Энэ оны эхний улиралд дуусахад дөхөж байгаа энэ үед дэлхийн болон манай улсын эдийн засгийн ерөнхий чиг хандлага илүү тодорхой болж байна. Дэлхийн банкны гаргасан энэ оны нэгдүгээр сарын эдийн засгийн төлөв байдалд томоохон улс гүрнүүдийн эдийн засаг суларч байгаа нь хөгжиж байгаа улсуудын эдийн засагт саад учруулсан хэвээр байна хэмээжээ.

Ялангуяа Индонез, Малайз, Монгол зэрэг орон түүхийн эдийн орлогын хамаарлаа бууруулах нь зүйтэй хэмээн Дэлхийн банк эдийн засгийн төлөв тайландаа тусгасан байгаа юм. Манай төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг уур уурхайн түүхийн эдийн ханш өнгөрсөн оныхоос нэмэгдэхгүй гэдгийг олон улсын байгууллагууд 2015 оны сүүлээр хийж байсан нь батлагдаж байна.

Зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд 50 орчим хувиар буурч 2008 оныхтой ижил төвшинд хүрээд байгаа юм. Түүнчлэн энэ онд нүүрсний үнэ ханш өсөхгүй гэдийг томоохон судлаачид мэдэгдээд байгаа аж. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 25 хувиар буурсан. Тэгвэл энэ онд манай улс уул уурхайн бүтээгдэхүүний татварын орлогоос 900 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Зэс нүүрс зэргийг өнгөрсөн оны ханшнаас бага зэрэг бууруулж тооцоолсон байдаг.

энэ онд манай улс уул уурхайн бүтээгдэхүүний татварын орлогоос 900 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн

Энэ онд улсын төсөв 900 сая төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон. Гэвч өнгөрсөн хоёр сарын байдлаар төсвийн алдагдал 258 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ хэвээр байвал төсвийн алдагдал 60 хувиар нэмэгдэхээр байна. Төсвийн алдагдлыг нөхөж санхүүжүүлж байгаа эх үүсвэр нь улам бүр өндөр зардалтай болж байгааг гаднын байгууллагууд анхааруулсаар.

Энэ оны төсвийн орлого зарлагыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг Сангийн сайд мэдэгдсэн. Иймд улсын төсвийг сонгуулиас өмнө тодотгохоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Учир УИХ-аас попалист амлалтаа биелүүлэхийн тулд төсөвлөсөн мөнгөн хэтрүүлсэн. Үүнд хүүхдийн мөнгө, оюутны 70 зэрэг багтаж байгаа аж.

Эдийн засаг сайжрах зүтгүүр нь Оюу толгойн далд бүтээн байгуулалтын ажил юм

Энэ онд манай улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, зээлийн дүн долоон их наяд 800 тэрбум төгрөг байна. Үүний 75 хувийг урсгалд зардалд зарцуулахаар 2016 оны төсвийг баталсан. Дэлхийн зах зээлд түүхийн эдийн үнэ унаснаас манай төсвийн орлого буурч тэр хэрээр мөнгөний нийлүүлэлт саарч эдийн засаг зогсонги байдалд орсон. Үүнийг эдийн засгийн хямрал гэж тооцоолж байгаа. Харин Засгийн газар, Монгол банк хоёрдугаар улирлаас эдийн засаг сэргэх боломжтой хэмээн үзэж байгаа. Эдийн засаг сайжрах зүтгүүр нь Оюу толгойн далд бүтээн байгуулалтын ажил юм. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлж байгаа бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийн тооцоог энэ улиралд хийж дуусгах гэнэ.

өнгөрсөн хоёр сарын байдлаар төсвийн алдагдал 258 тэрбум төгрөгт хүрээд байна

Дараачийн эдийн засаг сэргэх дүр зураг нь Татварын багц хуулийн төсөл юм. Ирэх хаврын чуулганаар татварын багц хуулийг шинэчлэх бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлж, гаднын хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсад татвар төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх ажээ. Түүнчлэн ирэх есдүгээр сараас жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн хөдлөх хөрөнгийн тухай хуулийг батлахаар ажиллаж байгаа гэнэ. Уг хууль батлагдвал хөдлөх хөрөнгө, агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнээ барьцаалан өөрсдийн хэрэгцээнд тохирсон зээл авснаар жижиг дунд үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэн дотоодын эдийн засаг өснө хэмээн үзэж байгаа ажээ.

Т.Буянаа