11 11 төв иргэдийг гомдол их ирж байна
2013/09/05
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11төв”-д 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ирсэн 1082 саналын дийлэнхийг боловсрол, эрүүл мэнд болон нийслэл хоттой холбоотой асуудал эзэлжээ.
Дунд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны хангалтын талаар асуултад БШУЯ-аас олон хүүхэдтэй, амьдралын түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин гэр бүл хэд байгаа талаар судалгаа хийж байгаа. Энэ жилийн хувьд шинэ дүрэмт хувцас өмсөх, хуучин дүрэмт хувцсаа өмсөх, өөр дүрэмт хувцас өмсөж болох гэсэн гурван сонголттой шийдвэр гарсан гэдгийг хэлжээ.
Мөн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг заавал бүрэн төлсөн тохиолдолд хичээл сонгох эрхийг олгож байна. Үүнийг зохицуулж, сургалтын төлбөрийг хувааж төлөх боломж байна уу гэсэн асуултад хичээл сонголтын программ мөнгө төлсөн тохиолдолд идэвхиждэг учраас сонгосон кредит, цагийнхаа төлбөрийг заавал төлсөн байх шаардлагатай гэж хариуллаа.
Мөн цэцэрлэгийн хүүхдүүдээс шаардаж байгаа зүйлүүд нь хэтэрхий их байна гэсэн санал хүсэлт цөөнгүй ирсэн байна. БСШУ-ны сайдын 2004 оны 85-р тушаалаар батлагдсан "Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт" дагуу 13 төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, 6 төрлийн ариун цэврийн хэрэгсэлийг эцэг эхчүүдээс авдаг гэж тайлбарлаж байна.
gyn · 2013/09/10
тэр 1111 чинь ердөө утсаа авдаггүй юм байна лээ