Н.Энхбаяр намдаа МҮАН-ыг урвууллаа
2015/10/13
М.Энхсайханы нам Н.Энхбаяртай айлссанаар энэ парламентад овоо хэдэн суудалтай болж чадсан. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслийн буянаар МҮАН-аас М.Сономпил, Ц.Цолмон, Д.Батцогт, Г.Уянга, Н.Батцэрэг нарын нөхөд УИХ-ын гишүүн гэсэн эрхэм нэр хүндтэй болсон юм.
Гэвч Ц.Цолмон намаасаа гарч МАХН-д элсэж, Д.Батцогт АН-д урваж, “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН-д Н.Батцэрэг, М.Сономпил, Г.Уянга нар бууриа сэлгэж үлдсэн. Бууриа ч гэж дээ, Г.Уянга гишүүн намд харьяалагдахгүй, ганцын “тоглолт”-ыг явуулж ирснээр бүлгийн дарга гэсэн нэр зүүсэн Н.Батцэрэг М.Сономпилтэйгээ намаа толгойлж байна, УИХ-д. М.Энхсайхан хувьд парламентын гаднаас намаа удирдаж ирсэн ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүнд Монгол Улсын сайд гэсэн тусгайлсан албан тушаалж гаргаж өгч, бялуу хүртээсэн. Ингээд үндсэндээ МҮАН хүчгүйдэж, Н.Энхбаярын “удирдлага”-аар урагшилж, “Шударга ёс” эвсэл задран нэг нам болох тохироо бүрдэх үү гэдэг асуудал үүсээд байна.
Энэ парламент бүрдэж эхлэх тэр үеэс УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тарах нь гэдэг бор шувуу нисэлдэж эхэлсэн. Олон ч таамаг дэвшүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл эвслийг бүрдүүлэгч хоёр нам нь тал, тал тийшээгээ бутарчихаагүй л байна. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар эвслийн гэрээгээ есөн жилээр хийсэн байдаг. Гэвч тэднийг “бутаргах дайралт”-ыг бусад хүчин хийсэн үү “Эвсэл тарах нь, бутарах нь” гэдэг яриа олон ч удаа гаргасан. Гэвч үнэнд гүйцэгдэнэ гэгчээр 2016 оны сонгуулиар Н.Энхбаяр намаа дангаар нь сонгуульд оролцуулж, энэ УИХ дуусгарах болохоор эвсэл задрахаар болсон байна. Нэг ёсондоо Н.Энхбаяр МАХН-аа хүчирхэгжүүлж, “толгойн нь суларсан” МҮАН-ын гишүүдээрээ бүл нэмж эхэллээ. Өнөөдөр гэхэд МАХН-д Төв аймгийн МҮAH-ын нийт 49 гишүүн шинээр элсчихлээ. Тиймээс гишүүдээрээ нэгдсэн МАХН, МҮАН-ынхан толгойгоороо нийлэх л үлдэж байна.
Хүч суларсан М.Энхсайхан Н.Батцэрэг, М.Сономпил болон Г.Уянга нараа дагуулаад МАХН-д элсэж, хоёр нам нэгдэхгүй бол тэдэнд УИХ-д дахин гарч ирэх чадал тун бага. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ч “МАХН УИХ-ын 2016 оны сонгуульд дангаараа оролцоно, харин МҮАН-ынхан дагаар орж болно” гэсэн тулгалтыг М.Энхсайханд хэдийнэ хийсэн байдаг. Гэхдээ МҮАН-хан энэ сонголтыг хийхгүйгээр бусад хүчинтэй нэгдэж болох. Харин тэдний байгуулсан эвсэл одоогийн УИХ-д байгаа суудлаа хадгалчихвал М.Энхсайханд браво гэхээс яах уу. Гэвч тэднийг хэн хүлээж авах уу гэдэг сонин байна.
С.БАЯСГАЛАН
Эх сурвалж:www.newscom.mn
Зочин · 2015/10/13
ЭНХБАЯР ЗАВШСАН МӨНГӨӨ ДҮҮ ЭНХТУЯА, ТУСЛАХ ХУЯГ, УЛААНБААТАРЫН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА АСАН БИЛЭГТ НАРТ ӨГӨӨД ГАДААД ОРОНД НУУГААД ИНТЕРПОЛООР НЭГ ИХ УДААН ХАЙЛГААД БАЙЛГҮЙ ЗААГААД ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙГ АРИУН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ БАЙГАА ХЭРЭГ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ. ТЭГСЭН МӨРТЛӨӨ НЭГ ИХ АРИУН ЦАРАЙЛЖ ЖҮЖИГЛЭЭД ХУДЛАА ЯРИАД ЯВАХ ЮМ. МОНГОЛЧУУДЫГ АРЧААГҮЙ ТЭНЭГ УЛСУУД ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ЮМ БАЙХ ДАА. ШҮХ 88583399