Жүжигчин Ундармаа сайн үйлс түгээж байна
2013/09/08
Жүжигчин Г.Ундармаа нийгмийн сайн сайхны төлөөх нэгэн буянтай ажлыг эхлүүлжээ. Энэ юу гэхээр эмнэлэгүүди йн хүлээлгийн танхимын тохижилт аж.
Эмнэлэгт хүлээлгийн танхимууд тийм ч тухтай байдаггүй. Харин жүжигчин бүсгүйн санаачлагаар эмнэлэгийн танхимууд халуун дулаан орчинтой болох аж. Тэрээр энэхүү сайн үйлсийн аяныг хувийн санхүүжилтээр явуулж байгаа бөгөөд түүний энэ буянтай ажилд мөн жүжигчин Ундрал нэгджээ.
Өөрийн бор зүрхээрээ ажлаа эхэлсэн ч сайн санааны үзүүрт тос гэдгийн адилаар энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байгаа юм. Тэрээр эмнэлэгийн хүлээлгийн танхимын эхний ажлаа I эмнэлэгээс эхлэхээр болсон бөгөөд зураг төслөө House Desing компаниар хийлгэжээ.
Жүжигчин Г.Ундармаагийн хувьд “Single Ladies” киног санаачлан энэ киногоо продюсерлэж, кинондоо тоглон багагүй их ажилтай байсан билээ. Түүний киноны тасалбар Өргөө, Тэнгисийн дэлгэцнээ хамгийн их борлуулалттай киноны нэг хэвээр байгаа юм. Энэ мэтээр амжилттай ажиллаж байгаа жүжигчин бүсгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сайн үйлсийн аянд нэгдэн эмнэлэгийн хүлээлгийн танхимыг тохижуулахаар шургуу ажиллаж байгаа аж.
Ямартаа ч сайн үйлс ямагт сайныг дагуулдаг учир жүжигчин бүсгүй ажил ч амжилттай бүтнэ гэдэгт итгэлтэй байна.
Ингээд түүний хийх ажлын зураг төслийг сонирхуулж байна
Зочин · 2013/09/10
Hunii toloo hiij baigaa ene saihan uils n amjilttai oodrog baih boltugai. Ard tumen chin bayarlah bolno
Зочин · 2013/09/09
unheer saihan ajil bn amjilt
Зочин · 2013/09/09
amjilt
Зочин · 2013/09/09
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Танд амжилт хүсье
Зочин · 2013/09/09
үнэхээр сайхан мэдээ байна. сайхан ажил байна. Ундармаа эгчдээ амжилт хүсье