Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус олон ч сайхан уран бүтээлээрээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ.

Хамтлагийн залуус өнгөрөгч онд уран бүтээлийн олз омог ихтэй байж Монгол орон даяар аялан тоглолтоо хийхээс гадна "Надад үлдсэн найз бүрэн хэмжээний мюзиклээрээ сонсогчиддоо бэлэг барьсан. Тэгвэл олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан тэд жил бүр бүсгүйчүүдийгээ баярлуулдаг. Өнгөрсөн жил “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо Маршал таун хотхоны “Luxury” ресторанд зохион байгуулж байсан бол энэ жил Монгол улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй хамтран Дархан хотын эмэгтэйчүүд ээжүүддээ зориулан тоглох гэж байна. Тоглолт гуравдугаар сарын 8-ны өдөр Дархан хотын "Залуучууд театрт" 19:00 цагаас ганцхан удаа болно. Энэрэл хайрын дээд ээжүүддээ, эрхэмсэг гоо бүсгүйчүүддээ "Увертура" хамтлагийн "Тэнгэр ээж минь өршөө" тоглолтоор бэлэг бариарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99371234 86683000 86684000 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn