Долларын ханш буурсан ч дахин "өр"
2015/11/23
Манай улсаас өөр "ноён ногоон"-д дарлуулчихдаг орон үгүй. Ам.доллар өсөнгүүт л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг нь нууц биш. Мөн долларын ханшийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого багассан, төсвийн алдагдал 800 тэрбумд хүрсэн нь багагүй нөлөөлж байгааг эдийн засагчид онцолдог.
Тэгвэл өнгөрсөн зургадугаар сараас хойш ам.долларын ханш 2005 төгрөг хүрээд авсан удаатай. Харин арван сарын сүүлээр долларны ханш 1993-2000 төгрөгийн хооронд тогтворжсон юм. Өнгөрөгч долоо хоногт 1989 төгрөгт хүрсэн.
Энэ оны төсөвт долларын ханшийг 1800 төгрөгөөр тооцсон бол ирэх оны төсөвт 2030 төгрөгөөр тооцсон билээ. Өнөөдрийн байдлаар монголбанк нэг ам долларыг 1992 төгрөгтэй тэнцүүлэв. “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1993 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр зарж байна. Арилжааны банкууд 1986-1991 төгрөгөөр авч, 1994-1997 төгрөгөөр зарж байна.
Энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларыг илүү дорвитой буурна гэж эдийн засагчид үзэж буй. Түүнчлэн БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл авах төслийг УИХ-д З.Энхболд өнгөрсөн долоо өргөн барилаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо гэдгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ мэдэгдсэн. Энэ зээл эдийн засгийг аврах уу, унагах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Эргэлзээтэй байгаагийн учир нь ирэх оноос "Самурай", "Чингис" бондын хүүг төлж эхэлнэ. Гэтэл дээр нь 20 жилийн хугацаатай хоёр хувийн зээл орж ирж байгаад учир байгаа юм.
Х.Даваа
Зочин · 2015/11/23
Odoo tegeed uur yah yum be.