Уучлаарай.. Тэд бидний бурхан биш...
2015/10/25
Өнөөдөр монголчууд бидний дунд хамгийн түгээмэл ажиглагддаг зүйл бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэхээр "үхэл ханхалж", толгой гудгар, харц доогуур харьцах болсон явдал юм. Идэж, уухын дон шүглэсэн хэсэг хүний эрхшээлд орж суух ард түмэн биш л юмсан. Гэвч өнөөдрийн бидний "оюун санаа"-ны тусгаар тогтнол /миний аавын хэлснээр/ талхнаас ч хямдхан үнэлэгдэж байгаа болохоор бид тэднийг сонгосоор л байна. Мөргөж амьдрах бурхан ч биш, уншиж ухаарах ном ч биш... Уучлаарай... Тэд бидний бурхан биш... "Тэд" гэдэг нь өнөө л 76, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг нь багтана. Угтаа бол тэд бидний "боол" бөлгөө. Бид тэднийг сонгодог, тэд бидний хүслийг биелүүлдэг. Харин энэ тогтолцоо эсрэгээрээ эргэж бид тэднийг сонгодог, тэд өөрсдийнхөө хүслийг биелүүлдэг болсон байна. Монголчууд бид ийм нийгэм хүсээгүй. "Эрх чөлөөг тордох тусам ардчилал үнэ цэнэтэй болдог" хэмээн нэгэн залуу хэлжээ. Энэ юутай үнэн үг вэ. Ардчиллын үнэ цэнийг бид мэдрээгүй л явна. Харин арчаагүй хэдэн улстөрчдийн улыг долоож, "угладаг"-ийг нь тосолдог хэдэн хүний жүжиг л үзэж суугаа мэт... 1200 төгрөгтэй тэнцэж асан ам.доллар өнөөдөр 2000 төгрөг гараад явчихлаа. Монгол Улсын мөнгөн тэмдэгт ямар "00"-ийн цаас уу?... Н.Алтанхуяг Их Британи улсад Монгол Улсын мөнгөн тэмдэгт хэвлүүлэхдээ 200 тэрбум төгрөг илүү хэвлүүлсэн ч гэх шиг... Бид ямар Н.Алтанхуягийн түрийвчийг нь зузаалдаг компанийн ажилчид уу?... Хотын дарга нь хотоо хөгжүүлж "Хүн шиг амьдарч, Хот шиг хөгжих" юм яриад байсан яасан бэ?... Цэвэрлэх байгууламжийнх нь үнэр хотын төвдөө үнэртдэг болж, хатаасан "өтгөн" нь сошиал ертөнцөд "од" болж байна. Бид ийм нийгмийг хүссэн гэж үү?... Уучлаарай...
Тэд бидний бурхан биш... Би үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй улсын иргэн. Надад энэ эрхийг ардчилал олгосон. Гэхдээ би өнөөдрийн ардчиллыг, ардчилагчдыг даан ч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Ардчиллын загалмайлсан эцэг нь хүүгийнхээ компанийг илтэд хууль зөрчин тендерт ялуулж байгаа нь ардчиллын үндсэн зарчим уу?... Э.Бат-Үүлийн хүү нь аавынхаа ажлыг өмнөөс нь хийж тендер авч өгсөн компаниасаа 500 сая төгрөг урамшуулалд авдаг нь бас л ардчиллын үндсэн зарчим уу?... Ардчилсан Ерөнхийлөгч нь хуульчдын /андуурсан байж магад. Энэ чигийн л юм байсан/ хурал дээр нэг хүнийг заналхийлэн, хэт дээрэнгүй мэдэгдэл тавих нь ардчиллын үндсэн зарчим уу?... Өдрийн хоол, өмсөх зүүхээ арай гэж болгож байгаа ард түмнийхээ халаас руу өнгийж авлигачдыг өршөөдөг нь ардчиллын үндсэн зарчим уу?... Би үгүй гэж бодож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд "Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна"... гэсэн байдаггүй билүү. Уран цэцэн үгтэй, ургалч олон бодолтой, эрлийз, хурлийз нөхдүүд монголыг минь зүгээр л байлгаж үз... Монгол, монголоороо сайхан хөгжинө. Монгол хүн төрийн жолоог атгавал, ардчилсан үзэлтэй хүн түмний итгэлийг /хуурамч ардчилал биш шүү/ хүлээвэл Монгол Улс хөгжихдөө л хөгжинө. Гэхдээ л... Уучлаарай... Тэд бидний бурхан биш...
Бид тэднийг сонгосон... Тэд бидний "боол" юм гэдгийг монголчууд үргэлж санах хэрэгтэй. Санахаасаа илүү саймширах нь их болохоор бид үүнийг ойлгох болов уу?... энэ бүгдийн эргэлзээг ганцхан зүйл л тайлна. Тэр зүйл нь ердөө л ганц үг... Энэ бол "СОНГОЛТ". "СОНГОЛТ" хэзээ зөв болно тэр цагт бид хөгжинө. Сонгосон хүн ард түмнээсээ тасрахгүй л бол бид хөгжинө. "Ланд-200" хөлөглөчихөөд явган надаас гал асуух нь ичгэвтэр биш гэж үү... Эрх мэдэлтэй, мөнгөтэй л бол хүн, бусад нь хүн биш гэдэг ойлголтоос бид хэзээ салах вэ?... Уучлаарай... Тэд бидний бурхан биш... Би зүгээр л эх орныхоо төлөө зүтгэх залууг сонгоно. Тэр нь хэн ч байж болно...
Төрбатын ЗӨНБИЛЭГ /Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/
www.sonin.mn
Зочин · 2015/10/27
АТААЧ ЖӨТӨӨЖ ХАР МУУ САНААТАНГУУД АРДЧИЛЛЫНХАНЫ САНААЧИЛСАН САЙН АЖИЛ БОЛГОНД ЧӨДӨР ТУШАА БОЛЖ МОНГОЛЫГ ХОРЛОСООР ӨДИЙ ХҮРСЭН. ЭРГЭЭД ХАРАХАД АРДЧИЛЛЫНХНЫ ХИЙСЭН АЖИЛУУД БҮГД ГАРЦААГҮЙ ХИЙХ ЁСТОЙ ЗӨВ АЖИЛ БОЛСОН БАЙДАГ. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/26
МАН-ЫН ДАРГА НАР ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ХААНА АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДААД АЛГА БОЛСОН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДСАН.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/26
МАН-ЫН ДАРГА НАР ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ХААНА АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДААД АЛГА БОЛСОН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДСАН.ШҮХ 88583399
Ард · 2015/10/26
Шударга залуучууд нэгдэн гарч ир.наад олигархууд чинь уе удам дамжин торд шургалаад бна. Эдний буруу гараар хумсалсан хоронгийг хураавал улс орноосоо гарна. Тэрнээс махн, манан хийхгуй.
Ард · 2015/10/26
Манангийн олигархуудын яаж идэж ууж баяжсан бидний нудэнд ил боловч аалзны торонд хамт бгаа наадуулын чинь уед ганц ч хэрэг илрэхгуй. Ман нь камерийн омно ганц нэг ес тодий юм ярина,
Зочин · 2015/10/25
ODOO ENE ULIG BOLSON NAMUUD HUMUUSEES SALIE AA SAIHAN BOLOVSROLTOI ZUV SETGELTEI ZALUUS GARCH IREECHEE SONGOD UGIE UU
Зочин · 2015/10/25
2012 ОНООС ӨМНӨ АРД ИРГЭД ДАРГА НАР УЛСЫН ӨМЧИЙГ ИДЭЖ УУГААД БАЙНА АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ГЭЖ ЯАЖ Ч ШААРДААД АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН. ТУХАЙН ҮЕИЙН ТӨРИЙН УДИРДЛАГУУД ИЛРҮҮЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН.ЯАГААД ГЭВЭЛ ТЭД НАР НЬ МАН-ЫН ӨӨРСДИЙХ НЬ УЛСУУД БОЛОХООР НАМЫНХАА НЭРИЙГ БОДООД АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН. ТЭД НАР АН-ЫНХНЫГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГААР НЬ ДУУДДАГ ЗАРЛАДАГ БОЛОВЧ ХУДЛАА ГҮТГЭЛЭГ БОЛОХООР БАС ЧАДДАГГҮЙ БАЙСАН.ХАРИН 2012 ОНД АН СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ АНХ УДАА ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ БОЛСОН. ҮҮНЭЭС ХАРАХАД УЛС ОРНЫГ ЦААШИД ЗӨВХӨН АН АВЧ ЯВАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ. НЭГЭНТ ЭНЭ САЙН ГЭЖ ДАЛДЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ДОРНОДЫН ГАНБААТАР БОЛОРЧУЛУУН ШИГ ХУУРАМЧ ШУНАЛТАЙ 3. 4 . 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН МЯНГА Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ.ШҮХ 88583399
zochin · 2015/10/25
UIH-n gishuud geheer uursdiiguu neg ih yumand bodchihson heseg buleg novshnuud baidag biz dee iim novshnuudaas bolj unuudur Mongolin 3 saya irged muuhai amidarch baina