Тавантолгойн ашиглалтын 51-ээс доошгүй хувийг төр эзэмшинэ
2015/11/03
Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаарх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Хаврын чуулганы үеэр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр УИХ-аас холбогдох ажлын хэсэг гарч ажилласан. Тус ажлын хэсгийг би ахалж ажилласан. Ажлын хэсэг ажиллах явцдаа УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай гэж үзсэн. Иймд уг тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад байна.
Тогтоолын төслөөр бол Тавантолгойн ордыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Учир нь энэ орд нь 100 жилийн нөөцтэй, 3 сая иргэн хувьцаа эзэмшдэг, Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж нээсэн. Тиймээс ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэдэг дүгнэлтийг тогтоолын төсөлдөө оруулж өгсөн.
Түүнчлэн тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэж орууллаа. Хоёрдугаарт Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн 1072 хувьцааг саналын эрхтэй байлгах ёстой гэсэн заалтыг орууллаа. Үүний зэрэгцээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээг цаашид байгуулахдаа дараах чиглэлийг барих ёстой шүү гэдэг дээр Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлд 1072 хувьцааны асуудал, Тавантолгойн гэрээнд гуравдагч хөршийн бодлогыг баримтална гэсэн саналыг оруулж өглөө" хэмээн мэдээлэв.
“Х.Баттулга гишүүн мэдээлэл хийх гэнэ” гэх сургаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорьсон талаар мэдээлэл хийх нь гэсэн таамаг дэвшүүлж байсан ч тэрбээр энэ талаар ярих бодолгүй байгаагаа хэлэв. Харин Х.Баттулга гишүүн, "УИХ-ын 40-н гишүүн гарын үсэг зурсан төслийг Засгийн газарт өнөөдөр өргөн барих гэж байна. Бид аль болох баялгаа зөв зохистой ашиглаж чадвал улс оронд хэрэгтэй гэсэн зөв хэлбэрийг сонгож байгаа юм. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг цагдан хорьсон байна. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл хийх байх.
Тавантолгойн ордтой холбоотой зохион байгуулалттай ийм асуудал цаашдаа ч хөвөрч гарах байх гэсэн бодолтой байна. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого баталснаас хойш эсрэг тэсрэг асуудал гарч байгаа" гэв.
Б.Туул
http://www.montsame.mn
Nara Nar · 2015/11/04
Намдаа бус түүнд орогнож байгаа хэсэг бусаг хүнээс л шалтгаалж байдаг байхаа. МАН, АН-ын аль алинд зөв шударга, эх орноо гэсэн хүмүүс дийлэнх байгаа гэдэгт итгэдэг. Харин НАМ-ын лидерүүдийн дунд л амиа хичээсэн өөдгүй муу хувалз шиг хүмүүс байсаар байна. Ийм хүмүүсийг л зайлуулах хэрэгтэй
Солонгот Балдан · 2015/11/04
Өнөөдрийг хүртэл шүүх,цагдаа,АТГ, МАН-ын гар хөл болсон хэвээр байгаа. МАН-ынхан бол алж талах, хэлмэгдүүлэх, янз бүрээр гүтгэх, галдан шатаах, ард түмний хөрөнгө, мөнгийг луйвардах, эх орноо сүйтгэж худалдахад онцгой мэрэгжсэн гайхамшигтай туршлагатай цусан замтай луйварчид гэдгийг маш олон бодит баримт, түүхийн эх сурвалжжууд нотлоно.
Зочин · 2015/11/03
БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛСАН МАН-ТАЙ МОНГОЛЧУУД ЦАГ ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛ ЯВУУЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ ӨӨРСДИЙН БУРУУГАА АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДАЖ БАЙНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/03
Баттулгаа чи тэр 1072 хувьцаа хэзээч бүтэхгүй,энэ бол гэмт хэргийн чанартай худлаа зүйл гэж ярьж бсан шдэ.Цаг үе үзэл бодол нэвтрүүлгээр.Гэтэл одоо байраа сольцон хувьтцаа нэхээд бгааму.Эсвэл шоудаж бсыму