Өнөр хорооллын зүүн хойно шинэ 4 замын уулзвартай боллоо
2013/10/13
“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг болох Нэгдүгээр хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудсан замтай шууд холбосон шинэ дөрвөн замын уулзвар буюу “Өнөр” уулзварын ажил дуусч, өнөөдөр албан ёсоор нээлээ.
Өмнө нь тээврийн хэрэгсэл бүү хэл явган хүн ч зорчих боломжгүй хог шороо хөглөсөрсөн өндөр далан байсан энэ газрыг хоёр чигийн хөдөлгөөн, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй, босоо хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохионы зохицуулалттай орчин үеийн шаардлага хангасан замтай болгосон юм. Мөн Гэмтлийн эмнэлгээс уруудсан зам, хуучин уулзварын хэсгийг бүхэлд нь өргөтгөн шинэчиллээ.
Тодруулбал, нийт 900 метр урт авто зам шинээр барьж, 16708 ам метр талбайд асфальт бетон хучилт, 3400 ам метр талбайд явган зорчигчийн зам тавьсан. Шинэ замын налуу талд арматураар хүчитгэсэн бетон түшиц хана барьсан бөгөөд үүнд 785 шоо метр бетон орсон юм. Энэ зам нь суурийн шаварлаг хөрсөнд модон гадаснууд зоож, дүүргэлтийн үе шатны ажил хийснээрээ онцлог, шинэ технологи бүхий ажил болж байна. Мөн далангийн хэсэгт 800 ам метр эко хавтан суурилуулж, бетон арматурчлал бүхий 2.7х16.2 мерт хэмжээтэй явган зорчигчийн шат барьсан. Үүнээс гадна дулааны шугамын хавтанг хүчитгэх, цэвэр, бохир усны худгуудыг замын түвшинтэй тэнцүүлэх, ус зайлуулах 800 метр шугам хоолой шинээр суурилуулах гэх мэт инженер-дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь гүйцэтгэж, орчны тохижилтын хэсэгт 210 мод тарив.
Далангийн хэсэгт шинэ зам, уулзвар барих болон Гэмтлийн эмнэлгийн баруун урд хэсгийн хуучин зам, уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын зураг төслийг “ХЗТ Автозам” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэсэн бол Японы “CTI Engineering International” компани зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Энэхүү шинэ зам, уулзвар ашиглалтад орсноор 3, 4 дүгээр хороолол чиглэлийн болон төв замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэж байна. Дараагийн ээлжинд энэ уулзвараас зүүн тийш 10 дугаар хорооллын уулзвар хүртэл, баруун тийш 21 дүгээр хороолол чиглэлд шинэ замууд барихаар төлөвлөж байгаа. Тиймээс тус уулзвар нь хотын хөндлөн тэнхлэгийн замуудын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.
Зочин · 2013/10/14
harin ch namhan goy bolson bn. 25-aas hoishoo ugsdug heseg bol uwul ewgui l dee. saihan bolson bn bayar hurgey
Ard tumen · 2013/10/14
AN ard tumniixee tusiin tuld ovoo yum xiij bnaa...Ard olon chn bayrlaj bnashuu...
Зочин · 2013/10/14
битгий хүний хийснээс өө хараад бай чи хийх бол хуруугаа ч хөдөлгөж чадалгүй хушуугаа унжуулсаар байгаад өвөл болох байх
Зочин · 2013/10/14
Хотын захирагчийн санаачлан хийсэн уулзвар төсөл нэгхэн жилийн хугацаанд гэхэд маш их амжилттай болж байна. илүү их амжилт хүсье
Зочин · 2013/10/14
muu ch sain ch zugeer suulgui hiij bn.goe bn. bayarlalaa.amjilt
Зочин · 2013/10/14
Зочин · 2013/10/14
Ineedteiin Unur horoolliin zvvn hoino gedeg ni yadiin, Sapporogiin hoino gej boldoggvi yumuu
Зочин · 2013/10/14
za surtei iin tasganii ovoo ruu mashinuud garaad l bdag shdee
Batuka · 2013/10/14
Hi all dalangiin heseg ni ikh uruu yum bish uu uvul haltirgaatai ued mashin garah uu deer bas haltirgaat ued mashin buuh gj bie bieniihee araas oroood bh yum bishuu narnii guur shg iim nemelt huchilt alga bn sh dee uuniig hiihgui bol hetsuu deh bhaa Manaihan sanal bodoloo heleerei