Үрсээ алагчилсан ТӨР
2016/08/23
Монголын төр хүүхдүүдээ алаг үзсэн шийдвэртэй гаргасаар байх уу? Энэ нийгмийн бүхий л салбарт хүүхэд рүү чиглэсэн бодлого тэдэнд зориулсан зүйлс гээч юм устаж үгүй болсоор...
Хүн амаа өсгөх бодлогоор хүүхдийн мөнгийг Төрд суусан эрхэмүүд өөрсдөө санаачилж, мөрийн хөтөлбөртөө тусгаж оруулж ирсэн удаатай. Ард түмэн мөнгө өгөөч гээд гуйгаад саналаа өгчихсөн юм биш. Гэтэл өнөөдрийн байдлаар шинэ парламент нь санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өмнөх Засгийнхаа эхлүүлж, үргэлжлүүлж явсан бүхнийг зогсоох нь хэр зохистой үйлдэл вэ? Алсын хараагүй сонгуулийн үеэр л гаргаж ирсэн шоуны нэг хэлбэр төдий ажил болж өнгөрч байгаа нь харамсалтай.
МАН өнөө жил сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Цалинтай ээж, Жаргалтай гэр бүл, Ардаа алагчилдаггүй төр зэрэг олон ажлыг хийнэ хэмээн тусгажээ. Харин Ардынх нь тоонд ирээдүй болсон хүүхдүүд минь орж л байгаа даа. Тэднийг минь алагчилсаар байна. Яаж гэж үү? хүүхдийн мөнгийн олгохгүй. Ганц мөнгөндөө ч байгаа юм бус. Сугалаагаар цэцэрлэгт оруулна. Өчигдөр Нийслэлийн бүх цэцэрлэгүүд бүртгэлээ явуулсан. Харин энэ сарын 26-ны өдөр бүртгэлийн хуудсаараа сугалаанд сойгдоно. Азтай айлын хүү, ээжийн охин цэцэрлэгтэй үлдэж, нөгөө хэсэг нь азгүйгээрээ дуудуулан гэртээ цоожлогдон үлдэнэ. Хоёр настайгаасаа Монголын үрс алагчилагдаж байна.
Үүгээр ч зогсохгүй тоглох тоглоомын талбай, нялх үрсээ салхиулах газаргүй болсон. Сайхан нэртэй цогцолбор, хотхонууд сүндэрлэн босдог ч хүүхдийн тоглоомын талбайгаасаа өмнө машины зогсоол гээч зүйлээр эцэг, эхийг хуурчихдаг. Иргэдийн сонголт ч үүнд нөлөөлж буй нь ойлгомжтой. Тэгвэл хуучны гэх байруудын тоглоомын талбайн газрыг булааж барилга босгосон үйл явдал хэдэнтээ гарсан. Хууль бусаар барьсан барилга, байшинг нурааж тоглоомын талбай болгох эрх мэдэл төрд алга.
Сургуулийн талбайгаасаа хумсалсаар газаргүй болгочихно. Үүний тод жишээ нь Хо ши миний нэрэмжит улсын тэргүүний 14- р сургууль. Багш, эцэг эхчүүд нь гурван жилийн турш эрчимтэй тэмцсэний эцэст үлдсэн зайндаа сонгуулийн өмнөхөн барилгынхаа шавийг тавиулсан. Энэ сургуулийн сурагчид бүтэн гурван жил хэдэн хэсэг хуваагдан хичээллэсэн. Ганц ч удаа яаж байна гэж төрд суугаа эрхэмүүд асуугаагүй. Харин тэдний хүүхдүүд саруул танхимтай, том сургуультай суралцдаг болохоор ардын хүүхдүүдийн амьдралыг мэдэхгүй байх нь арга ч үгүй. Манай улсад бас нэг тогтчихсон гаж тогтолцоо. Эрх мэдэлтэй, эрх бүхий хүмүүс хүүхдүүддээ хувийн томоохон, сургууль, цэцэрлэгт өгчихдөг. Улсын гэх тодотголтой сургуульд явуулна гэж гончий чоо. Цэцэрлэг ч мөн ялгаагүй. Тийм болохоороо л бодит амьдрал дээр буугаагүй шийдвэр гаргадаг нь мэдээж.
Хүүхдийн эмнэлгийн асуудал. Улсын эмнэлгүүд нь үүдээр нь оронгуут л "өрхийн эмнэлэгтээ үзүүлэхгүй яах гэж наашаа авч ирж байгаа юм" хэмээн ад үзнэ. Эцэг, эхчүүд хүлээсэн үүргээ гүйцэтгэж тэднийгээ ажилтай, орлоготой байж өсгөнө биз дээ. Ажлаасаа тараад очдог "Хүүхэд нь халуурчихсан, бөөлжиж суулгаад байвал" хэн ч мэргэжлийн эмч биш юм чинь дүүргийнхээ эмнэлэг рүү явах нь тодорхой. Өрхийн эмнэлэг шөнө ажилладаггүй шүү дээ. Шөнөжингөө хүүхдээ халууруулаад, бөөлжүүлээд байлгахыг ямар ч эцэг, эх бодохгүй түргэнхэн шигл эмчид үзүүлэхийг бодно. Дур мэдэн эмчилгээ хийж болохгүй гэж зөвлөдөг хэрнээ өвдөж, тэвдсэн үед эмч нар нь үзэхээсээ өмнө баахан үглэж, товогшоодог. Үнэхээр ажиллаж чадахгүй, ачаалалтай хэцүү байдаг бол болчих л хэрэгтэй. Ардын хүүхдүүдийг үзэж чадахгүй эмчээр яах юм. Төр нь үүнд хяналт тавьчих сэхээ алга.
Хаашаа л харна үрсийг минь алагчилсан шийдвэрүүд...
Зочин · 2016/08/24
zamiin tsagdaagiin urd taliin narhan hothonii gomo monhjargal gedeg hulgaich bairniihaa zaluug oroldohoo bolino uu ichij amidrahad yaadiin
Зочин · 2016/08/24
zamiin tsagdaagiin urd taliin narhan hothonii gomo monhjargal gedeg hulgaich bairniihaa zaluug oroldohoo bolino uu ichij amidrahad yaadiin
Зочин · 2016/08/23
nice