12167344_760651337412146_253264952_n

Х.МОНГОЛХАТАН

1990-ээд оны үед хайгуулын геологийн газрын зураг дээр “Оюутолгойн зэсийн илрэл” нэртэй байсан энэхүү ордынхүдэр нь газрын гадаргуу дээр цухуйж байсан гэдэг. Оюутолгойн ордын орчин үеийн эрэл хайгуулын ажил 1997 оныдөрөвдүгээр сараас эхэлж өнөөдрийн байдлаар 12 км үргэлжлэх хүдрийн биетийг илрүүлээд байгаа билээ. 2010оноос Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, 2012 оноос өмнөд Оюугийн ордоос ил аргааролборлолтоо эхлэсэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгүүлчдийн баг Оюутолгойн уурхайн ажилтайтанилцсан юм.

МАНХЭТТАН АРАЛТАЙ ХYДРИЙН БИЕТЭЭ ЖИШИЖ БОЛНО

12167460_760651334078813_1820456673_n

Говийн шаргал наран таатайхан ээх намрын дулаахан өглөө бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Шивээ–Овоо гэдэг газар баригдсан “Ханбумбат” нисэх онгоцны буудалд газардсан юм. Нисэх онгоцны буудлын загвар ньүндэсний монгол гэрийг архитектурын давтагдашгүй дизайнтай хослуулж, Оюу Толгойн үндсэн олдвор алт, зэсийнталстаар чимэглэсэн өвөрмөц хэлбэртэй шинэ онгоцны буудал хараа булааж байв.

Онгоцны буудлаас найман км–т Эрдэнэтийн ордоос гурав дахин том, үйлдвэрийн хэмжээний хувьд дэлхий дээрххамгийн том 10 үйлдвэрийн нэгт багтаж буй Оюутолгойн орд бий. Анх Оюутолгойн хайгуулын лицензын талбай40х35 км байсан бол өнөөдрийн байдлаар ашиглалтын лицензын талбай 10х8 км болжээ. Уурхайн гол тоногтөхөөрөмж, барилга байгууламж энэ талбайн төв хэсгийн хойд талд хааш хаашаа таван км орчим газар эзэлдэг юмбайна.

Эндээс олдсон хүдрийн биетийг АНУ–ын Нью–Йорк хотын худалдаа үйлдвэрлэлийн том арал болох Манхэттантайжишиж харуулсан нь хөрөнгө оруулагчдыг татахад ач холбогдлоо өгсөн гэж байв. Харин энд ирж буй монголчууддаазориулан хүдрийн биетээ Улаанбаатар хоттой адилхан машстабаар хийж өлгөжээ.

Одоо ил аргаар олборлож буй өмнөд Оюугийн ордын дундаж агуулга нь 0.3 хувийн зэсийн агуулгатай. Харин газрынгүнийх 0.6 хувь, цаашлаад хоёр хувиас илүү юм байна. Ордын нийт нөөц баялгийн 80 хувь нь газрын гүнд байдаг.Тиймээс газрын гүнээс хүдэр олборлох зориулалтаар нэгдүгээр босоо амыг 1385 метр гүнд нэвтрүүлж хүдрийнбиетийнхээ доогуур тунел хийж байсан ч хоёр жилийн өмнөөс энэ ажиллагаа зогсжээ. Өнөөдрийн байдлаар 15 орчимкм тунел бэлэн болсон байна. Хоёрдугаар босоо ам нь 1180 метрийн гүнд очоод, тавдугаар шавт гэх агааржуулалтыннэг босоо ам 200 метр яваад зогсжээ.

1.5 САЯ ТОНН БАЯЖМАЛ ЭКСПОРТОЛЖЭЭ

12165759_760650454078901_433285619_n

Хоёр тонны жинтэй савласан ууттай баяжмалаа 16 ширхгээр нь нэг машинд ачаад гадаад зах зээлд гаргаж байна.

Ил уурхайн ам өнөөдрийн байдлаар 600 орчим диаметр, гүн нь 220 метр болж байна. Цаашид гүн нь огцомнэмэгдэхгүй уурхай хажуу тийшээ тэлж явна. Өнөөдрийн байдлаар 110 орчим тонн хүдэр үйлдвэртээ боловсруулаад1400-2000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Зэсийн баяжмал дахь зэсийн агуулга нь 25 хувиас дээш болгонбаяжуулдаг байна.

Ил уурхайгаас хүдэр янз бүрийн хэмжээтэй гарна. Хүдрийг уурхайгаас 320 тоннын даацтай 28 машинаар 24 цагийнтурш зөөвөрлөн анхдагч бутлуурт хийнэ. Тэнд 200 мм–ээс доош хэмжээтэй бутлагдсан хүдрийг туузандамжуулагчаар бөмбөгөр агуулахад авчирна. Агуулахаас нээлхийгээр туузан дамжуулагчид шилжин хоёр томтээрэмд бутална. Бутлагдаж гарсан хүдрийг шигшиж дөрвөн бөмбөлөгөн тээрэмд оруулна. Тэндээс цеклон руу оржбутлагдсан нарийн хүдэр нь хөвүүлэн баяжуулах процессд орж, бүдүүн нь буцаад тээрэм руу явж дахин бутлагдана.Нунтагласан хүдрийг хийн бөмбөлгөөр наалдуулан зэс, металиа салгаж аваад уснаас нь салгаж хатааж өтгөрүүлнэ.Хамж авсан баяжмалаа хатааж нягтруулж авсныхаа дараа түр агуулахад оруулж тэндээсээ савлах үйлдвэрт яг гурилшиг савладаг юм билээ. Хоёр тонны жинтэй савласан ууттай баяжмалаа 16 ширхгээр нь нэг машинд ачаад гадаадзах зээлд гаргаж байна. Хэдийгээр баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод дөрөвхөн жил болж байгаа ч 1.5 сая тоннбаяжмал экспортолжээ.

Монгол Улс дэлхийн хэмжээний том ордтой, хүдэр баяжуулах орчин үеийн үйлдвэртэй болж, эцсийн бүтээгдэхүүнэээкспортод гаргаж байгаа нь харагдах, баригдах талаасаа том дэвшил.

АЖИЛЧДЫН ГОЛ УРИА АЮУЛ ОСОЛГҮЙ АЖИЛЛАХ

Харин тоологдохгүй хэмжигдэхгүй ач тус олон байна. Оюутолгойн үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилгын ажлынүед 17 мянган ажилтан байжээ. Ээлжээр амраад явсан хүмүүсээ хасахад 12 мянган хүн өдөр бүр тогтмол ажиллаадбарьж байгуулсан байна. Одоо бол 2800 орчим хүн ажиллаж байна. Тэдний 95 хувь нь монгол залуус, тэднээс 21.6хувь нь өмнөговьчууд ажиллаж байна. Ажилчид 14 хоног ажиллаад долоо хоног амарна.

Баяжуулах үйлдвэрт гадаадад сургалтад хамрагдаж бусад орны уурхай, үйлдвэр дээр дадлага эзэмшсэн хүмүүсажиллаж байна. Энд Монгол Улсын хувьд ийм төрлийн үйлдвэрийг цаашид ашиглаад, аваад явах чадвартай хэдэнүеийн туршлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаагаараа Оюутолгойн уурхайн мөнгөөр хэмжишгүй үнэлэмж юм.Дотоодын их дээд сургуульд оюутолгойн хөрөнгөөр 200 гаруй залуус сурч байна.

Ажилчид “Манлай”, “Оюут” гэсэн хоёр кемпэд амьдардаг. Өглөө 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллана.Өдрийн гурван хоол нь амт чанар сайтай, сонголт ихтэй. Байрууд нь тохь тухтай. Өрөөндөө зурагт үзээд, wifi ашигланинтернэтэд холбогдох боломжтой. Чөлөөт цагаараа спорт заал, хөлбөмбөгийн талбай, ширээний болон агаарынтеннисний талбайд тоглоно. Фитнессийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй учраас залуус бие бялдараа хөгжүүлэхболомжтой. 128 хүний суудалтай “Зэрэглээ” кино театрт нь яг одоо хотод гарч буй шинэ кинонууд гарч байна лээ.Номын сангаасаа гэрээр ном авч унших боломж байна. Хамгийн гол нь энэ бүхэн ажилчдад үнэгүй. Мөн оройдалжаал тайлж шар айраг, дарс уух бол баар нь 18:00-21:30 цагийн хооронд ажиллана. Өглөө ажилтай учир эндхэтрүүлж хэрэглэх, согтох ойлголт байхгүй.

Энд олон улсын өндөр төвшний сургалтад хамрагдаж сертификат авсан эмч нарын баг Оюутолгой уурхайн болонойролцоох орон нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх үүрэгтэй байна. Эмнэлэг нь хэвтэнэмчлүүлэх зургаан ортой. Яаралтай осол аваар гарахад 50 хүртэл хүнийг хүлээн авах боломжтой. Хөдөлмөрийнэрүүл мэндийн хэсэг болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх хэсгээс бүрддэг юм билээ.

Оюутолгойн уурхайн ажилчдын гол уриа аюул осолгүй ажиллах. “Рио тинто” компани дэлхийн 40 гаруй орондажилладаг туршлагатай компани. Уул уурхайн үйлдвэрлэлд осол аваар гардаг. Гэхдээ дэлхийн статистикийндундаж хэмжээнээс Оюутолгойн уурхай нэлээд бага үзүүлэлттэй яваа нь тэдний аюулгүй ажиллагаанд онцгойанхаардагийн илрэл. Хүн ажлаа аюул осолгүй хийж дуусгаад хайртай хүмүүстээ гэр бүлдээ харих ёстойг машсайн ухамсарласан юм билээ.

Ямартаа ч монголчуу­дын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Оюутолгойн уурхай өнөөдөр бүрэнхүчин чадлаараа ажиллаж байна. Удахгүй далд уурхайн ажил үргэлжлэн явах төлөвлөгөө нь батлагдсан,зарцуулах мөнгөний асуудал нь нааштайгаар шийдэгдэж байгаа учраас он гараад далд уурхайн ажил эхлэхболов уу гэсэн хүлээлт энд байна. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл хоногт 30 мянган тоннхүдрийн баяжмал гаргаж авах хүчин чадалтай юм байна.