2016.06.15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд 2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхээс Б.Ханбаатарыг хүчингийн хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 9 жил чанга дэглэмжтэй хорих ангид ял оноосон. Тодруулбал,.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Б.Ханбаатарыг яллах хуулийн заалтууд:

96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах

96.2.1.танхайн сэдэлтээр;

96.2.6.онц харгис хэрцгий аргаар;

96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнд гэмтэл учруулсан бол бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

126 дугаар зүйл. Хүчиндэх

126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;

 

181 дүгээр зүйл.Танхайрах

181.2.1. догшин авирлаж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүхээс 9жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээх шийтгүүлсэн ялтан Б.Ханбаатар давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Давж заалдах шатны шүүхэд тэрбээр нэмж хоёр өмгөөлөгч хөлслөн оржээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдврийг хэвээр үлдээсэн байна.

Хохирогчийн Б-ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат:“Одоогоор хохирогчийн биеийн байдал сайнгүй, хүний асаргаанд байдаг хэвээрээ. Цаашид биед нь ямар хүндрэл гарч болохыг таашгүй. Энэ хэргийн улмаас хохирогч төдийгүй түүний гэр бүлийнхэн давхар сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөр хохироод байна.” Гэв.

Б.Ханбаатар одоогоор Улсын дээд шүүхэд хандаагүй байна.