Дөрвөн сайдыг энэ долоо хоногт томилно
2016/07/25
Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын гишүүн, 11 сайдыг томилсон. Харин үлдэж хоцорсон, сайдад яригдаж байсан дөрвөн хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа. Тэднийг дахин сайдад зүтгүүлэх үү эсвэл өөр хүн зүтгүүлэх үү гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлөөр шийднэ. Одоогоор МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тов гараагүй байгаа бөгөөд сайд нарын асуудлыг энэ долоо хоногтоо шийдэх юм байна.
Хэрвээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан тохиолдолд асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар шийдвэрлэнэ. Үүний дараа Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгчтэй зөвшилцсний дараагаар сайд нарын нэрсийг УИХ-ын даргад өргөн барьснаар асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх юм. Байнгын хороогоор олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигчийг сайд болгох эсэхийг УИХ-аар эцэслэн шийдвэрлэх юм.
Ерөнхий сайдад намын нөхөд нь сайд болох хүмүүсийг санал болгож байгаа. Яг хэн хэнийг сайд болгох эсэх нь барьцгүй байна гэдгийг эх сурвалж хэлж байна.
Харин сайдад нэр дэвшээд өвдөг шороодсон дөрвөн горилогч өөрсдийн PR-ийг үргэлжлүүлэн хийсээр байгаа.
Дөрвөн сайдын нэрийг албан ёсоор батлах МАН-ын УЗ-ийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Иргэн · 2016/07/26
наад 4 гамшигаа болиоч ээ.
Зочин · 2016/07/25
okay