Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болдоос цөөн асуултад хариу авлаа.

 

-Арилжааны банкууд өнгөрсөн нэгдүгээр сард алдагдалтай гарсан гэх мэдээлэл бий. Үүнийг дагаад банкны салбар эрсдэлд орж байгаа тухай мэдээлэл ч гарах боллоо?

 

-2010-2012 оны огцом тэлэлтийн үеийн хандлага эсрэгээрээ өөрчлөгдсөн цаг үед зохицож аж төрж байна. Ийм орчинд мэдээж банкны системийн үйл ажиллагааны бизнес төлөвлөлт, Монгол Улсын эдийн засгийн нийт эрэлтийг алгуурхан хумих шаардлагатай өөрчлөлт чиглэлийн бодлогыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэг жүүлж дууссан. Нөгөө талаас банкны системд эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж, зээлийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт орсон. Цөөн үгээр хэлбэл, зээлээ үндсэнд нь хумисан байдалтай байгаа. Таныг банкны системийн нийт активын чанарын талаар голлон асуусан гэж ойлголоо. 2008-2009 оны хямралын үед системийн хэмжээнд чанаргүй зээлийн харьцаа нийт зээлийн 20 хувьд хүрч байсан гашуун туршлага бий. Харин өнөөгийн нөхцөлд эдийн засгийн өсөлт саарсан ч чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ нийт зээлийн 5-7 хувийн төвшинд тогтвортой байгаа. Мөн банкны системийн эрсдэл даах чадвар ч хэвийн байна. Банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээ бол бидний тавьдаг хамгийн өндөр шаардлагаас дээш хэмжээнд байна. Дээр нь бүх банкны дүрмийн санг хамгийн бага шаардлага буюу 50 тэрбум хүртэл төгрөг болгон нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Энэ шаардлагыг биелүүлсэн банк ч олон бий.

 

-Төлбөр түргэн гүйцэтгэх чадва рын хувьд ч хүмүүсийн яриад бай гаа шиг ямар нэгэн хүнд рэл үүсээгүй юм байна, тийм үү?

 

-Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын тухайд ямар нэгэн байдлаар хүндрэл үүсээгүй. Эдийн засгийн хамгийн хүнд хэцүү, донсолгоотой байсан цаг үе өмнөх гурван жилд өнгөрсөн. Энэ оноос Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны төлөв харьцангуй эерэг болж байна. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлага бий. Дээр нь зорилтоосоо нам дор төвшний инфляц гэдэг бодлогын хувьд нэлээд орон зай олох болов уу гэж үзэж байгаа. Богино хугацааны зорилт буюу аль болох богино хугацаанд төсвийн шаардлагатай тохиргоог хийж, зохистой бодлогоор төсвийг алдагдалгүй байлгах чиглэлд өөрчлөлт оруулах зорилт хэвээрээ. Нөгөө талаас эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлаа хангах шаардлага мөн л хэвээр байна. Ер нь ерөнхий эдийн засгийн ойрын гурван жилийн төлөвийг өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад алгуурхан атлаа эерэг гэж хэлж болохоор байна. Энэ үед банкны системийн нөхцөл байдал дагаад сайжрах бололцоотой.

 

-Банкууд өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл эдийн засгийн таагүй нөхцөл байд лаас шалтгаалж сөрөг байдал үүс сэн тул Монголбанкнаас зохи цуу лалт хийхээр болсонд юу хэлэх вэ?

 

-Таамаглал байх. Монголбанкнаас албан ёсоор мэдэгдэхэд ийм зүйл байхгүй. Цаашлаад Төв банкны тухай хуулиар бүх банкинд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийж байгаа. Тэгээд ч бид системийн тогтвортой байдлын тухай олон нийтэд мэдээлэл өгдөг. Энэ хүрээнд хэлэхэд банкны систем маш тогтвортой, эрсдэл даах чадвар ч гэсэн сайн байгаа. 2008-2009 оны хямралаас сургамж авсан учраас хүндрэлийг сөрөх арга хэмжээ нь өөр байсан. Тиймээс санаатай буюу санаандгүй гарсан албан бус мэдээлэлд иргэд итгэхгүй байх нь чухал. Энэ талын байр суурийг холбогдох эх үүсвэрээс нь албан ёсоор тодруулж авах нь зүйтэй.

 

-Сүүлийн үед цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр Мон гол банк МИК-т хувьцаа эзэмш дэг тухай шуугих болсон. Монголбанкны үндсэн чиг үүрэгт ямар нэгэн компанийн хувь эзэмших тухай ойлголт тусгаагүй талаар ч ярьж байна. Энэ талаар хариулт өгөөч?

 

-Анх ОССК гэдэг компанийг банкуудын дундаас үүсгэн бай-гуулсан. Энэ бол Монгол Улсын хөрөнгийн хоёр дахь зах зээлийн санхүүжилтийн тогтолцоог хэрэг-жүүлэхэд чухал үүрэгтэй. Анх л энэ компанийг байгуулахад Монголбанкны ТУЗ-д төлөөлөл байсан. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөлд нь төлөөллөө оролцуулах зорилготой хувьцаа эзэмшсэн. Түүнээс хувьцааг нь худалдаж авсан, хууль зөрчсөн тухай ойлголт үүнд байхгүй.

 

Д.Булган