УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргаад буй билээ. Уг асуудал хэрхэн шийдэгдэх тодорхойгүй байгаа ч түүнтэй холбоотой өөр нэг яриа АН-ынхны дунд дуулдаж эхэлжээ. Энэ нь С.Баярцогт УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохгүй, АНУ-д докторын зэрэг хамгаалахаар явахаар төлөвлөж буй тухай. Эх сурвалжуудын хэлж буйгаар тэрээр аль хэдийн сургуульдаа материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд хариугаа хүлээж буй аж. Мөн түүнтэй хамт нэр бүхий гурван УИХ-ын гишүүн хамт явж суралцах санаатай байгаа гэнэ. С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, Д.Одхүү, З.Энхболд нар мөн л өмнө нь буюу УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдсаныхаа дараа АНУ-ыг зорьж, мастерын зэрэг хамгаалж байсан билээ.

П.Мандах

http://sonin.mn