ихээхэн алдагдалтай болсон байна. Тиймээс Ерөнхий сайд санаачилга гаргаад төрийн өндөр апбан тушаалтнуудын цалинг хасъя ( гэж байна. Энэ олигтой алхам биш, түр зуурын гал унтраасан хэрэг л болно. Харин үүний оронд үр ашиг муутай зардлаа хэмнэж, багасгах арга хэмжээг зайлшгүй авах цаг болсон. Яамдынхаа тоог цөөлж болж байна, үйлдвэрлэл гэхэд Аж үйлдвэр, Эрчим хүч, Уул уурхай гээд баахан яамтай болчихсон.

Эдгээрийг нэгтгэж болдогтүй юм уу. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам гэж тусдаа хоёр яам байх жишээтэй. Бүгдийг нь нэгтгээд явах л газар шүү дээ. Ер нь эдийн засаг, нийгмээ хэрхэн хөгжүүлэхийг цогцоор нь боловсруулж байдаг Бодлого, төлөвлөлтийн яамыг харин шинээр байгуулмаар байгаа юм. Бодлого дутуу байна, үүнээс болоод хөгжихгүй байна гэж их ярьдаг. Би хувьдаа үүнийг анхаарах ёстой гол асуудал гэж хардаг.

Цаашлаад бид өнгөрсөн хугацаанд хүртээнэ, дэмжинэ гээд л баахан мөнгө тараачсан ч ямар ч үр дүн гарсангүй. Харин яаж нийгмээ хөгжүүлэх вэ гэдэг дээр хүртээмж багатай байна шүү дээ. Миний харж байгаагаар үүнд хоёр л зам бий. Нэг нь хүмүүсээ боловсролтой болгоход хүртээмж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, амьдралын боломж муутай өрхийн хүүхдүүд үнэ төлбөргүй сургаж болно. Мөн эрүүл мэндийн салбарын төлбөрийг аажимдаа хямдруулах, цаашлаад бүр үнэгүй болгох гэдэг хоёр зам хүртээмжийн гол асуудал. Нөгөө талдаа хүн бүрийг л ажилтай болгох хэрэгтэй.

Ажлын байр бий болгох хамгийн гол талбар нь уул уурхай биш. Харин хөдөө аж ахуй бол хамгийн хүртээмжтэй байж болох салбар шүүдээ.

-Манай улс мөнгөгүй гээд байгаа. Гэсэн атлаа 51 хувийг нь эзэмшсэн төмөр замыг барина гэж яриад байна л даа. Энэ хэр боломжтой вэ, бас л зээлээр шийдэх юм боловуу?

-Худлаа. Мөнгөгүй байж заавал 51 хувь гэж зүтгээд байх хэрэггүй. Ерөөсөө болопцоотой хөрөнгө оруулагчид өгчих хэрэгтэй шүү дээ. Харин тэндээс гарах ашгаас нь улс авах ёстой татвар төлөөсөө аваад явж байг. 51 хувь гэдэг бол ерөөсөө суртал ухуулга болохоос төрд хувь оруулж ирж шийдсэн мэт харагдуулах нэр төр олж авах ; гэсэн хэрэг болохоос үнэхээр бодит байдлыг харсан хэрэг огтхон ч биш.

Ч.ХАШЧУЛУУН: ИЛҮҮ ЗАРДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ

-Ирэх оны төсвийг нэлээд танах талаар салбарын сайд нь танилцуулаад байна. Та ирэх оны төсвийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ирэх оны төсөв бол манай улсын эдийн засаг, нийгмийн бодлогыг санхүүжүүлэх гол баримт. Тийм учраас анхаарах ёстой хэдэн зүйл бий.

Тухайлбал, хэдийгээр манай улсын эдийн засаг хүнд байгаа ч энэ нь огт мөнгө, орлогогүй болсон гэсэн үг биш.

Тэгэхээр энэ тал дээр тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Ер нь цаашдаа бодлогын хүрээнд бодитой төлөвлөх хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд орлогоо өндөр тавиад, үүнтэйгээ дүйцүүлээд зарлагаа ч гэсэн маш өндөр тавьж ирсэн. Орлого тасрахаараа тодотгодог муу зуршил тогтоод байна.

Ерөөсөө орлогоо буруу тооцож ирсэн гэсэн үг. Энэ алдаагаа ирэх жилийн төсөвт засах хэрэгтэй. Үнэхээр бага орлогтой юм бол бага хэмжээний зарлагатай байж таарна шүү дээ. Дээрээс нь ирэх жилээс үлэмж хэмжээний бондын эргэн төлөлт хийнэ. Тийм учраас ирэх жилийн төсөв илүү зардалгүй, гол зүйлдээ төвлөрсөн байх хэрэгтэй.

-Сул зардлыг танах асуудлыг сүүлийн үед ярьж байна. Энэ хүрээнд дэд сайд нараас гадна төрийн зарим агетнлагийг татан буулгах , талаар ярьж эхэлсэн. Тэгэхээр сул зардлыг танахыг хаанаас эхлэх ёстой юм бэ. Энэ удаагийн төсвийн таналтаас хэдий хэмжээний төсөв бүрдүүлэх боломжтой вэ?

-Тэр хэдэн хүний цалинг бууруулж, хасаад олигтой хэмнэлт гарахгүй. Бид хамгийн хэрэгтэй Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгасан байх жишээтэй. Бодлого боловсруулах газаргүй, Сангийн яаман дээр бүх асуудап төвлөрсөн байна. Ер нь механик өөрчлөлт ерөөсөө үр дүнд хүрдэггүй. Үүний оронд байгаа мөнгөө үр ашигтай зарцуулах нь чухал.

Өөрөөр хэлбэл, их мөнгөөр ихийг хийнэ гэдэг ойлголт бол ташаа. Бага мөнгөөр үр ашигтай зүйл хийж болно шүү дээ. Хувийн хэвшлээ дэмжихээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай чухал ажилд хамтран ажиллах хувилбар байна. Өнгөрсөн 2-3 жилд төрийн зарлага өндөр байсны учир нь маш их мөнгө цацдаг, ард нь ямар нэг үр өгөөж үлдэх байх гэсэн найдлага тээдэг байсан. Гэтэл хийх ёстой гол юм руугаа орж, хөгжлийн бодлогоо сайтар тодорхойлохоос гадна ойрын хоёр жилдээ бид юу хийх вэ, дараа нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхойлолгүй явсаар ирсэн.

Нэг ёсондоо сүүлийн 2-3 жилд их мөнгө зээлчихээд их тансагласан л даа. Хэрэгтэй хэрэггүй зүйлд зарсан. Харин одоо тийм боломж байхгүй учраас сайн бодолцож байж төсвөө батлах хэрэгтэй.

-Үр ашиггүй зарцуулапт гэхээр гол бонд болох “Чингис”, “Самурай”-г дурдаж болох юм. Гэтэл энэ их хэмжээний мөнгийг чухам хааш нь хийчихэв, ямар үр ашиг өгөв гэдэг асуулт гарч ирээд байна л даа?

-Энэ асуултыг зээл авсан хүмүүсээс асуух нь зөв байх. Эхний санхүүжилтийг бараг хоёр жилийн өмнө хийсэн шүү дээ. Одоо эргэн төлөлтийн хугацаа болж байна. Гэтэл төсвийн орлого их хэмжээгээр тасарчихаад байгаа учраас бондын мөнгөнөөс зээлсэн аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтийг хурдлуулах хэрэгтэй. Дээрээс нь Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр гурван их наяд төгрөг босгосон. Үүний үр дүнг ч бас тооцоолох хэрэгтэй. Нэгэнт л бид зээл авсан юм чинь эргэж төлөх нь гарцаагүй шүү дээ.

М.Өнөржаргал