С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг
2013/09/12
“Шуранхай” хамтлагийн гишүүн байсан дуучин Г.Эрдэнэчимэг өдгөө дуучин С.Жавхлангийн гэргий болж, гурван хүүхэд төрүүлж өгөөд байгаа. Түүнийг С.Жавхлангийн үгээр байж нүүрээ будахгүй, араг түшиж төрсөн гэх зэргээр ярьдаг.
Энэ мэт хов живийн шинжтэй ярианаас илүүтэйгээр дуучин мэргэжилтэй тэднийг хослон дуулахыг нь хүлээж байсан хүн цөөнгүй. С.Жавхлан дуучин Т.Баясгалантай хамтран дуулахаа больсноос хойш тэрээр төдийлөн эмэгтэй дуучинтай дагнан “дуэт” болоогүй. Харин саяхан эхнэртэйгээ хамтран дуулсан “Хар хархан харц” дуу нь үзэгчдэд таалагдаж, тэдний хамтран дуулсан уран бүтээлийг дэмжиж байгаа ажээ.
Оюутан байхдаа буюу 2007 онд “Оюутан мисс, мистер” тэмцээнд түрүүлж, Филиппин улсад зохиогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ гадныхныг алмайруулж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байсан Эрдэнэчимэгийн зургаас нийтэлж байна.