Яагаад заавал Д.Ганбат даргалах ёстой гэж
2015/10/13
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа өнөөх л сандал суудлын маргаанаа хийцгээж, Хууль зүйн байнгын хорооны даргад дур мэдэн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг “номхотгосон”-оо зарлав.
Түүнийг өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хуралдаанаар бүлгийнхээ шийдвэрээс зөрж албан тушаалд санаархсан гээд хариуцлага тооцож, бүлгийн дэд даргаас чөлөөлсөн. Тус хуралдаан тун чиг ширүүхэн уур амьсгалтай болж намын бодлогоос гөжсөн гэх Ш.Түвдэндоржид намын нөхөд нь хатуухан үгийг багагүй хэлж эцэстээ тэрээр “Бүлгийн шийдвэрийг дагаагүй нь миний буруу. Бүлэг албан ёсны шийдвэрийг дагахаа амалж байна. Ш.Түвдэндорж бүлгийн шийдвэрийг дагах болно гэж мэдэгдэл хийсэн ч болно” гэж шалдаа буусан талаарх мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл ортой болох нь өчигдөр тодорхой болов. Учир нь Хуульзүйн байнгын хорооны даргад гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан Ш.Түвдэндорж нэрээ татаж байгаагаа мэдэгдэв. Өөрөөр хэлбэл тэрээр далан таваараа бууж өгснөө тунхаглав. Ингэснээр Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Ганбат гишүүн дахин томилогдох бүрэн боломжтой болж байгаа юм.
Гэхдээ АН-ынхан Ш.Түвдэндоржийг бус яагаад заавал Д.Ганбат гишүүнээр тус байнгын хороог ахлуулахаар улайрцгаав. Энэ бүхний цаана Өршөөлийн хууль, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэн нэгэн, хэсэг бүлэг нөхдийн захиалгаар хэрхэн засварлаж өргөн барих вэ гэдэг асуудал байсан гэдгийг гишүүд нуухгүй байгаа. Энэ тухай Ш.Түвдэндорж “Эрүүгийн болон Зөрчлийн хууль хүлээгдэж байгаа нь үнэн. Энэ хуулиар Өршөөлийн хууль шиг зарим иргэн ялаас чөлөөлөгдөх, ял, дэглэм буурах боломжтой учраас тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн гэдэгтэй санал нийлнэ. Гэвч ийм хуулийг Д.Ганбат даргын үед гаргахгүй гээд асуудал гацчихсан. Өршөөлийн хуул дээр ч мөн адил гишүүдийн санаа бодлыг нэгтгэнэ гээд мань хүн гацаачихаад байна” гэж тодотгож өгчээ.
М.БОЛОР
http://www.new.mn
Зочин · 2015/10/13
АРДЧИЛСАН НАМ БУСАД ЗАЛУУ НАМУУДЫН АДИЛ ЗАЛУУ НАМ. БУСАД ЗАЛУУ НАМУУДААС ӨӨР НЬ ГИШҮҮД БОЛОВСОН ХҮЧНИЙХЭЭ ТООГООР 90-ЭЭД НАСТАЙ МАН-ААС НЭГ ИХ ДУТАХГҮЙ, ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН БАРЬЖ БАЙГАА ГЭДГЭЭРЭЭ АРД ТҮМНЭЭРЭЭ ХАМГИЙН ИХ ХҮРЭЭЛҮҮЛСЭН НЭР ХҮНДТЭЙ, ХАМГИЙН ЧАДВАРЛАГ НАМ. ТЭР ХИРЭЭРЭЭ СҮҮЛИЙН 5 СОНГУУЛЬ ДАРААЛАН ЯЛСАН.. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙСАН Ч ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ, ШИЛ ШИЛЭЭ ДАРААД АШИГЛАЛТАНД ОРЖ БАЙНА. АН СОНГУУЬ БОЛВОЛ ГАРЦААГҮЙ ЯЛЖ ЧАДНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/13
АРДЧИЛСАН НАМ БУСАД ЗАЛУУ НАМУУДЫН АДИЛ ЗАЛУУ НАМ. БУСАД ЗАЛУУ НАМУУДААС ӨӨР НЬ ГИШҮҮД БОЛОВСОН ХҮЧНИЙХЭЭ ТООГООР 90-ЭЭД НАСТАЙ МАН-ААС НЭГ ИХ ДУТАХГҮЙ, ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН БАРЬЖ БАЙГАА ГЭДГЭЭРЭЭ АРД ТҮМНЭЭРЭЭ ХАМГИЙН ИХ ХҮРЭЭЛҮҮЛСЭН НЭР ХҮНДТЭЙ, ХАМГИЙН ЧАДВАРЛАГ НАМ. ТЭР ХИРЭЭРЭЭ СҮҮЛИЙН 5 СОНГУУЛЬ ДАРААЛАН ЯЛСАН.. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙСАН Ч ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ, ШИЛ ШИЛЭЭ ДАРААД АШИГЛАЛТАНД ОРЖ БАЙНА
Зочин · 2015/10/13
ÀÍ-ûíõàí àðàé äýíäýæ áàéíà. Øóäàðãà ¸ñ, íºãºº õàéðòàé àðä÷èëàë õààíà áàéíà... Ìóóñàéí ãºëºãí¿¿ä òà íàðûã äàõèí ñîíãîæ òýíýãòýâ, ìóó àìüäðàâ àðä ò¿ìýí ìèíü...