Улсыг хэдэн тэрбумаар “цөлмөсөн” Нийгмийн даатгалынхны хэрэг шийдэгдэлгүй хаагдлаа
2016/08/18
Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж байсан. Уг хэрэгт нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын ажилтнууд хамааралтай байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь авсаар байжээ. Хохирлын хэмжээ нэг биш нилээн хэдэн тэрбумаар яригдаж байгаа. Харин энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа хаагдсан байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман: Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон.
Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаажээ. Тэгээд ч энэ хэргийг нэр бүхий эрхмүүд цээжээрээ хааж, хуулийн цоорхой ашиглан “уснаас хуурай” гарсан. Дарга цэргээрээ хуйвалдан улсаас хэдэн тэрбум төгрөг идсэн нөхдүүд эрх чөлөөтэй алхсаар байна.
А.Баярмаа
Зочин · 2016/08/19
энэ арай хэтэрч байна ийм шудрага бус асуудлыг шийдэх ажлыг шинэ засгийн газар хийх ёстой. Хэрэг хуучрах ёсгүй хуулиндаа өөрчлөлт яаралтай оруулж ийм новшнуудыг шийтгэх ёстой гэж бодож бна
Зочин · 2016/08/19
Манайхаан эд нар шиг ингээд идэж уугаад байж болдгийн биш үү,дараа ямар ч ялгүй айн.
Зочин · 2016/08/19
Одоо ингээд суллагдсан ч гэсэн хийсэн үйлийн үр нь үр хүүхдүүд нь үе удамд нь ирж л таараа муусайн хар хулгайч нар,ичиж далд ороосой,
Зочин · 2016/08/19
Yu geed soliorood bnaa heden terbumaar ni idcheed hoon heleltseh hugatsaa duussan genuu arai ch de zailaasai
Зочин · 2016/08/18
Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол ял оногдуулахапд харгалзах болохоос учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхэд хэнрэглэдгүй юм тэнэгээ?нийгэмд учруулсан хохиролоо хэрхэн барагдуулсан эсэхийг л хэлчихэлдээ.хэрэв хохирол төлөгдөөгүй бол хуулийнхан ч буруутай
Зочин · 2016/08/18
Lalaruud
enhtsetseg · 2016/08/18
Odoo ene shine tor ene hergiig dahin sohohheregti
Ingd hrn negen heseg bvleg hvmvvs hohiroh esgvi vsn dawarsn vm be araich a
Зочин · 2016/08/18
Hulgaich hulgaichaa shalgahgui ni todorhoi shuu dee
Зочин · 2016/08/18
Эрдэнэ луувирчин гахаж үхээсээ
Зочин · 2016/08/18
Дорноговьд энэ хэрэг гараад л байгаа мэдэхээс 2 удаа нэг нь шүүхээр шүүдүүлээд нөгөөх нь гадаад гараад явсэн
Зочин · 2016/08/18
okay
Зочин · 2016/08/18
Erdnee uuruu ikh hamgaalaad baidag hvn bainaleeshdee! Urid turiin tomchuulaas oroltsson baigaa shvv dee! Tegeedl haagdaj baihgvi yu?! Ed nar er ni ard tvmneesee zovno gej vnen baihgvi yum aa.
Зочин · 2016/08/18
TIIIIM HEREG YG UNENDEE BOLOOGUI L BHGUI YU DAAAAA.MANGARUUDAAA.ITGEED BGAAM UUUUU.
Зочин · 2016/08/18
наад хэргээ сэргээгээд шалгадаг арга бна уу? өр ширээ дарах мөнгөө эндээс гаргачих байлгүй.
irgen · 2016/08/18
ahij sergeegeed shalga tegbel huun helleltseh hugatsaa ni duusahgvi
Үнэн · 2016/08/18
Энэ бол үнэн шүү. Энэ засгийн газар ч энэ тал дээр анхаарч ажиллах ёстой болов уу. Сумаас нийслэлийн дүүрэг хүртэл идэж уугаад баяжаад яв л байх юм. Илрүүлээд арга хэмжээ авч чадахгүйгээс хойш хохь чинь гээд л явж байна. Дээд тэнгэр цээрлүүлэх болно. Ядаж амьд байгаагаас нь ...................
Зочин · 2016/08/18
nuguu ur shir chin ene meteer l nemegdej baigaa biz dee
Зочин · 2016/08/18
Ур удмаараа хоосроосой новшнууд