Сайн байцгаана уу. Би 30 гарч яваа эрэгтэй хоёр хүүхэдтэй. Анх эхнэртэйгээ танилцахад нэг хөөрхөн хүүтэй байлаа. Би ч хүний хүн гэж огтоос бодолгүй өдийг хүрлээ дээ. Эхнэр маань тодорхой мэргэжилгүй учраас хувиараа янз бүрийн юм хийсээр өдийг хүрлээ. Ихэнхдээ л дампуураад дуусна даа.

Би гэж хүн аавынхаа голомтыг сахиж үлдсэн сайн ажилласны хүчинд одоо байр машинтай эхнэртэй хүртэл машин авч өглөө. Эхнэр их ууртай уурлахаараа янз бүрийн хүний санаанд орохооргүйгээр намайг доромжилно. Хүүгээ маш их өмөөрнө эхэндээ гайгүй байсан юм. Гадуур их тэнэж оройтохоор нь надаар юм хэлүүлэхгүй байсаар хүү 16 насандаа айлын охин жирэмсүүлж би гэдэг хүн 40 ч хүрээгүй байж өвөө болчихлоо.

Зөндөө л олон сайхан хүүхэн таарч байлаа. Явалдъя энэ тэр гэж нээх бодож байсангүй. Хамгийн гол нь сүүлийн үед гэрээс минь хөөдөг боллоо. Энэ миний гэр гээд л. Над дээр анх ирэхдээ уранхай цүнхэнд хэдэн хуучин хувцастай л ирж байсан юм. Миний эцгийн голомт миний олон жилийн хөдөлмөр. Явах гэж үзлээ дунд охиноо аваад хэдэн хувцсаа аваад ахындаа түр байя гээд ирлээ. Нэг хоногийн дараа л дахиж тэгэхгүй энэ тэр гээд буцаад очив. Одоо ч олон удаа хөөж байна даа. Хүүхдүүдээ бодоод хэцүү юмаа. Яалтачгүй тэрний буруу байхад хэрэлдсээр байгаад эцэст нь миний буруу болоод л хоцорно шүү дээ.