Б.Батзаяагаас гадна Монголын 2 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2015/11/03
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлаад байгаа.
Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан талаар эх сурвалж мэдээлсэн.
“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан. Дээр нь огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай баттай эх сурвалжууд хэлж байна. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.
Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлах тушаал гарсан аж. Гэвч “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь баривчлах тушаалын сургаар Сингапураас ирэхгүй байгаа гэнэ.
Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Ж.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа гэх мэдээлэл байна. Ямартай ч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяатай хамт баривчлагдах хүмүүс гадаадад явна.
Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Монголын төмөр зам" ТӨХК-тай холбоотой улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын хүрээнд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан иргэн Б.Батзаяа болон БНСУ-ын иргэн Li Yong, мөн Монгол Улсын иргэн З, Б нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Зочин · 2015/11/04
luiwarchdiig sain shalga sain bna
Зочин · 2015/11/04
Guitsetgegch kompaniudiig shalgaach. Ix yum grn shuu. Avsn ugsn gd....
Зочин · 2015/11/03
Ter 2 novshiig barivchilad irehgui yu shunaltai novshnuud be
зочин · 2015/11/03
АН -ыг өмөөрсөн сэтгэгдэл бичсэн нөхөр арай л биш байна. Хэзээ монголчууд хэдэн түмд хүрчихсэн юм бэ? Мөн 2012 онд энэ улсыг мөнгөтэй иргэдийг нь ажилтай,цалинтай, тэтгэвэр, тэтгэмжийг 2 дахин нэмж олгосон тийм намыг монголчуудыг хэдэн түмээр нь алсан гэх гээд байна уу? Харин ч АН монголчуудыг ажилгүй, арчаагүй, газар нутаггүй, өрөнд оруулж байгаа бус уу? Би аль ч намын гишүүн биш гэхдээ хэн юу хийж байна гэдгийг ялгах ухаантай монгол эр хүн.
Зочин · 2015/11/03
БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛСАН МАН-ТАЙ МОНГОЛЧУУД ЦАГ ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛ ЯВУУЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ ӨӨРСДИЙН БУРУУГАА АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДАЖ БАЙНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/03
Алтанхуягиин баас цэвэрлэх операц гэдэг үнэн шдээ . Нам хамаагүй ээ улс орныхоо эдиин засгииг босгох нь нэн чухал. Улс орон минь сэргэх болтугай . Хүн бүхэн залбираасай. Хурай хурай хурай
СОНГОГЧ · 2015/11/03
Хар нь хараа гайхав гэгчээр хоёулаа хулгайч, худалч Монголын төрөөр тоголсон этгээдүүд сонгож болохгүй НАМУУД гэдгийг хүн бүр анхаараарай. Мартаж үл болно мартвал МОНГОЛ сөнөнө.
та · 2015/11/03
МАН үүнд ямар хамаатай юм бэ?
АН хоорондоо хахиулын мөнгөө хувааж чадахгүй л алалцаж байна шүү дээ.
Төрийг самруулсан Улсыг улс байх уу үгүй юу дээр авч ирсэн АН хариуцлагаа шударгаар үүрч улс төрөөс бүр мөсөн явбал таарна.
Зочин · 2015/11/03
БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛСАН МАН-ТАЙ МОНГОЛЧУУД ЦАГ ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛ ЯВУУЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ ӨӨРСДИЙН БУРУУГАА АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДАЖ БАЙНА6 ШҮХ 88583399