Өнөөдрийг хүртэл МАН-аас 24 байтугай гишүүн нь гарч өөр нам, эвсэл рүү орж байжээ. Харин тэднээс олонд танигдсан болон дуулиан тарьж намаасаа гарч байсан хүмүүсийг бид хүргэж байна. Сүүлийн үед МАН-ыг орхих гишүүдийн тоо улам нэмэгдэх шинжтэй байна. Ингээд МАН-аас гарсан гишүүдийн төлөөлөл болсон 24 гишүүнтэй танилцана уу.

1. Н.Энхбаяр: Энэ жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр яах аргагүй тэргүүлнэ. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа МАХН нэрийг сэргээж, шинэ нам байгуулан улсын дээд шүүхэд бүртгүүлсэн юм. Тухайн үед МАХН нэрээ сольж МАН болгосон байлаа. Энэ нь түүнд бууриа сахиж үлдэхэд хүргэсэн гэж ярьдаг. Гэхдээ МАХН нэрээ сольж МАН болгосон нь түүнд өөр намыг байгуулж ажиллахад хүргэсэн гэдэгт хэн ч итгэхгүй. Н.Энхбаярт улс төрийн асар их эрх, ашиг байсан, одоо ч бий.


2. УИХ-ын гишүүн Д.Арвин: 2012 оны сонгуулийн дараа намдаа гомдсон гэдгээ олон нийтийн дунд дуулиантайхан зарлаж орхисон УИХ-ын гишүүн Д.Арвин удалгүй МАН-аас гарч АН-д элссэн юм. Түүний гомдол намаасаа гарч тайлагдсан эсэхийг мэдэхгүй. Одоо тэр АН-ын хүн.


3. УИХ-ын гишүүн Ч.Улаан: МАХН-ын дарга Н.Энхбаярыг бор оймсыг нь гозолзуулж авч явсан нь УИХ-ын гишүүн Ч.Улаанд хүндээр туссан гэдэг. Ялангуяа тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж уг баривчилгааг мэдээгүй гэж хэлсэн нь бүр их дургүйг нь хүргэжээ. Тиймээс тэрбээр нэг ёсны өширхлөө намаасаа гарч илэрхийлсэн юм. Түүний МАН-аас гарч МАХН-д орсон явдал нь тухайн үедээ жинхэнэ сенсааци болж байлаа.


4. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Тэрбээр Ч.Улаан гишүүнтэй яг адилхан шалтгаанаар МАН-аас гарсан юм. Тэд нэг өдөр МАХН-д элсэн оржээ. Түүний хувьд одоо МАХН-ын дэд даргаар ажиллаж байна.


5. О.Чулуунбат: Түүний хувьд ч мөн дээрх хоёртой адилхан шалтгаанаар МАХН-д элссэн. УИХ-ын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаалыг хашиж байсан тэрбээр МАХН-д элссэнийхээ дараа Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байв. Одоо тэрбээр Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилладаг.


6. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2012 оны сонгуулийн өмнө түүнийг МАН-аас хөөсөн. Энэ нь түүнд хүндээр тусч “Хэн нэгний явуулгаар уг үйл ажиллагааг зохион байгууллаа” гэж байсан юм. Уг үйл явдал дууссаны дараа Ц.Даваасүрэн гандан бууралгүйгээр Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан юм.

7. Н.Удвал: Энэ эмэгтэй 2011 онд МАН-ыг орхиж Н.Энхбаяртай хамт МАХН-ын суурийг тавилцсан юм. Тэрбээр МАХН-ын ёс зүйн хорооны дарга, тус намын анхын эмэгтэй ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны сайдаар ажиллаж байснаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигч болж байв.

8. Ц.Цолмон: Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон 2012 онд МАХН-ын бат илэрхийлэхээ гарджээ. Уг нь Ц.Цолмон сайд 1990 онд одоогийн МАН-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан гэдэг.


9. Ц.Шаравдорж: УИХ-ын гишүүн асан, гавьяат хуульч Ц.Шаравдорж өнгөрсөн жил МАН-аас гарч МАХН-д элсэн, батлахаа гардсан юм.


10. УИХ-ын дэд дарга Л.Цог: Тэрбээр мөн МАН-ын угшилтай нэг бөгөөд тус намын хянан шалгах хороонд байцаагчаар ажиллаж байжээ. Мөн МАН-ыг төлөөлөн 1990-1992 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсэн гэх баримт намтарт нь байна.


11. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: ЭМС-ын сайд,МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цагтаа МАН-ыг төлөөлж Байгаль, орчны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр мөн л МАН-аас МАХН-д урвагчдын нэг.


12. Хүний эрхийн хуульч Ч.Ичинноров: Тэрбээр нэгэн цагт МАН-аас сонгуульд нэр дэвшиж явлаа. Н.Энхбаярын баривчилгаа түүний сэтгэлийг эмзэглүүлсэн учраас МАН-аас гарсан гэдэг. Алдарт баривчилгааны маргааш өдөр нь тэрбээр хэвлэлийн бага хурал хийж МАН-аас гарахаа албан ёсоор мэдэгдэж "МАН-ынхан хүний эрх зөрчиж байна. Ер нь энэ намд мөнгөний томилгоо л явагддаг" гэж хэлж байв. Одоо харин ямар намд харъяалалттай байгааг нь мэдэх хүн ховор байна.


13. Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан З.Батбаяр: Тэрбээр 2003 онд МАН-д элсэж байжээ. Харин 2012 онд МАН-аас гарч МАХН-д элссэн юм. Одоо тэрбээр МАХН-д өндөр албан тушаал хашиж байна.


14. Байгаль орчны сайд асан У.Барсболд: Тэрбээр 2000-2006 онуудад МАН төрийн эрх барьж байхад Байгаль Орчны сайд, Нарийн бичгийн дарга байсан бөгөөд МАХН сонгуулийн үр дүнгээр Засагт хамтарч эрх баригч болсны дараа өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн ууган нам МАН-аас нүүр буруулан МАХН-ыг сонгож, нарийн бичгийн даргын өндөр албыг хаших болсон юм.


15. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар: Тэрбээр МАН-аас татгалзаж МАХН-д элсэн ороод сар хүрээгүй байна. Намаасаа гарах болсон шалтгаанаа “Намайг тоодоггүй намд байж яах билээ. Мэдээж Т.Бадамжунай гэх мэт хүмүүсээс болж уг шийдвэрийг гаргасан. Миний хэрэг болох газарт очсон нь дээр" хэмээх тайлбарыг хийсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг МАН-ын нэр цэвэр, ирээдүйтэй улс төрч хэмээн хүмүүс хардаг билээ.


16. “Монгол 999” нэгдлийн ТУЗ-ын гишүүн Ө.Мөнхбат: Тэрбээр МАН-аас гарсан хамгийн сүүлийн гишүүн болов. Ө.Мөнхбат өчигдөр уугуул намаасаа татгалзахаар болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.


17. Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшин ажиллаж асан Чулуун:Тэрбээр 2012 онд МАХН-д элсэж буйгаа зарлаж байв.


18. МАН-ын тэргүүлэгч гишүүн П.Хангал: Тэрбээр МАН-аас гарч Чулуунтай нэг өдөр МАХН-д элсэж байв. Түүний хувьд Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү юм.


19. МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн асан О.Даваасүрэн


20. Эрүүл Нийгэм-Иргэний Хөдөлгөөний дэд тэргүүн Ч.Чимэдсүрэн:Тэр ч мөн МАН-аас гарч МАХН-д элсэж байв.


21. Дархан аварга Г.Өсөхбаяр: Түүний хувьд аль эртний МАХН-ын гишүүн байсан бөгөөд намын гишүүнчлэлээ сэргээсэн юм. МАН биш МАХН гэх хоёр салаа замын нэгийг нь сонгосон нь түүний улс төрийн сонголт.


22. Дарханы АН-ын дарга Л.Наранбаатар: Тэрбээр нэгэн МАН-ын дэргэх НАМЗХ-ын гишүүнээр ажиллаж явжээ. Харин одоо МАН-ыг орхиж АН-ын салбар хорооны даргаар ажиллаж байна.


“Энэ цагийн эгэл баатар” Д.Эрдэнэбат: Тэрээр “Би хогийн цэгт хог ухаж амьдралаа залгуулдаг хүүхдүүдэд тусалж тэдэнд зураг зурахыг заадаг. Бидний энэ үйл хэргийг байнга дэмжиж байдаг хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тиймээс би энэ намыг сонгосон” хэмээн ярьж байжээ.


Эрдэмтэн Б.Энхмандах: Нэгэн цагт МАН-ын нарийн бичгээр ажиллаж дэд сайд, элчин сайд болж явсан энэ эрхмийг сэхээтнүүдтэй хэл амаа амархан ололцдог оюунлиг эрхэм гэж намынхан нь ярилцдаг. Сонирхолтой нь ийм чухал хүнээ МАН бодлогынхоо гадна үлдээсэн нь МАХН-д алдахад хүргэж байжээ.

Т.Хулан

http://www.24tsag.mn