“Би чамд хайртай” киноны  Баяраа гэхлээр хүн бүр мэднэ.  Одоогоос гуч шахам жилийн тэртээ хийгдсэн хэдий ч үнэ цэнэ, үзэгчээ алдалгүй өнөөдрийн хүрсэн ховорхон киноны нэг болж билээ.

Тус киноны гол дүрийн жүжигчин Баяраа буюу жүжигчин Н.Бадрал нэрт жүжигчин Нямдаваа агсны хүү гэдгийг бид мэднэ.

Тэрбээр хоёр дахь амьдралаа зохиож үрийн зулай үнэрлэх гэж байгаа гэнэ. Түүний анхны охин нь өдгөө ТИС-ийн гуравдугаар дамжаанд сурдаг том охин болжээ. Тэрбээр насны эцэст заяасан хань минь хайрлахгүй байхын аргагүй хэмээн одоогийн эхнэрийнхээ талаар учирлажээ. Түүнчлэн  энүүхэндээ гэхэд тавин насандаа аав болох жаргал юм хэмээгээд төрөх хүүхдээ охин гэдгээ ч нуусангүй. Охин хүүхэд аавдаа амь байдаг хэмээн ярих жүжигчин маань шинэ хүнээ хүлээн хөл нь газар хүрэхгүй яваа бизээ.

Б.Хорлоо