Г.Уянга: Аавуудыг би бус тэд өөрсдөө доромжилсон
2016/01/27
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ гишүүн Г.Уянга нар өргөн барьсан.
Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах гол шалтгаан нь “Оюу Толгой”-н гэрээ гэдгээ мэдэгдэж, “Ноён” уулаа аварч үлдэхийн тулдЧ.Сайханбилэг, С.Баярцогт нарын аавуудад захидал бичсэн нь яах аргагүй олны анхаарлыг татаж, дуулианы эзэн болсон билээ. Тэрбээр дээрх асуудлуудтай холбоотойгоор Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцож цензургүй ярьсан юм. Түүний энэ үеэр хэлсэн 24 баримтыг онцолж байна.
Баримт 1. Нөхөртэйгээ зөвлөлдөж байгаад Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын аавд захидал бичсэн. Энэ бол “Ноён уул”-ыг аварч үлдэх гэсэн миний эцсийн арга байсан.
Баримт 2. С.Баярцогт : "Чи манай аавд дурлачихсан юм бол тэрийгээ хэлэл дээ" гэсэн.
Баримт 3. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр үнэхээр ёс суртахуунгүй бүдүүлэг хүмүүс юм билээ. Тэд өөрсдөө аавуудыгаа доромжилсон.
Баримт 4. Би Монгол Улсын Засгийн газрыг огцруулах гэж байгаа гэж бодохгүй байна. Энэ Засгийн газар монголчуудын төлөө бус Сентураагийн төлөө ажиллаж байна.
Баримт 5. Би популизмуудын эсрэг ажиллаж байгаа. Харин тэд 25 жилийн өмнө Ардчилал гэж хошгоруулсаны үр дүнд өнөөдөр монгол ийм амьдарч байгаа.
Баримт 6. Ноён уулаас өөр ашигт малтмал олборлож, эдийн засгийг сэргээх газар байхгүй биш. Зөндөө л байна шүү дээ. Зөвхөн Ноён уулаа л өршөөчих.
Баримт 7. Цензургүй сурвалжлагыг үзээд Т.Лхагвасүмбэрэл ганцаараа яваагүй, энд ямар нэгэн асуудал байгаа юм байна гэдгийг мэдсэн.
Баримт 8. Т.Лхагвасүмбэрэл агсаны хэрэгтэй холбоотой цагдаа нар эцсийн дүгнэлтээ гаргаагүй гэж ойлгож байгаа.
Баримт 9. Түүнийг нийгэмд мартуулахгүй тулд бүхий л зүйлээ хийнэ. Цагдаа нартай уулзана.
Баримт 10. "Оюу-Толгой"-н асуудлыг хэн нэгэн үхэж байж анхааралдаа авах юм болов уу. Ер нь сүүлдээ хүний үхэл ч сонин биш болчихлоо.
Баримт 11. “Эрдэнэс таван толгой”-н үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахад ОБЕГ-аас ахуйн гал түймэр гэх сонин мэдээлэл хийж байсан. Бид ийм л нийгэмд амьдарч байна.
Баримт 12. Монголын төр зөвхөн өнөө маргаашийн хүмүүсийг хооллох ажил хийх үүрэггүй. Улс үндэснийхээ мөнхийн эрх ашгийн төлөө л ажиллах ёстой.
Баримт 13. Манай төр зөвхөн эдийн засаг, мөнгө гэсэн л хараатай болчихсон. Мөнгөө олохын тулд газар нутгаа ухаж, өр тавьж, бонд гаргаж л олно гэдэг бодлогоор явж байна.
Баримт 14. Дэлхийн номер нэг орд болох “Оюу Толгой”-гоос ашгаа авч чадахгүй өрөнд ороод байна. “Оюу Толгой”-н төлж буй татвар “Эрдэнэт үйлдвэр”-ээс хэд дахин бага байна.
Баримт 15. “Оюу Толгой”-н гэрээнд 4 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн байсан.
Баримт 16. Улсын төсвийн бүрдүүлэх хэмжээний мөнгийг үл тоож байгаа хүмүүсийг ямар нэгэн байдлаар авлига хээл хахууль, ямар нэгэн зүйлд барьцаалагдсан байна гэж харж байгаа.
Баримт 17. Монголчууд өлсөж үхэхгүй учраас “Оюу-Толгой”-г хааж байгаад ч болов учрыг нь олох ёстой.
Баримт 18. Ерөнхий сайдыг огцруулахгүй гээд орхичихвол үргэлжлүүлээд л монголчуудыг өрөнд оруулж, улс эх орныг үгүй хийнэ.
Баримт 19. Ч.Сайханбилэгийг нэг минут, нэг секунт ч улс орны толгойд байлгаж болохгүй.
Баримт 20. Нийгэмд юу ярьж байгаад ач холбогдол өгөхгүй байна. Дуртай нь шүлсээ үсчүүлж болдог болсон цаг болж.
Баримт 21. Би Ерөнхий сайдын оронд байсан бол хэн нэгэнд ямар нэгэн өргүй учраас “Оюу Толгой”-н татварыг бүрэн авах байсан. “Оюу Толгой”-н 5-хан хувь нь манайд улсын эдийн засагт орж байна.
Баримт 22. Үндэсний эрх ашгийг боддог төр өнөөдөр алга. Зөвхөн гадны хөрөнгө оруулагчийн эрх ашийг л бодож байна.
Баримт 23. С.Ганбаатар “Оюу-Толгой”, “Гацуурт”-ын эсрэг дуугарахгүй, дуу нь суларч байгаад сэтгэл дундуур гомдолтой байгаа.
Баримт 24. Монголчууд буу бариагүй л болохоос дайтаж байна. Оюун санааны дайн зарлачихсан. Нийгмийг цахим сүлжээгээр хуваачихсан дайтаж байна.
Эх сурвалж: www.24tsag.mn
Зочин · 2016/01/28
захиаг уншлаа маш зөв зүйл бичсэн байна үнэхээр монголын баялаг монголчуудыг бус гадныхныг тэжээж байгаа шүү дээ. сайханбилэг 40 тэй хүүхэн 80 тай хөгшинд захиа бичлээ гээд үгээ яг олоод хэлсэн мэт баясаж байгааг нь хараад ийм ч хүнээр засаг төрөө удирдуулах гэж дээ гэж бодож харамсаад харамсаад барахгүйнээ өөрөөс нь ухаантай хүн монголд байхгүй МЭТЭЭР авирлаж байгаа нь гутамшигтай бөгөөд шившигтэй байна даа сайханбилэг минь хойч үедээ баялаг үлдээх ёстой биш үү тэд маань биднээс хойш яаж амьдрах болж байна даа ЭСВЭЛ ЧАМД МОНГОЛЫН ХОЙЧ ИРЭЭДҮЙ ХАМААГҮЙ ЮМ УУ
Зочин · 2016/01/28
baigal orchinch L-g taivan noirsuulaachee. Bitii higiin uls turiinhuu sedevt oruulaad ard tumniig huuraasai gej husej bn...
Зочин · 2016/01/28
Уянга ч тэмцдэг л байж ... үгүй тэр Баярцогтын хэлж байгааг ...даанч дээ
Зочин · 2016/01/27
Энэ уянга их ойлгомжгуй хуухэн л дээ. Энхбаярыг л муулаад янз бурээр шоудаад байсан нийлээд л сонгуульд бие биенээ дэмжээд л яваад байсан. Оорийгоо л олны анхаарлын товд байлгах дуртай юмуу даа гэж боддог. Их хэруул хийгээд л явах юм ийм торийн тушээтэй монгол улс хогжих болов уу.
зочин · 2016/01/27
монголоос зайлаааачээээээ
зочин · 2016/01/27
stupidity
Зочин · 2016/01/27
stupidity
Зочин · 2016/01/27
Уянгын буруу. Монгол улсад ингэж тэнэгтэх бх даа. 18 насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болсон хүн ӨӨРИЙН ҮЙЛДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ӨӨРӨӨ Л ХҮЛЭЭНЭ. Мэдэхгүйдээ гэж бодохгүй байна. Зүгээр л сурсан аргаараа БУСДАД ТААЛАГДАЖ ДАХИН СОНГОГДОХЫН тулд ӨӨРИЙГӨӨ ДУУЛИАНТАЙ, ОЛНЫ ТӨВД оруулах гэсэн арга нь байсан байна. Хэ хэ, захиа бичсэнээ бас бичлэг хийж өөрийгөө гол дүрд тоглуулна. УЯНГА гэдэг эмэгтэй одоо болно, чаддаг сэтгүүлчээ л хий
Зочин · 2016/01/27
Yunii chin jujigchin.chi uuruu jujigchin bh geed ch bj chadahgui amitan yum bishuu hunii helj yarij bgaag tungaaj bodood oilgochihoj chadahgui hevtej yugaa bichdeg mal ve.saikhan bileg chamaig saihan amidrah nukhtsul bolomjoor chin hangaad bnauu.yadaj il tod idej uuj bgaag n har malaa
Зочин · 2016/01/27
Uyanga zuv l yum yarij bna.Saikhanbilegiig ali boloh hurdan boliulah heregtei ES iin ajlaas....eh oron ard tumenee gej bodoj yarisan hun yahaaraa shou hiisen boldogiin
..Uyanga shodsan shoudaagui ner hundtei heleh ugee henees ch aij emeelgui helj yarihihdag muuhan er em n medegdehgui yumnuudaas hamaagui iluu emegtei gj bodoj bna.setgegdel bichij bga zarim humuus uneheer nudee boolgoj chihee tagluulsan yum shig yum bichihee boli.uls oron nuden deer chin yaj suirch dampuurch bgaag harsaar bj tenegtej eliirch balairah hereggui.
Зочин · 2016/01/27
ENE YAG JUJIGCHIN MERGEJIL ZOHIH BAISAN HUUHEN. YUUUN ULS TUR EDIIN ZASAG, ENEND AHADNA
Зочин · 2016/01/27
Yangiig teneg gej xelj baugaa hun uuruu jinhene trneg uym baunaa. hun helereu mal huluuruu gedeg shuudee.hunii yarij baugaa zyuliig oulgohgyu baugaa bol amaa xamhiad dyygyu bau za
Зочин · 2016/01/27
yangiin zahidliin uchriig ni tsenzyrgyu ysrianaas oulgoloo.Bayrtsogt gedeg hun yaj tenegteheeree aav naraa doromjildog baunaa.
ИРГЭН · 2016/01/27
ТЭГЭЭД САЙХАНБИЛЭГ БИШ БОЛ ХЭН ГАРЧ ИРЭЭД Э\З-Г АВРАХ ЮМ? ТЭГЭЭД ГАДААДЫН ШҮҮХЭД ОЧИЖ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ,ТЭР ОЛОН САЯ ДОЛЛАРЫГ АВАХГҮЙГЭЭР ХЭРХЭН ЭМЧ БАГШ НАРЫН ЦАЛИНГ ТАВИХ? ОЮУ ТОЛГОЙ,ЗЭРГИЙГ ТЭЭГЛҮҮЛЖ ОЛОН УРХАГТАЙ ЗҮЙЛ ХИЙЛЭЭ.ЭХ ОРОН,БАЙГАЛЬ ГЭЖ ШОУДАЖ ОНОО АВАХ ГЭСЭН АРГА ИАНЬ ЦААГУУРАА ДЭНДҮҮ УРШИГТАЙ БАЙНА.
ноёнуул · 2016/01/27
УЯНГА ГИШҮҮНИЙ ХЭЛЖ БУЙ ҮГ БҮХЭН НЬ МАШ ҮНЭ ЦЭНЭТЭЙ НИЙГЭМЭЭ УЛС ЭХ ОРОНОО ЭХ ГАЗРЫНХАА БАЙГАЛЬ БОЛОН ЭРТНИЙ ТҮҮХ ЭН ОЛДВОРОО ЭМИЙН САЙХАН УРГАМАЛ УУД ГЭЭД "" МОНГОЛЫН ҮНЛЭШГҮЙ ҮНЭТ ЭРДЭНЭ ЭРТНИЙ ТҮҮХТ ДУРСГАЛТ ГАЗАРТ НЬ ХҮННҮГИЙН ҮЕИЙН ДОМОГТ ГЭРЧ БОЛОХ ШАРИЛУУД """ ГЭЭД " ОЮУН ТОГОЙ " АСУУДЛЫГ НЭГ НЭГЭНГҮЙ АРД ТҮМЭН БИДЭНД ОЙЛГОГДОХООР Л МАШ САЙН МЭДЭЭЛЭЭ ...... ӨГЧ АРГАГҮЙ Л ЭНЭ ШУДРАГА ЮМ БАЙНА ЭНЭ ХҮН ТӨРД БАЙХ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ГИШҮҮН БАЙНА ДАА ӨӨРИЙН ЭРХГҮЙ БОДОЖ СУУЛАА . ТИЙМ УЧИРААС ЭГЭЛ ИРГЭН БИ БАЙГАЛЫН БАЯЛАГАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД УЯНГА гишүүнийг дэмжиж байна ... гишүүнээ "" НОЁН УУЛЫГ " ЗӨВХӨН ХОРМОЙГООР НЬ НЭР ТӨДИЙНХӨНӨӨР ХАМГААЛАЛТАН НЬ АВАХ БИШ ????? БҮР МАШ ТОМ ҮНДСЭН ТАЛБАЙГААР НЬ ХАМГААЛАЛТАНД АВЧ ҮЛДЭХ НЬ ХОЙЧ ҮЕ БОЛОН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ҮНЭТ ДАРХАН ЦААЗАТ УУЛ БОЛГОХ "" ард түмэн бидний хариуцлага юм байна даа г
Зочин · 2016/01/27
Бүгдээрээ идэхээс өөр идгүй болжээ
Зочин · 2016/01/27
teneg huuhen