СГЗ, Ардын урлаг судлаач, дууны үгийн шилдэг мастер Ж.Бадраа агсны ач хүү, нэрт найруулагч, дуучин Б.Бадар-Ууганы хүү Б.Наранзуны “Төрсөн өдөр” өнөөдөр тохиож байна.

Тэрээр Америкт боловсрол эзэмшиж урлагийн салбарт чамгүй хугацаанд ажилласныхаа дараа БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын даргаар гурван жил ажилласан юм. Үүнийхээ дараа Б.Наранзун уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон.

Өнөөдөр тэрээр “За хорвоогийн бас нэг гайхалтай өдрийг хамтдаа туулах аз завшаан та бидэнд ноогдож ээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Яахав төрсөн өдрийн мэнд хүргэж бас болно” гэж өөрийн цахим хуудснаа зарлажээ.

Хөгжмийн зохиолчдоо төрсөн өдрийн мэнд хүргэе.

Х.Даваа