2,5 сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн татвар өөрчлөгдөхгүй
2016/08/30
Хувь хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа юм. Шинээр бий болгохоор төсөлд тусгасан 25 хувийн татварыг ямар хүмүүс төлөх ёстойг Сангийн яамны мэргэжилтүүдээс тодрууллаа.
Төсөлд тусгаснаар бол сард 2,5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй, хуучнаараа 10 хувь байх юм байна. Харин сард 2.5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөх юм байна. Тухайлбал, 2,6 сая төгрөгийн цалин ба түүнтэй адилтгах орлого олсон бол 2,5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар, үлдсэн 0,1 сая төгрөгийн орлогодоо 25 хувиар татвар төлөхөөр төсөлд тусгажээ.
Энэхүү 25 хувийн татварын шатлалд хамрагдах хүний тоо манай улсын нийт цалин авдаг иргэдийн 1,6 хувийг эзэлж байгаа юм байна.
Зочин · 2016/08/31
Ene manraa garuud yu hiigd balairaad huuhdiin togloom shig yum hiigd bgaag n eroosoo oilgohgui yum ard tumnii halaasruu neg udaa l gar dureh yum bol boslogo gargana shuu tiimees uls ornoo aytaihan avaad yav eldev shaltag heleed bailgui
Зочин · 2016/08/30
nice
· 2016/08/30
2,5 саяас бага цалинтай хүмүүст ХАОАТатварын шатлал хэрхэн нөлөөлж байгаа нэгэн жишээ орууллаа. Миний үндсэн цалин 1,4 сая /эмч, багш нарын цалингийн хажууд их л дээ, гэхдээ л баячуудын эхнэрийн ганц цүнхний үнэнд хүрэхгүй л мөнгө/. Хувийн компани учир жилийн ажлын үр дүн, ашиг орлогоо тооцоод жилийн эцэст 12 сарын цалинтай тэнцэх нэмэгдэл цалин олгодог. Энэ нэмэгдлийг бүгд л хүлээж 12 сарын цалин бүтэн авах гэж хичээцгээдэг. Хэрэв ХАОАТатвар 10%, 25%-н шатлалтай болчихвол 12 сард бид нар 2.326.200,00 төгрөгийн ХАОАТ өмнө суутгуулдаг байсан ХАОАТатвар дээрээ нэмж суутгуулах тооцоо гарч байна. 2.326.200,00 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Хувийн компаниуд ихэнх нь л манайх шиг цалингийн бодлого баримталдаг. Үр дүнг харж байж нэмэгдэл цалин олгодог. Тэгэхээр 25%-н шатлал цалин авдаг иргэдийн 1,6%-д нөлөөлнө гэдэг чинь ХУДЛАА ТООЦОО.
Зочин · 2016/08/30
Muusain lalruud bitgii davraad baildaa amidrah gej yadaj bhad ard tymnee shulahaa boli