УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр шаардлагатай зардлуудыг танах замаар эх үүсвэр гаргаж, цалинг бууруулахгүй байх арга замыг Засгийн газар эрэлхийлэх ёстой гэлээ.

Тухайлбал, ирэх нэгдүгээр сарын 1-нээс яамдын тоог хасах ёстой гэж бие даагч гишүүд үзэж байгаа аж. Мөн төрийн албан хаагчдын цалинг хасаад олигтой хэмнэлт гарахгүй гэж үзэж байгаа аж. “Засгийн газын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гадны хоёр зөвлөхдөө 17 тэрбум төгрөг зарцуулж байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын хэдхэн тэрбум төгрөгийг хасах гээд хэрэггүй” гэж үзэж буй аж.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Америкийн “Пэнтер лоу” гэдэг компаниас “Оюу толгой” төсөл дээр хуулийн зөвлөгөө үйлчилгээ авах, үүний үйлчилгээний хөлсөнд 17 тэрбум 500 сая төгрөгийг төсөвт суулгахаар УИХ-ын төсвийн байнгын хороонд асуудал оруулж ирж, бөөн шуугиан дэгдэж байв.

Улмаар тэр нь төсөвт сууж, гүйлгээ нь бараг хийгдчихсэн байх гэж эх сурвалж мэдэгдлээ.

 

Г.Гариг

gereg.mn