УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд үүссэн маргаан яах аргагүй энэ сарын онцлох сэдэв. Тиймээс бид Цэцийн даргыг эгүүлэн татах тухай УИХ-аас гаргасан тогтоол Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж байгаа талаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Түүний хувьд Цэцийн дарга Ж.Амарсанааг ээлжит бус чуулганаар огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдлыг энэ сарын 23-нд Цэцэд гаргаад байгаа юм.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах тогтоол гаргасныг УИХ дахь цөөнхийн бүлэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Уг асуудлаар нэгэн иргэн Цэцэд гомдол гаргасан гэсэн. Энэ нь та байжээ?

 

-Би өргөдлөө энэ сарын 23-нд Үндсэн хуулийн Цэцэд хүргэж өглөө. УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай хэлэлцэж, тогтоол баталлаа. Тэр тогтоол Үндсэн хуулийн 65.4 дэх заалтыг зөрчлөө. Ингэхдээ бүр ноцтой зөрчсөн шүү гэсэн агуулгатай өргөдлийг бичлээ. Үндсэн хуулийн 65.4-т юу гэж заасныг бүтнээр нь харах ёстой. Тэнд Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байдаг. Үүн дээр л маш олон зөрчил гарч байгаа юм. Урьд өмнө нь хэзээ ч ийм бүдүүлэг байдал үүсч байгаагүй. Шүүхүүд ялангуяа өндөр төвшний шийдвэр гаргадаг Үндсэн хуулийн Цэцийг түүнчлэн Үндсэн хуулийг өөрийг нь хамгаалах хоёр төрлийн чухал заалтыг хийх ёстой гэж үздэг. Тодруулбал, байгууллага болон гишүүнийг нь хамгаалах гэсэн механизм байдаг. Үндсэн хуульд хамгаалалтын зарчмыг заасан байна. Жишээлбэл, Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн оролцоогүйгээр шийдэж болохгүй. Гэтэл УИХ ямар ч оролцоогүйгээр Үндсэн хуулийг зөрчиж тогтоол гаргалаа.

 

-АН-ын зарим гишүүн тухайлбал, Ж.Батзандан гишүүн Дээд шүүхээс “Тусгайлсан санал байхгүй. УИХ бүрэн эрхийхээ хүрээнд шийд” гэсэн бичиг ирүүлсэн. Тиймээс бид ээлжит бус чуулганаар Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах тухай хэлэлцэж, УИХ-ын гишүүд дэмжсэн гэсэн тайлбар хийж байсан. Тэгэхээр Дээд шүүхээс УИХ-д хүргүүлсэн албан бичиг ямар учиртай болж таарав?

-Цэцийн дарга Ж.Амар-санаа Үндсэн хуу лийг зөрсөн гэсэн агуулгатай албан бичгийг анх илгээсэн байгууллага болох Дээд шүүх рүү УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хүргүүлсэн. Үүнд Дээд шүүхээс “Цэцийн дарга Ж.Амарсанааг Үндсэн хуулийг зөрчсөн тухай энд дурджээ. УИХ энэ асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхэд манайд тусгайлан өгөх санал байхгүй” гэсэн хариу албан бичиг явуулсан юм билээ. Тухайн албан бичигт УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийд гэж тодотгож бичсэн нь та бүхэнд бүрэн эрх байгаа л бол түүнийхээ хүрээнд шийд л гэсэн утгатай. Бид энэ асуудалд оролцохгүй гэсэн байна лээ. Тэгээд УИХ энэ хоёр харилцаанд тулгуурлаж шийдвэрээ гаргасан. Бүрэн эрхийнхээ хүрээнд гэж бичсэнийг би дахин тодотгож хэлье. Үүнийг л эрүүл саруул ухаанаар тунгаан, ухаж ойлгох хэрэгтэй. Энэ бол зөвшөөрөл биш ээ. УИХ-д Цэцийн дарга, гишүүн алийг нь ч эгүүлэн татах тийм хэмжээний бүрэн эрх байхгүйг Үндсэн хууль нотолж байна. Үүнээс үзэхэд Дээд шүүх УИХ-д илгээсэн албан бичгээ их дипломат маягаар бичсэн байна л даа.

 

-Тэгэхээр Дээд шүүхээс илгээсэн албан бичгийг АН-ын гишүүд буруу ойлгосон гэсэн үг үү. Эсвэл өөрт ашигтай байдлаар эргүүлсэн болж таарав уу?

-Өөрийхөө тал руу бүдүүл гээр гуйвуулаад, тайл барлаж байна. Энэ нь олон зүйлээр бат лаг-даж байгаа. Дээд шүү хийн шүүгч М.Батсуурь УИХ-д хүргүүлсэн албан бичгээ тайлбарлахаар очоод эх-лээд уншиж танил цуул-сан. Тэр үед О.Баа санхүү гишүүн хур лын тэмдэглэл асууж харагдсан. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр биш, Цэцийн бүх гишүүний хуралдаанаар хэлэлцэж гаргах ёстой. Цэцийн гишүүнийг томилоход хуралддаг шиг эгүүлэн татахад тийм л механизм үйлчлэх учиртай. Тийм учраас О.Баасанхүү гишүүн “Дээд шүүхийн хурлын тэмдэгдлэл хаана байна вэ” гэсэн агуулгатай асуулт асууж байсан. Тэгсэн УИХ-ын дарга чухамхүү Х.Тэмүүжин гишүүнээр хариу өгүүлж байна лээ. Өөрөөр хэлбэл, асуудлыг оруулж ирж буй байгууллагын төлөөллөөс УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд тайлбар авах гэхээр УИХ-ын дарга урдуур нь хөндлөн дайрч байна. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халд-сан элемент.

 

-Ээлжит бус чуулганаар Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах тогтоол гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бас тайлбарлаж байсан. Түүний ярьж байгаа нь хэр үндэслэлтэй байв. Та юу гэж дүгнэв?

-УИХ-аас гаргасан тог тоолын үндэслэлийг Х.Тэмүүжин гишүүн хариу-цан тайлбарлаж байна лээ. Дээд шүүхээс ирүүлсэн албан бичгийг хангалттай мушгин гуйвуулсан. Ард-чиллын тухай их ярьдаг хүн Үндсэн хуулийн заалтыг ингэж тайлбарлаж байгаа нь өөрт нь маш ичгэвтэр болох цаг ирнэ. Одоохондоо улайрчихсан байна. Хүн эрх мэдэлтэй болохоороо илүү тэнэг болдог гэдэг. Тэр албан бичгийг УИХ-д хэчнээн ашигтайгаар тайлбарласан байлаа ч гаргасан тогтоол нь Үндсэн хуулийг хангалттай зөрчиж байгаа юм. Яагаад гэвэл шийвэрийг Цэцийн оролцоогүйгээр гаргасан. Хууль зөрчсөнийг тогтоох хамгийн эхний субъект бол Цэц. Өөрөөр хэлбэл, Цэцээс зөвшөөрөл олгоогүй байхад Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах талаар хэн ч ярих эрхгүй. Товчхондоо, үүсээд буй маргааныг Үндсэн хуулийн Цэц яаралтай шийдвэрлэж, тайлбарлах ёстой. Ийм л нөхцөл байдал үүсч байна.

 

-УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд үүсээд буй маргааны тухайд Цэцийн даргыг эгүүлэн татахаас өөрөөр шийдвэрлэх боломж байсан болов уу. Та яаж харж байна вэ?

-Байлгүй яах вэ. Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хууль зөрчиж оруулж ирсэн. Тийм учраас үүнийг хэлэлцэх үндэслэлгүй гэхэд л асуудал намжих байсан л даа. Тэгээд Үндсэн хуулийн зөрчил засагдах байсан юм.

 

-УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Цэцийн дарга болно гэх сураг Ж.Амарсанаа даргыг эгүүлэн татах тогтоолыг гаргасан үеэс нэлээд сонсогдох боллоо. Дараагийн хүнийг томилох тухайд хуулийн ямар зохицуулалт байна вэ? -УИХ-аас гаргасан эгүү-лэн татах тогтоол хү чин-гүй болно. Хүчингүй болох ч ёстой. Тиймээс дараа-гийн даргын талаар ярих болоогүй. УИХ Үндсэн хуулийн 65.4 дэх заалтын дагуу асуудлыг шийдсэн гээд байгаа. Би түүний эсрэг байр суурьтай байгаа болохоор Цэцэд энэ талаар өргөдөл өгсөн.

 

-Гэхдээ даргыг нь огцруулчихсан энэ үед Үндсэн хуулийн Цэцийг хуралдах эрх зүйн чадамжтай эсэхэд олон нийт эргэлзээд байна л даа?

-Цэц оршин байгаа учраас хурлуудаа хийнэ. Ж.Амарсанаа ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэвээрээ. Үндсэн хуулиа зөрчихгүй байх нь аюулгүй байдлын хамгийн том баталгаа. Хэрэв Үндсэн хуулиа дэвслээд эхэлбэл дарангуйллын тогтолцоо бий болно. Тиймээс үүнээс л Үндсэн хуулиа хамгаалах учиртай. Ардчиллын хам-гийн чухал тогтолцоог татан унагах гэж байна. Тэр утгаараа үүсээд буй нөхцөл байдал аюултай. Түүнээс биш Ж.Амарсанаа гэдэг нэг хүний асуудал тийм ч чухал биш. Цэцийн хараат бус байдлыг үгүй хийж байна. Нэг удаа л Цэцийн хараат бус байдалд халдвал хойшид байнга халдах эрсдэлтэй. Хамгийн сайхан нь манай Үндсэн хуульд түүнийг таслан зогсоох тогтолцоо баталгаатай байна.

 

-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болоогүй, төрийн мэдээлэлд хэвлэгдээгүй, үйлчилж эхлээгүй байхад иргэний гомдлоор урьдчилаад Цэц шийдвэр гаргасан. Тиймээс Цэц өөрөө эхэлж Үндсэн хууль зөрчсөн гэж ярьж байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-УИХ баталсан өд рөөс нь эхэлж хуулийг дагаж мөрдөнө гэж маш олон хуулийг гаргасан. Жишээл-бэл, Өршөөлийн тухай хууль, мөн Цэцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэх мэт бий. Хуулийг хэлбэржүүлж дуус гахад редакцид сонсгох буюу УИХ-д сонсгоод дараа нь УИХ-ын дарга ёсчилдог. Үүний дараа Ерөнхийлөгч тав хоногийн дараа хориг тавих эсэхээ шийднэ. Энэ хугацаанд тухайн хуулийг дагаж мөрдөхгүй байх ёстой. Ийм зүйлүүдийг баталсан өдөрт нь хийх боломжгүй. Ерөнхийлөгч тухайн хуулийг дагаж мөрдөөгүй буюу хүчин төгөлдөр болоогүй бай хад нь хориг тавих ёстой. Гэтэл тэгж хэлж байгаа нь өөрсдийгөө хууль зөрчсөнийг баталж байгаа юм. Цэц дунд суудлын хурал даанаар Үндсэн хуу лийн гурван заалтыг зөрч сөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө гэсэн заалтыг 2012 оноос маш олон удаа хэрэг-лэсэн. Өмнө нь маш ховор байсан. Бас хуулийг хэтэрхий урт хугацааны дараа дагаж мөрдөнө гэдэг байж боломгүй зүйл. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд сонгууль дөхөх тусам хуулиар сонгууль хийдэг. Жишээлбэл, 2025 оноос дагаж мөрдөнө гэсэн хуулийг баталж байгаа нь нийгмийн хэсэг бүлгийг өөрийн талд татаж, өөртөө санал өгүүлэх зорилготой. Ийм л явцгүй аргыг ашиглаж байна. Энэ хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар маш ноцтой зүйлийг хөндсөн байгаа.

 

-Итгэмжилсэн төлөөлөгч томилоогүй байхад Цэц дунд суудлын хуралдаан хийсэн талаар УИХ дарга З.Энхболд ярьж байсан. Төлөөлөгч томилоогүй байхад Цэц хуралдаж болох уу?

-Ээлжит бус чуул-ганаар Цэцийн дарга Ж.Амар санааг эгүүлэн татах тухай тогтоолыг хам хум баталчихаад төгс-гөлд нь УИХ-ын дарга З.Энхболд Цэц дунд суудлын хуралдааныг манай төлөөлөгчгүй хийсэн. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилуулаад дахиад Цэцийн хурлыг хийлгээрэй гэсэн агуулгатай зүйл ярьсан. Гэхдээ би буруу ойлгосон байж магадгүй л дээ. Энэ сарын 15-нд болсон. Цэцийн дунд суудлын хуралдааныг саатуулах байдалтай бай вал нөгөө талаас хүсэлт тавиад хуралдуулдаг хуу лийн заалт бий. Тиймээс миний тавьсан хүсэлтийн үндсэнд дунд суудлын хуралдаан болсон. УИХ-ын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга нарын бодож байгаагаар дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг хууль бус гэх нь л дээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох ёстой гэсэн бичиг УИХ-д хүргүүлэхэд урдаас нь эхлээд УИХ-ын дарга З.Энхболд, дараа нь Хууль зүйн байнгын хорооны дарга “Та нар хууль зөрчсөн учраас төлөөлөгч томилохгүй” гэсэн. Дээд шүүхийн үйл явцыг таслах эрх хэнд ч байдаггүй. Ямар ч өндөр албан тушаалтан байсан түүнийг зогсоох эрхгүй. Ганцхан шүүх өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудлыг шийдэхгүй байх нь маш том зарчим. Тийм учраас шүүгч хэн нэгэн хүний хэргийг шийдвэрлэхэд буруутгаж байгаа заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн итгэл үнэмшил төрвөл тухайн хэргийг түтгэлзүүлээд Улсын Дээд шүүхэд ханддаг. Харин Улсын Дээд шүүх нь Үндсэн хуулийн Цэцэд асуудлыг тавих байдлаар үүссэн нөхцөл байдлыг цэгцэлдэг. Хуулийн ийм заалттай. Цэцэд Үндсэн хуулийг зөрчсөн осолтой зүйл гарч ирвэл Үндсэн хуулийг сахиулах баталгаа болсон Цэцийн хувьд Үндсэн хуулийг зөрчсөн байх талаар урьдчилан сэргийлэх бичгийг явуулдаг. Үүнийг л УИХ-аас буруутгаж байна. Буруутгадаг газар нь УИХ-ын дарга, гишүүд, аль нэгэн байнгын хорооны дарга биш. Тэд нарт тийм эрх байхгүй. Ийм дам дам олон зөрчил явж байна.

 

С.Юмсүрэн