Хөрөнгөтнүүд 500 орчим тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдлөө
2016/09/07
Татвар нэмэхгүй... Яг үнэндээ энэ татварын нэмэгдэл нийт иргэдэд ямар ч нөлөө үзүүлэхгүй байсан гэх. Гэхдээ л Засгийн газар үүнийгээ хамгаалж үлдэж чадсангүй. Энэ утгаараа тэд цөөнх буюу хөрөнгөтнүүдийн нөлөөнд автчихлаа гэж дүгнэмээр.
Тухайлбал, хүчингүй болчихоод байгаа татварын нэмэгдэл 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 10102 иргэн, аж ахуй нэгж, 150 м/кв-аас дээш хэмжээтэй орон сууцанд амьдардаг 4200 өрх, 2.5 саяас дээш цалинтай 12000 иргэнд л хамаарах байж. Өөрөөр хэлбэл нийт 3 сая Монголчуудад нэг их хамааралтай татвар биш байж л дээ. Энгийнээр хэлэхэд баячуудаас л татвар авах гээд байсан юм. Уг нь Засгийн газар яг л ингэж тайлбарлаж байсан. Гэвч нийт олонхийн эсэргүүцлийг давж гарч чадсангүй.
Гурван сая иргэнийг урдаа түрсэн хөрөнгөтнүүд сүүлдээ уурхайчдаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсээр ялалт байгуулчихлаа. Мэдээж гэрээсээ олон хоног хол байж авсан цалингаасаа өндөр татвар төлөхийг эсэргүүцэж байгаа уурхайчдын зөв. Гэвч уурхайчдын ард 500 орчим тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой болоод байсан хөрөнгөтнүүд л нуугдаад үлдчихлээ.
Монгол Улсын төсвийн алдагдал 4 их наяд төгрөгт хүрсэн. Мөн он гараад бид авсан зээлүүдээ төлж эхэлнэ. Энэ үед иргэдийнхээ талхны мөнгийг бус хөрөнгөтнуудын сул орлогоос л татвар авах нь зөв шийдэл байсан юм. Гэвч Засгийн газар хөрөнгөтнүүддээ ялагдчихлаа.
Банкны хадгаламжийн хүүнээс 26 жилийн туршид чөлөөлөгдсөн олигархууд нуусан хөрөнгөө хамгаалж бүтэн нойртой хонох нь. Харин саяхны хүртэл татвар нэмэхийг эсэргүүцэж байсан жирийн иргэд "бид юу хийчих вэ” хэмээн амаа барьж эхэлж байна. Уг нь Монгол Улсын нийт хүн амын 5 хувь хүрэхгүй хүн амд тавьсан татварыг 95 хувь нь эсэргүүцсээр л хүчингүй болгуулж чадлаа. Бид нэг нэгэндээ хэтэрхий хайртай юм. Хөрөнгөнүүдийнхээ банкан дахь хадгаламжийг хамгаалж, тансаг харшийг нь өмгөөлж эсэргүүцэж тэмцсээр л ялалтанд хүрч чадлаа. Гайхамшигтай. Үүнийхээ үр дүнд ирэх жилүүдэд төлөх өрөө талхныхаа мөнгөнөөс хугаслаж төлөх шаардлага гарах вий дээ.
А.Аюуш
Үндэстэн агентлаг
Teneg setguulchid · 2016/09/07
Bid hurungutnii niigemd amidarch bn. Deerees n ter 2.5 say deesh tsaling uilee uzej bj avdag. 7 honog udur 7 honog dan shunu niit 14 honog ukhtlee ajillaj hairtai buhneesee hol bj baij l avdag. Tan shig hunii hudulmur zutgeliig uuriin aharhan bodlooroo bichdeg shig chin amarhan oldoggui um shuu
Зочин · 2016/09/07
Hutsaaraa chadalaaraa olson olj bj yun tatbar.gyulagchid tejeeh gej ajillaj oloogyu yum shuu
Зочин · 2016/09/07
Зүгээр л мэдээл. Дүгнэлтийг бид өөрсдөө хийнэ...
Зочин · 2016/09/07
Тэнэгүүд.
Зочин · 2016/09/07
2,5 саяаас дээш цалинтай иргэд бол үнэнч шударгаар ажиллаж улсад татвараа төлж байгаа хүмүүс, цалингаа нуулгүй ил тодоор мэдээлүүлж цалин авсаныхаа төлөө баян гэж дуудуулах ёсгүй. Одоо нийгэмд мөнгө гэдэг чинь бараг цаас болсон энэ цагт 2,5 сая төгрөг бол тийм ч их цалин биш. Харин та бүхний бичээд байгаа нууц хөрөнгийг авилга хээл, хахуулиар олдог гэж бодож байна.
Зочин · 2016/09/07
Та бүхэн бичиж буй зарим зүйлээ судалж бай 100 саяаас дээш хадгаламжтай иргэдээс угаасаа татвар авч байгаа харин доош хадгаламж эзэмшигчдээс татвар авдаггүй ХХОАТатварын хууль 16.1.16.мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд.