УИХ: Цэцийг татан буулгая
2015/10/10
Үндсэн хуулийн цэц сүүлийн үед улстөржсөн, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргаж байгааг УИХ-ын гишүүд шүүмжлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн хоёр ч дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авсангүй. АН-ын голдуу гишүүд Цэцийн дүгнэлтийг дэмжиж, бусад нь эсрэг санал өглөө.
Цэц парламентыг үл тоон хэрээс хэтэрсэн дүгнэлт гаргаж буй нь олон хүний дургүйцлийг хүргэв. Цэцийн гишүүдийг парламентаас томилдог учир хэт их улстөржвөл эргүүлэн татах боломжтой, эсвэл байгууллагаар нь татан буулгая гэсэн санал гишүүдээс гарлаа. Цэцийн дээр хөх тэнгэр бус УИХ байдгийг сануулж, хариуцлага тооцох тухай ч хөндлөө.
Цэцийн эхний дүгнэлт нь УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдыг огцруулах нь Үндсэн хууль зөрчсөн, хоёр дахь дүгнэлт нь төрийн албанд ажиллаж буй хүн сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаа өгсөн байх ёстой гэсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалт мөн Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Энэ хоёр дүгнэлт гишүүдийн олонхид таалагдсангүй. Хуульч гишүүдийн тайлбарлаж байгаагаар дээрх хууль өмнө нь, одоо ч хэрэгжиж байгаа. Гишүүд сайд нарыг нэг, нэгээр нь огцруулах санал гаргадаг, огцруулсаар ч ирсэн. Мөн нэр дэвших төрийн албан хаагч буюу яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга нар нэр дэвшихээр бол сонгуулиас зургаан сарын өмнө ажлаа өгсөөр, нэр дэвшсээр байсан. Энэ байдлыг Цэц гэнэт олж хараад Үндсэн хуультай зөрчилдсөн гэсэн нь УИХ-ын гишүүдийн харыг ихэд төрүүлэв. Энэ нь цаанаа ямар нэгэн шалтгаантай гэж ажлын хэсэг гарган шалгаж үзэхэд Цэц Засгийн газраас мөнгө авсан, дарга нь том машин авсан хэрэг мандлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Ц.Нямдорж ажилласан байна.Тэрээр “Үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх, үүнд 933.9 сая төгрөг зарцуулах саналыг Үндсэн хуулийн цэц анх боловсруулсан байна. Яамнаас санал ирээгүй байхад Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж 357 дугаар тогтоол гаргаж 331 сая төгрөг нөөцөөс гаргахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн Засгийн газрын автобааз Үндсэн хуулийн цэцийн даргад 195 сая төгрөгөөр албан ажлын хэрэгцээнд Lexus-570 машин авч өгсөн бөгөөд энэ ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийг бааз төлсөн байна” гэв.
Цэцийн дээрх хоёр дүгнэлттэй холбогдуулан зарим гишүүн үг хэлэв. Тэд Цэцийн дүгнэлтийн гол агуулгыг хөндсөнгүй. Яагаад Үндсэн хуулийн зөрчил илэрсэн гэдгээс илүүтэй Цэц ажиллах чадамжгүй, татан буулгая, байгалийн гамшгаас илүүтэй аюул Үндсэн хуулийн манаачдад нүүрлэсэн хэмээж байлаа.
Ц.Даваасүрэн:
-Эдийн засаг хямарсан үед гал дээр тос нэмж төр хүртэл хямарч эхэллээ. Үүнд Цэц оролцлоо. Цэцийн дүгнэлт яах аргагүй УИХ-ын эрхэд халдсан. Гишүүд нь хэтэрхий олон жил ажиллаад зөнөчихсөн юм уу. Одоо хуулийн ийм зөрчил ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ олон жил юу харж, юу хийж суусан юм бэ. Ер нь УИХ илгээсэн хүмүүсээ татах хэрэгтэй. Бидний томилсон гурван ч хүн Цэцэд байна. Юун ой тэмдэглэх вэ, хямрал болчихоод байхад. Ийм Үндсэн хуулийн хямрал бий болгосон Цэцийн асуудлыг яаралтай ярих хэрэгтэй.
М.Энхболд:
-Сонгууль дөхсөн үед захиалгатай мэт шийдвэрүүд гаргаж байна. Үндсэн хууль сахиж, хамгаалдаг хүмүүс юу хийгээд байна вэ. Тэдний гаргаж буй дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Угаас ойлгомжтой асуудлыг хэлэлцэх ч шаардлагагүй .
Д.Тэрбишдагва:
-Хэлэлцээд байх шаардлагагүй маш ойлгомжтой асуудал. Үүний оронд УИХ өөрийн томилдог байгууллагуудынхаа талаар ярих цаг болжээ. Гал түймэр, газар хөдлөлт гээд байгалийн гамшгаас илүү гамшиг Үндсэн хуулийн цэцэд явж байна.
Ж.Батзандан:
-Хулгайн хэрэг яаж гардаг гээч. Хулгайч нь манаачтай хуйвалддаг, эсвэл манаач нь өөрөө зохион байгуулдаг. Үндсэн хуулийн манаач нь Цэц. Тэгэхээр Үндсэн хуулиас хулгай хийдэг Цэцийг нэн яаралтай татан буулгах цаг болсон. Тэгээд дээд шүүхийн танхим болгоё. Үгүй бол хуулийн байгууллага болгоё.
М.ЦЭЦЭГ
Зочин · 2015/10/12
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ХҮНД БАЙСАН Ч СААД БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ ДАВАН ТУУЛЖ АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ МАШ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ ХАРЖ БАЙНА. УРЬД ӨМНӨХ ШИГ ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙСАН БОЛ АРДЧИЛСАН НАМ МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙГ ДЭЛХИЙД ГЭРЭЛТҮҮЛЭХ БАЙСАН. АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ГАРЦААГҮЙ ЯЛНА. ШҮХ
Зочин · 2015/10/11
Ene Eder bol Mongolchuud 7 xemjij 1 ogtlox bolson shuu
Зочин · 2015/10/11
Delxiigeer duuren uxel xagatsal,tsagaachlal.xenii buruu ve?Uuniig medexguigeer Mongol???????? Mongold irexiig xen ch medexgui bgaa bol yaraltai urd Chilean xarax estoidoo
Зочин · 2015/10/11
Ene bol tsever American bolon baruunii ulsuudiin dain uusegdeg bodlogod Mongol uls avtsaniig xaruulj bna
Зочин · 2015/10/11
Tsetsed dandaa gadnii gar hul bologchid bolon hvirlaa Ochirbat huur mun ih gai gamshig ur zeeliig Mongold ene tsetseer damjuulj huuliig uur hilj horlon suitgeliig hiij bna.Ene bol gemt heteg mun nen dariu tatan buulgaj taraah heregtei.
Зочин · 2015/10/10
Татан буулгах хэрэгтэй давхар хуулиа зерчиж гэмт хэрэгтнуудийг хаацайлж байдаг
Э.Баатар · 2015/10/10
Цэцийн гишүүд өөрсдийгөө ч танихаа больжээ. Тэднийг татан булгах нь зүйтэй.
Зочин · 2015/10/10
asdf
Зочин · 2015/10/10
Цэцийг татар буулгавал сугардаггуй новшийн Сугар сугарч зохих шийтгэлээ авах болно. Монгол улсын хууль хяналтын байгууллага яаж ч чадахгуй байгаа нь гэмтний омно ичгууртэй. Ийм хумуус цэцэд байгаа цагт ойлгомжтой.