Популистуудын амыг асууя
2015/10/26
Монгол Улс төмөр замаа барьж, “харалт”-аа тээ вэрлэж чадахгүй хэрэлдсээр суутал нүүрс үнс болчихлоо. Нүүрсний гол худалдан авагч БНХАУ нүүрсний хэрэглээнээс татгалзах, цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох бодлого гаргав.
Мэдээж энэ нь нүүрсний дотоодын зах зээлээ дэмжих, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, ингэснээр агаарын бохирдлоо бууруулах зорилготой.
Тэд зорилгодоо хүрэхийн тулд ирэх онд нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулна. Ойрын хэдэн жилд ийнхүү үе шаттайгаар нүүрсний импортыг тодорхой төвшинд хүр тэл буулгаж, цаашдаа нүүрс ний хэрэглээнээс бүр мөсөн татгалзах юм байна. Үүний тулд Хятадын эрх баригчид ирэх таван жилийн хугацаанд, жил бүр цөмийн эрчим хүчний 6-8 цахилгаан станц байгуулах шийдвэр гар гажээ. Харин 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 станцтай болох гэнэ. Тэгэхээр 15 жилийн дараа гэхэд Хятадад нүүрсээ үнэгүй өгье гэсэн ч тоож харахгүй болох нь.
Харин монголчууд тө мөр зам барина гэж яриад лав арван жил ард хоцорчээ. Төмөр замыг ху вийн компани барих уу, төр үү. Цариг нь өргөн үү, нарийн уу гэж толхилцсоор хоёр ч УИХ-ын бүрэн эр- Хувийн хэвшил нь бүх эрсдлээ даагаад барьж байсан төмөр замыг УИХ- ын гишүүн Х.Баттулга Зам, тээврийн сайд байхдаа бо- лиулсан. Тэгсэн хэрнээ өөрөө нэг км ч ахиулаагүй, харин ч иргэдийн татварын 50 тэрбум төгрөгийг газар шорооны ажил нэрээр сал- хинд хийсгэчихсэн. Эх орныхоо төлөө төмөр за мын ажлыг зогсоосон гэж өөрийгөө өмөөрдөг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хийсэн ярилцлага “Үндэсний шуудан” сонины 2014 оны зургадугаар сарын 12-ны дугаарт гарчээ. Энэ ярилцлагад тэрбээр “Нарийн цариг тавьчихвал Хятадын танк орж ирээд үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэх боломжтой. Яах вэ, одоохондоо нүүрс 30-40 ам.доллар байна. Түүнийг шилжүүлэн ачихад арван долларыг нь гаргадаг юм байгаа биз. Үндэсний аюулгүй байдлаа бодолцох хэрэгтэй” гэжээ.
Хаа байна аа, тэр танк. Биднийг энд ингэж мунгинаж байх зуур цэрэг,зэр зэвсгийн хөгжил хэдэн шатаар урагшилсан байна. Юун төмөр замаар танк оруулж ирэх. Төмөр замаар, вагонд цэргүүдээ бөөнөөр нь суулгаад байлдах гээд явж байдаг тэнэг ч байхаа больсон. Танк хэрэгтэй бол агаараас шүхрээр буулгаж байна. Харвагч пуужингаар далай гатлан байгаа онож байна шүү дээ. Дээр нь нүүрс байн га 30-40 ам.доллар байна гэж яаж бодож чадав аа. Энэ хугацаанд бид юу хожиж, юугаа алдав. Мон- голд итгэж хөрөнгө оруулах хүн үгүй боллоо. Сургууль, цэцэрлэг гээд улсын төсвөөр бариад эхэлж байсан 144 барилгыг царцаасан. Төсвийн алдагдал нь тэрбумд хүрч төр 3000 гаруй ажилт наа “гудамжинд” гаргахаар боллоо.
Одоо бүр цагаандаа гараад ирсэн гийч нээсээ мөнгө гуйж улсын төсвөө бүрдүүлэх гэж байна. Монголын төрийн түшээдийн алсын хараагүй, ахархан бодлын золиос эдийн засаг, нийгмийн амьдралыг гэрлийн хурдаар доош унагав. Богино зайн улс төрчдийн балгаар Монголын говь “там” болж, ургамал амьтан ч үгүй боллоо. Хятад жолооч нар л жаахан хөлжив бололтой. Өөр наалд сан юм юу байна. Энэ байна гээд хэлчих юм байна уу гэж популистуудын амыг асууя. Шаазгай зүү олоод хийх газраа олохгүй хатгуулж үхдэг гэдэг шиг монголчууд байгалийн баялгаа ухаад хөгжсөнгүй. Харин ч дордлоо, одоо яах вэ.
М.Алтанцэцэг
Зочин · 2015/10/27
Battulgad itgej baisan odo ugui
Зочин · 2015/10/26
МАН-ЫН ДАРГА НАР ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ХААНА АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДААД АЛГА БОЛСОН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДСАН.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/26
новшийн гадны гар хөл Женко нэртэй АН-ын Баттулгаас асуу.