Байрны зээлийн хүү: "Таван хувийг ирэх дөрөвдүгээр сараас олгоно гэв"
2016/02/01
Орон сууны Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох саналыг Д.Цогтбаатар сайдын үед гаргаж Засгийн газраар батлуулсан. Үүнтэй холбогдуулан журам нь хүртэл батлагдан гараад байгаа юм. Гэтэл энэ салбарын сайд солигдсоны улмаас энэ ажил удааширч байгаа.
Тэгвэл энэ ажил бүтэхгүй болжээ. Харин зээлийн хүүг таван хувь болгох ажлыг ирэх дөрөвдүгээр сараас олгож эхлэх чимээ гарлаа.
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ "Орон сууцын эпотикийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Энэ 10 хувьтай холбоотой саналууд, асуултууд манай яам дээр ирж байна. 80 метр квдаратаас дээш болгоочээ гэсэн хүсэлт хүртэл ирж байгаа. Өмнөх сайдын 10 хувь болгосон асуудлыг цаашид үргэлжлүүдээд аваад явна. Үүн дээр иргэд яах бол гэж гайхаад, хэрэгжүүлэхээ больчих вий гэж сандарч, тэвдэх шаардлагагүй" хэмээж байсан.
Тэгвэл Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар “Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газар болон банкуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд дуусгаснаар таван хувиар зээл олгоно. Мөн өмнө нь олгосон зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой юм. Урьдчилгаа төлбөрийн хувьд анх хөтөлбөрийг эхлүүлэх үед баримталж байсан 30 хувийн урьдчилгаатай байна гэсэн бодлого хэвээр байгаа. Энэ нь нэг талаас иргэдийг орон сууцтай болохын тулд илүү их хөдөлмөрлөж, хуримтлал бий болгох, нөгөө талаас зээлийн эрсдэлийг бууруулан банкны системийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Харин Засгийн газраас ипотекийн зээлийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд татаас өгөх нь тусдаа асуудал юм. Тухайлбал, Засгийн газраас олон жил, үр бүтээлтэй ажиллаж нийгэмдээ хувь нэмрээ оруулсан, татвар хураамж, нийгмийн даатгалын санд шимтгэлээ тогтмол төлж ирсэн иргэдэд орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого бусад улс орнуудад байдаг. Энэ талаар ямар бодлого, зарчим баримталж байгааг Засгийн газраас тодруулах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүүг бууруулах нь мөнгөний бодлогын, урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэх эсэх нь төсвийн халамжийн бодлогын асуудал юм” гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Таван хувийн хүүтэй зээлийг гуравдугаар сард багтаан шийдвэрлэнэ. Бэлтгэл ажлууд эхэлсэн. Хүүг таван хувь болгон бууруулахын тулд нийт таван гэрээнд болон ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Бид БХБ-ын яамны удирдлагуудтай олон удаа уулзан, хамтран ажиллаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан тул энэ хуульд нийцүүлэн хийх зохицуулалтууд бий” гэсэн юм.
Зочин · 2016/02/02
Tegeed yariad l bhiin 8%_ia hezee uguhiin bee. Tsagaan saraaraa shine bairand orchihmoor l bhiin
Зочин · 2016/02/01
nice
Зочин · 2016/02/01
5% zeel uch bga n shan l bna gehdee bairnii chanar standartiin tald tvlhvv ajilmaar yum shig e ter ih ur zeel bolj bair awdag teged nuguu bair n chanariin shaardlaga hangahgvi bhar hetsvv yuma