Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гаргасан уран бүтээл болгон нь сонсогчдоос өндөр үнэлгээг авдаг. Хамтлагийн залуус олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогчиддоо өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгын дагуу амжилттай зохион байгуулсан юм.

Тэд 2012 онд "Удиртгал" нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд "Төгсгөлгүй эхлэл" тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулж өнгөрөгч нэгдүгээр сард "Надад үлдсэн найз" мюзиклээрээ сонсогч фенүүддээ бэлэг барьсан билээ.

Тэгвэл хамтлагийн залуус "Надад үлдсэн найз" мюзиклээ гэгээн муза наадмын хүрээнд үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 18-нд 19:00 цагаас тусгаар тогтнолын ордноо дахин тоглохоор болжээ.

"Увертюра" хамтлагийн үнэнч сонсогчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 866830008 86684000 утаснаас авах боломжтой.

www.Urlag.mn