Г.Цэрэнжамц: Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй
2015/11/16
Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор улс төрчид болон судлаачид байр сууриа илэрхийлж байна. Бид судлаач Г.Цэрэнжамцаас Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цөөн зүйл тодруулсан юм.
- Сайн байна уу? та таньд энэ өдрийн мэнд хүргье. Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
- Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг Г.Цэрэнжамц гэдэг. Монголын Үндэсний Их Сургуулийн Хууль зүй удирдлагын сургуульд 4 дэх жилдээ багшилж байна. Анх багшилж эхлээд Үндсэн хуулийн эрх зүй орж байгаа энэ хичээлээр мэргэшихийн тулд судалгаа хийж Магистрын дипломын ажлаа Төрийн эрх мэдэл хувиарлах онол: хэрэгжиж буй практик онцлог сэдвээр хамгаалсан энэ сэдэв маань Үндсэн хуулийн эрх зүйн онолын асуудал л даа. Энэ жил Докторын 2 дугаар курсдээ сурч, Үндсэн хуулийн эрх зүйгээр судалгаа хийж байна.
- Үндсэн хууль гэж юу вэ?
- “Үндсэн хууль” хэмээх ухагдахууны үүсэл, хөгжил нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд үүгээрээ хүн төрөлхтний төрт ёс, эрх зүйн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн эрх зүйн үндсэн эх сурвалж юм. Үндсэн хууль нь “Constitutio” гэсэн латин гаралтай “тогтоох” гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд эртний болон дундад зууны соёл иргэншлийн үед “Эзэн хааны зарлиг” гэсэн утгаар хэрэглэгдэж байсан бол хөрөнгөтний засаглал тогтсон тэр үеэс эхлэн улс төр, эрх зүйн практикт бодитой хэрэгжиж, “Тулгуур хууль” гэсэн бодит утгаараа хэрэглэгдэх болжээ. Анх 1787 онд АНУ-д, 1791 онд Францад Үндсэн хуулийг батлан гаргасан явдал нь Үндсэн хуулиар хязгаарласан засаглалыг хөгжүүлэх үндэс болж, өнөөдөр дэлхийн дийлэнх улс орон өөрийн орны нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн тогтолцоо, иргэдийн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн тулгуур хуультай болж чаджээ.
Үндсэн хууль нь явцуу утгаараа парламентад өөрт зориулагдсан хууль юм. УИХ-н гишүүн хүний ширээний өврийн дэвтэр Үндсэн хууль байж аливаа хууль тогтоомжийг зөвхөн Үндсэн хуульд нийцүүлэн батлуулахын төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулах ёстой бөгөөд түүнд үл нийцсэн хууль тогтоомжийн үйлчлэлийг таслан зогсоож байхад парламентад ёсны үндсэн үүрэг, хууль зүйн утга агуулга оршдог. Үндсэн хуулиас болоод төрийн байгууллага, албан тушаалтнууд дур зоргоороо авирлаж чадахгүй байгаа бол Үндсэн хууль үүргээ сайн биелүүлж байгаа хэрэг юм.
- Та Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
Улс нийгэм хөгжихийн хирээр түүний суурь харилцааг зохицуулагч Үндсэн хуульд алдаа дутагдал, зарим гажуудал илрэхийг үгүйсгэх аргагүй юм. Энэ тохиолдолд Үндсэн хуульд байгаа алдаа дутагдлыг цаг алдалгүй оношилж, бодитойгоор засч залруулах, эсвэл Үндсэн хуульдаа төр нийгэм нь зохицон ажиллах гэсэн хоёр хувилбараар бэрхшээлийг даван туулна. Дээрх хоёр баримтлалын аль аль нь байж болох бөгөөд хоёр дахь тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй.
Дэлхий нийтийн практикаас үзэхэд Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр арга байдаг:
- Уян хатан Үндсэн хууль /Үндсэн хуулийг хууль тогтоох эрх бүхий этгээдүүдийн ердийн олонхийн саналаар буюу 50%+1 гэсэн зарчмаар батлах журмыг баримталдаг бол/
- Хатуу Үндсэн хууль /Үндсэн хуулийг батлах буюу түүнд нэмэлт өөрчлөлт оруулах журам нь нарийн төвөгтэй, гол төлөв хууль батлах эрх бүхий субъектүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёр эсвэл дөрөвний гурав, түүнээс дээш хувийн саналаар шийдвэрлэгдэхээр тогтоогдсон байх ба энэ тохиолдолд Үндсэн хууль тэр бүр өөрчлөгддөггүй, тогтвортой байх боломж илүү байдаг.
Манай улс Үндсэн Хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хатуу зарчмыг баримталдаг.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэг талаас Үндсэн хуулийн хямрал гарахаас урьдчилан сэргийлэх эерэг нөлөөтэй боловч, нөгөө талаас нийгэм тогтвортой байдлаа алдахад хүргэх сөрөг үр дагаврыг үүсгэж болно. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа аль болох хатуу аргыг хэрэглэх нь чухал.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит шаардлагыг дэлхий нийтийн жишигт үндэслэн үзвэл:
- Парламентын эрхийг зохистойгоор хязгаарлах,
- Гүйцэтгэх эрх мэдлийн дээд түвшинд хуваагдмал байдал үүсгэхгүй байх,
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай үндсэн хуулийн заалтыг ард нийтийн санал асуулгатай уялдуулан нарийсгах,
- Үндсэн хуулийн агуулга, зарчмыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимтай нийцүүлэх
- Иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,
- Хүний эрхийг хамгаалах, албан тушаалтны хариуцлагыг өндөржүүлэх зэрэг явдалтай уялдуулан өөрчилдөг байна.
- Манай улс Үндсэн хуулиндаа хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бэ?
- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МҮАН-н дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гарын үсэг зуран 1999 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Р.Гончигдоржид өргөн барьж, 1999 оны 12 дугаар сарын 24-ны өдөр УИХ-с Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт батлуулсан байдаг. Уг асуудал УИХ-ын чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байсан. Тухайн үед Монгол улсад Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй 20 нам үйл ажиллагаа явуулж байхад УИХ-д суудал бүхий 3 нам хуулийн төслийг боловсруулж бусад нам, иргэд, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцээс санал аваагүй баталсан нь Үндсэн хуулиа зөрчиж баталсан хууль болсон.
Тухайн үед МУ-н ерөнхийлөгч байсан Нацагийн Багабанди тус хуулинд 1999.12.31-ны өдөр хуулийн нэмэлт өөрчлөлтөд бүхэлд нь хориг тавьсан байдаг. Уг хоригийг УИХ нь 2000 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 01 тоот тогтоолоор ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. УИХ нь Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль бус үйлдлээ хэвээр хадгалах бодлого Улсын Их Хурлаас явуулсан.
Хэсэг эрдэмтэн судлаач нар Үндсэн хуулийн цэцэд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн Хуулийн Цэцэд иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж нарын УИХ-аас 1999 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж гаргасан өргөдлийг хэлэлцэн 2000 оны 11 дугаар сарын 29-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 02 тогтоолоор 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хурлаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосон.
Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон шийдвэр гарсаны дараагаар буюу 21 хоногийн дараа Улсын Их Хурлын гишүүн П.Жасрай албан тоот ирүүлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн талаар санал өгөхийг хүссэн учир Нацагийн Багабанди ерөнхийлөгч 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр саналаа Улсын Их Хурлын боловсруулсан хуулийн төслийг бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлаас нэмэлт, өөрчлөлт оруулах комиссыг байгуулж ажлыг нэн даруй эхлүүлэх саналыг Улсын Их Хуралд хүргүүлсэн. Мөн Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэц эсрэг байр суурьтай байгаа илэрхийлэн саналаа Улсын Их Хуралд гаргасан.
2000 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа буюу яг нэг жилийн хойно 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурал өмнө нь 1999 онд цэцээр хүчингүй болгочихсон уг 7 нэмэлт, өөрчлөлтийг ямар нэг үг үсэг, хэл найруулга, утга агуулгын өөрчлөлтгүйгээр хуулбарлан анхны тэрхүү хувилбарыг дахин баталсан.
Д/Д |
Өөрчлөгдсөн зүйл |
Уг эхийн найруулга (1992 он) |
Нэмэлт өөрчлөлтийн найруулга (2000) |
|
27.2-ыг өөрчлөн найруул-сан |
Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна. |
Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна. |
|
27.6-г өөрчлөн найруулсан |
Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. |
«Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи ньхүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.» гэж өөрчлөн найруулсан. «Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.»гэж нэмсэн. |
|
29.1-г өөрчлөн найруулсан |
Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. |
Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад,хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. 6 үг нэмсэн. |
|
33.1.2-ыг өөрчлөн найруул-сан |
Ерөнхийлөгч:
2/ «Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах»;
- Тодруулсан хэсэг буюу заалтыг алга болгосон хаачсан бэ? |
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам,эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах |
|
24.1-т нэмэлт оруулсан |
Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно. Эхний хэсэг хэвээр. |
Эхний хэсэг хэвээр. «Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.» гэж нэмсэн.. |
|
39.2-т нэмэлт оруулсан |
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. |
Эхний хэсэг хэвээр.
«Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.» гэж 2 дахь хэсэг нэмсэн. |
|
22.2-т нэмэлт оруулсан |
|
2.2 дaхь хэсэг хэвээр. «Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.» гэсэн дугааргүй хэсэг нэмсэн. |
Монгол улсын үндсэн хуулийн гол үзэл баримтлалынх нь нэг нь Эрх мэдэл хуваарилах засаглалыг хуваарилах гэж нэрлэж заншсан зарчим билээ. Үндсэн хууль энэхүү зарчмын дагуу Улсын их хурал, засгийн газар, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зааглан тодорхойлсон. Гэтэл үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуулийн Эрх мэдэл хуваарилах зарчим төр засгийн дээд байгууллагуудын бүрэн эрхийн уялдаа, харилцан хяналт тавих үзэл баримтлалыг гажуудуулж байна.
2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн агуулга нь Улсын их хурал хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй өдөр чуулдаг байсныг 50 болгон багасгаж, Улсын их хурлын чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирцийн хувийг бууруулсан. Ингэснээр 9 гишүүнтэй байнгын хороо 5 гишүүнтэй хуралдаж 3 гишүүний саналаар хуулийн төслийн талаар дүгнэлт гарган чуулганд оруулж, чуулган 76 гишүүний 39-нь буюу бараг тэн хагас нь оролцуулахгүйгээр хуралдаанаа хийж, 20-хон гишүүний саналаар хууль баталж болохоор хэт хялбарчилж байгаа нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгож байна гэж үзэх үндэсгүй юм. Улсын их хурлын дэд даргаар сонгогдох эрхийг нь хязгаарласан нь хүнийг аль нэг нам, олон нийтийн байгууллагын гишүүний нь хувьд ялган гадуурхахыг хориглоно гэсэн Үндсэн хуулийн 16-р зүйлийн 10 дахь хэсгийн заалтад харшилж байна.
Улсын их хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд гишүүд саналаа зөвхөн илээр гаргаж, Улсын их хурлын гишүүдийнхээ удирдлагын дагуу, шийдвэрийн дагуу саналаа өгч байгаа эсэхэд хяналт тавих нь засгийн эрхийг ард түмний мэдлээс намын мэдэлд ямар нэг хэмжээгээр шилжүүлж, сонгогчид Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1-д заасан заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.
Мөн Үндсэн хуулийн суурь концепцыг зөрчиж буюу нийцэхгүй гажуудуулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үзэж байна.
Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно. Гэсэн хуулийн заалт тус нэмэлт, өөрчлөлт орсон хуулинд хэрэгжихгүй байгаа нь Улсын ашиг сонирхлоос илүү намын, хэсэг бүлэг эрх бүхий албан тушаалтны ашиг сонирхол субъектив санаа энэ нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа олсныг илчлэн харуулж байгаа үйлдэл болж байна.
- 1992 оны 1 дүгээр сарын 13 оны өдөр батлагдсан Үндсэн хуульд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж гэж ойлгож болох уу?
- Тиймээ нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон. Ард түмэн УИХ-с энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохыг удаа дараа хүссэн ч амжилт олоогүй л явна. Одоо хуулийн төсөл яригдаад эхэлж байна. Өмнөх алдаагаа засаж чадахгүй байгаа УИХ-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын иргэний хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн ч надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна.
Зочин · 2015/11/16
Hugshuun Ene yag henii hvv bolood svrhii demjeed bn ?? Negmuu ydarsan ailiin uhaalag zaluug ingej yriwal ta nar nvvr lvv ni NULIMAH BIZ !
Зочин · 2015/11/16
zalyychyyd olon bn sh de odoo ene gishvvd gd bga ovoo emee nar syydalaa tavij ogooche medleg chn dytmag bn bolovsroltoi zalyychyyd olon bn bitgi zamd n saad bolood bai aris chn zadarlaa zailaach
Зочин · 2015/11/16
Undsen xuuliaraa oroldood bdg mongoloos uur ymr oron bnaa?Ene archaagui yumnuudiig turuuchgui bxd ni urd ueiin yxaantnuud maani shuugd tuugd xiisiin bgaaz da.Archaaguitj uxiimaa. Uxsen xatsani uurchlult ,uxexiinxee umnu uxer buugaa tavixiin ulgeruu de. Icheechee daanch ta nart ichix nuur tsoxilox ex ornoo gsn zurx alga. Zavaan yumnuud.Ogtsroochee