Шүдний өвчин болсон НӨАТ
2016/06/03
Манай улсын эдийн засаг хямралтай байгаа. Улс орон хямраад ирэхээр иргэдийнхээ халаас руу өнгийж эхэлдэг гэдэг. Эдийн засаг тэлээд ирсэн цагт л халамжийн бодлогыг барьдаг аж. Гэтэл энэ нь манайд эсрэгээрээ хэрэгжиж бэлэн мөнгийг халамж нэрээр ямар ч үр өгөөжгүй цацчихсан. Үүнээсээ үүдэн төсөв тасарч, алдагдалтай гарсаар улсын данс уйлах дээрээ тулж гаднаас өр зээл авсан.
Ингээд эдийн засгаа сэхээхгүй бодлого барьж НӨАТ-ын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж энэ оны нэгдүгээр сараас эхэлж мөрдсөн юм. Энэ хуулийн өөрчлөлтөөр төсөвт нэлээдгүй зузаарсан нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл 34.7 их наядын хөрөнгө, орлого ил болсон. Гэтэл нөгөө талаар иргэдээ элгээр нь мөлхүүлж байна. Тухайлбал, Сугалаатай болсон цагаас эхлэн нэмэгдсэн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах болсон. Сугалаатай баримтаараа мөнгө хожино гэх рекламнаас болж жижиг дэлгүүр ажиллуулдаг бизнес эрхлэгчид шахагдаж эхэлсэн. Тэд анхандаа өөрсдийн дуу хоолойгоо хатуухан зоригтойгоор хүргэсэн ч өнөөдрийг хүртэл эл байдал шийдэгдээгүй бөгөөд нэмэлт өөрчлөлт ч хийгдээгүй байна.
Худалдан авагч нар НӨАТ-гүй дэлгүүрээс талхыг 1000 төгрөгөөр авч байхад НӨАТ-тэй буюу сугалааны баримт өгч буй дэлгүүрээс 100-200 нэмэгдсэн үнээр худалдаж авч байгаа юм. Ингээд баримтаа бүртгүүлээд яваад мөнгө хожино. Гэтэл өнөөдрийг хүртэл нэлээдгүй их баримт бүртгүүлсэн ч хүмүүсийн олноороо хожоод байгаа 20 мянган төгрөгийн эзэн ч болж чадаагүй хүмүүс олон байна. Зарим хэсэг нь баримтаа бүртгүүлж ч чадахгүй яваа. Нэг хэсэг орлогоосоо давсан баримт бүртгүүлсэн иргэнд хуулийн хариуцлага үүрүүлнэ гэсэн нь иргэдийг айлгаад авсан. Гэтэл энэ нь ААН, Компани байгууллагад хамаарахгүй заалт байсан юм.
Ийнхүү олон хүнийг төөрөгдүүлж, хааяадаа баярлуулан гомдоодог НӨАТ сугалааны супер эзэн ч үгүй болгоод байгаа. Өнгөрөгч сарын байдлаар 675,900 сая төгрөг болж шагналын сан нь нэмэгджээ. Шүдний өвчин болсон НӨАТ-ын талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ач холбогдлыг өргөн агуулгаар нь үзвэл татварын бааз суурийг өргөтгөх, татварын систем, тогтолцоогоо эрүүлжүүлэх замаар улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, ард иргэд, хэрэглэгчдийн хяналтыг бий болгох юм. Тиймээс Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо онцгой анхаарч ажиллаж байна.
Хуулийг хэрэгжүүлсэн эхний улирал амаргүй байсан, иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал, шүүмжлэл, гомдол нэлээд гарсан байх. Гааль, татварын ерөнхий газар олон нийтэд зөв мэдээлэл хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа нь зөв зүйтэй ажил бөгөөд үр дүнд хүрч байгаа гэж харж байна.
НӨАТ-ын хувь хэмжээ нэмэгдээгүй, өмнө нь хэрэгжиж байсан татварын хууль эрх зүйн орчинд ердөө шинэ систем нэвтрүүлж байна. Тиймээс өмнө нь хуулийн дагуу татварт хамрагддаггүй байсан, шат шатандаа хасалтаа хийлгэн НӨАТ-аа тооцуулж, нөхөн олговороо авч чаддаггүй байсан аж ахуйн нэгжүүдийн татварын харилцаанд өөрчлөлт гарч байгаа юм шиг ойлгогдож байгаа. Үүнийг хүндрэл гэж харж, тайлбарлаж болохгүй" гэв.
Нуусан мөнгийг ил гаргах нь зохистой ч сугалаа нэрээр иргэдийнхээ халааснаас илүү мөнгө авахаа л зохицуулах хэрэгтэй байна.
Зочин · 2016/06/09
Гол нь хэн хожиж хэн хохирч байна вэ.
Улс авах ёстой зүйлээ л авч байгаа тул зөв гэж бодож болно. гэтэл улс гэдэг маань хэн бэ. Үнэтэй машин унадаг хэдэн тэрбумаар нь шагнадаг машин явдаггүй шахуу газарт шинэ зам, хүнгий газарт явган хүний зам гэх мэтээр бүтээн байгуулалт нэрээр мөнгө цохих, жил бүр сольдог нэг удаагийн замын хавтан гэх мэт зүйлд хуруу хумсаа хуйхлан төлсөн иргэдийн мөнгө очино. энэ ариун явдал уу. Эсвэл иргэд тэдгээр бүтээн байгуулалт шагнал урамшуулалд мөнгө төлөхгүйгээр бага татвар төлж болдоггүй юм уу. Жишээ нь 1%-ийн НӨАТ.
Зочин · 2016/06/05
iimerhu ym bichih hergui l boluu davaa min ..barimt ughiig husvel boloh l ed . uvaiguide archaaguide ,tatvaraas nuugdah gesende barimt ugulgui uilchluulegchde aldaj bgaay..
Зочин · 2016/06/03
nice