Б.ОЧИР

Сонгуулийн хугацаа дуусах тийшээ хандлаа. Хэдхэн сарын дараа УИХ–ын ээлжит сонгууль болно. Харин өнгөрсөн сонгуулиараа олуулаа болж, төрийн эрхийг атгасан АН Засгийн газраа дахиад солих нь гэсэн “бор шувуу” хаасайгүй нисч байна.

Энэ дашрамд одоогоос 19 жилийн өмнө 1996 оны сонгуулиар олны санал авч төрийн эрх барьж байсан “МҮАН–МСДН–ын Ардчилсан холбоо” эвслийн түүхийг сөхөх хүн олширлоо. Энэ эвсэл бол одоогийн АН л даа. Тэр үед“Ардчилсан холбоо” эвсэл таван Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрыг ажиллуулжээ. Хамгийн түрүүндМ.Энхсайхан, тэгээд Ц.Элбэгдорж, Н.Туяа, Ж.Наранцацралт нар засаг тэргүүлж, Р.Амаржаргал энэ сонгуультхугацааны сүүлчийн Ерөнхий сайд болж байв. Ингээд 2000 он гэхэд эвслийн нэр хүнд ихээхэн доройтсон тул тэрүеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж байв.

Өнөөдөр тэр үеийг дурсагчид ч АН тэр замаар явж байгаа хэлж байна. Учир нь 2012 оны сонгуульд АН засагтөрийг “эмхлэх” хэмжээний ялалт байгуулав. Намаа таван жил удирдсан Н.Алтанхуяг энэ намыг тэргүүлэнсонгуульд оролцсон юм. Дүрэм ёсоор тэрээр Ерөнхий сайд болсон. Гэвч бүрэн эрхийн хугацааныхаа тал илүүхэндажиллаад суудлаасаа буу­сан. Үндсэндээ Н.Алтанхуягийг огцруу­лах шийдвэрийг намын­хан нь гаргасан гэхэдболно. Түүний оронд одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томи­логдож байлаа. Шийдлийн гэх энэ Засгийн газаржилийнхээ ойтой золгох дөхөж байгаа. Үнэндээ Шийдлийн Засгийн газар шийдэлтэй ажиллахад төвөг их бий.Дэлхий нийтийг нөмөрсөн эдийн засгийн хямралыг Монгол нэгэнт мэдэрчихсэн. Дээрээс нь АН доторх эвтүнжингийн асуудал шийдэлтэйхэн ажиллахад саад болж байгаа талаар учир мэдэх улс ярьж л байна. Бас сөрөгхүчний улс төрийн тоглолт АН–ын дотоодод орж ирсэн зэрэг нь шалтгаан болж байна гэх. Гэхдээ Засгийн газаражиллаж байна. Салбар салбараар нь аваад үзвэл Шинэчлэлийн Засгийн газрын үргэлжлэл явж л байна. Харинэнэ Засгийн газрын өмнө “хоёр толгой”-г хөдөлгөх том үүрэг бий. Зөв хөдөлгөх шүү дээ. Оюутолгойн хувьднааштай мэдээ, П.Жасрай агсны хэлсэнчлэн “хонгилын үзүүр дэх гэрэл” гялтайлгаад эхэлсэн талаар албан эхсурвалжууд мэдээлсэн. Далд уурхай ажиллаад эхэллээ гэдэг даруйхан мөнгөний бараа харна гэсэн үг юм байналээ. Одоо ирэх соны төсвийг хэлэлцээд эхэллээ. Хямралын эсрэг хүссэн хүсээгүй, дээр дооргүй бүсээ чангалжбайна. Яамдыг цөөлж, агентлагуудыг нэгтгэж, цомхотгоно гэнэ. Хийж л таарах ажил.

Ер нь бол ирэх онуудыг эдийн засгийн утгаар нь харвал тийм ч сайнгүй дүр зураг харагдаж байгааг том эдийн засагчид, гаднын экспертүүд хэлээд эхэлсэн. Чухамдаа өнөөдөр Монгол Улсыг уналтад орсон гэвэл энэ төрд ажиллаж байгаа, УИХ-д сууж байгаа хүн бүртэй л холбогдох учиртай. Түүнээс биш улс төр, эдийн засгийн байдал хэн нэгэн Ерөнхий сайд, тэр байтугай Засгийн газрын танхимаас шалтгаалж байна гэхэд хэцүү. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай. Томоохон шийдвэрүүд тэндээс л гардаг. Тэнд үл ойлголцол, зөрчил гарахад засгаа байнга савлуулсаар ирсэн. Одоо ч бас иймэрхүү утгатай “санаачлага”-ыг сөрөг хүчин, бие даагчид яриад эхэлж байна. Хамаагүй ээ, Ерөнхий сайдыг солиод улсын эдийн засаг гэнэтхэн сайжирдаг бол болно. Харамсалтай нь тийм зүйл байхгүй. Харин ч улс төрийн намууд, улстөрчид сонгууль гээд бужигнадаг энэ цаг үед төр, засаг тогтвортой байх нь хамгийн зөв гарц. Эцэст нь, засгийг солих зав гаргахгүй л байсан нь дээр болов уу, улстөрчидөө. Ингэж засгаараа “тоглосны” дараа улс орон ч, АН ч хохирдог гашуун түүх бий.