Өнөөдрийн чуулганаар 2015 он төсвийн тодотголын хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

УИХ-ын Ц.Даваасүрэн: "Эдийн засаг хүнд нөхцөлд байна. Төсвийн тодотголыг харахад 2015 онд тавьсан хөрөнгө оруулалтыг хасчээ. Үүнийг хасахаар амьд явж байгаа компаниудыг нам цохиж байна гэсэн үг. Засгийн газрыг авч яваа хоёр нам хариуцлага үүрч хамтарсан хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Хараад байхад нэг нь цөөнхи, нэг нь үүрэг үүрдэггүй гээд сууж болохгүй. Чармайж сайн ажиллах хэрэгтэй байна. Мөрийн хөтөлбөрийг нь харахад цомхон ажиллана гэсэн байна лээ. Хэрвээ эдийн засгаа хямралаас аварья гэж байгаа бол бялууны яамдаа хас. Төсөвт ажиллаж байгаа албан хаагчдаа улс төрчиж 2 тэрбумыг хэмнэх хэрэг байхгүй. Есөн яамаа 6, 3-аар нь хувааж авч яв. Энэ оны төгсгөлд эдийн засаг маш хүнд байна.

Оны эхэнд цалингаа ч тавьж чадахгүйд хүрч мэднэ. Өр тавьж болохгүй. 2017 онд бүтэн төсвөөрөө төлж дйилэхгүй болно. Халамжийн мөнгүүдээ зорилготой болгож, яамдаа зоригтойгоор цөөл.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Даваасүрэн гишүүний саналтай нийлж байна. Төсвийн тодотголоос гадна 2016 оны төсвийн төсөв дээр тавхан жилийн дотор 5 дахин нэмэгдүүлсэн. 2015 оны төсөв дээр зардлыг нэлээн хассан. Дээрх саналуудыг дэмжиж ажиллана" гэлээ.