МАН-ын маргааш буюу М.Энхболд + Ж.МӨНХБАТ
2013/10/15
МАН-ын хэд дэх нь ч юм бэ, мэдэхгүй Их хурлыг Монголын олон нийт ихэд сонирхон ажиглаж байх шиг байна. Хэвлэл мэдээллийнхэн бүр илүүтэй анхаарлаа хандуулж, элдэв таамаг өрнүүлэх болов.
Энэ бол МАН Монголын улс төрд байр сууриа алдаагүйн, МАН-аас бодит үйл ажиллагааг нэхэж, үгүйлж байгаагийн шинж. Нөгөө талаас нь харвал АН-ын байр суурь, байгаа байдал нийт олны дийлэнхийн горь найдлагыг алдан, итгэл эвдэх тийшээ хандаж, тэр үүссэн орон зайгаас тулгуур хөшүүрэг, шаардлага шахалт эрэн хайж байгаагийн тэмдэг. Бүр цаашлуулаад харвал АН, МАН хоёр Монголын хамгийн том хоёр нам, тэдний бодлого, зорилт, үйл ажиллагаанаас Монгол хамаарч байгаагийн илрэл.
МАН-ын Их хурлаас дүрмийн шинэчлэлт, хөгжлийн хөтөлбөр мэтийн том зорилтыг нь яг үнэндээ бол хэн ч тоож харахгүй байна. Олон нийтийн хувьд шүү дээ. Харин намын идэвхтэй гишүүд, энэ намын ирээдүйд сэтгэл зовнисон жирийн дэмжигчид, Монголын улс төр, намуудын төлөвшилд сэтгэл зовнисон хүмүүсийн хувьд бүх асуудлыг нэн анхааралтай дурандаж, тольдож суугаа байж таарна.
Бодит хавтгай дээрээс харах юм бол энэ намаас утаа уугисан цучил л үзэгдэж байгаа. Том том гэх хэрнээ яасан ч хэврэг амьтан байсан юм. Ялагдсаныхаа дараа яасан ч амархан эвдэрч, бутарч байх юм. Буурь сахиж үлдсэнийхээ дараа үнс нурам ямар их цацалж байнав дээ. Чухам тийм ч учраас буурь суурьтай, буцаж харах нүдтэй байгаасай гэсэндээ хүмүүс энэ Их хурал руу сэтгэл бэлчээж байгаа биз ээ.
Тэгэхдээ дийлэнх нь Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох талаар л сонжиж байгаа. Зарим хэвлэл “ноёныхоо бөх”- ийг илт балиашиглаж, элдэв цаасан малгай өмсүүлсэн харагдсан. Энэ удаа арай бодит өнцг өөс харах гээд оролдоод үзье. Бидэнд ямар нэг “ноёны бөх”-ийн малгайг барих шаардлага байхгүй учраас зүгээр л нэг таамаг, гэхдээ асуудалд хөндлөнгийн хэрнээ, олон нийтийн хүсэл сонирхлыг илүүтэй илэрхийлсэн, арай эрүүл байр суурь харагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ намын ирээдүй маргаашид юу чухал байна вэ. Унаж шороодсон, өөрөө уначихсан хэрнээ өрөөлөөс бурууг хайх гэж оролдсон, тэр нь явсаар хагарал талцал болж хувирсан, итгэл найдварынх нь эрч суларсан энэ цаг үед тэдэнд юу хэрэгтэй вэ.
Юуны өмнө ИТГЭЛЦЭЛ-ийг залах хэрэгтэй болж. Тэрний хүн, энэний хүн, эсвэл тэр фракц, энэ бүлэглэл гэх буюу хөгшид залуус, хууччуул шинэчүүл гэх мэтээр угсаа гарваль, өнгө будгаараа ялгарах хандлага МАН-д нэн хүчтэй болсон. Тэр ч бүү хэл өнөөдрөө гишгэн дөрөөлж, маргаашид дөтлөх гэсэн арилжааг эрхэм зорилгоо болгогсод жагсаалын эхний эгнээнд олноороо буй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Б.БатЭрдэнийн төлөө чин сэтгэл барин зүтгэсэн хүн Намын дарга Ө.Энхтүвшин, түүний хамтран зүтгэгч нэг хоёр хүнээс хэтрээгүй нь үүний баталгаа. Өнгөн дээрээ өчнөөн зүтгэж буй дүр эсгээд цаашаа харахаараа өөрийг шивнэгч, эсвэл элдэв барьцаа, дохио зангаанаас дальдчиж суугаа хүн энэ үеэр ямар олон байгаа нь хэн бүхэнд нэн тодорхой анзаарагдаж байсан шүү. Тэр хэрээр хуваагдал, үл итгэлцэл улам гүнзгийрч байгаа нь хэний ч мэдээжийн асуудал. Тиймээс эвдэрснээ эвлүүлэх, бутарснаа цуглуулах, тэр хэрээр итгэлцлийг зангидах зорилго эн тэргүүнийх байж таарна.
ИДЭВХТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
энэ намд илэрхий дутаж байгаа. МАН бол том нам. Том нам хэрвээ сөрөг хүчин болсон бол том л сөрөг хүчин байх ёстой. 2012 оны сонгуулиас хойш бодит сөрөг хүчний байр суурь огт харагдсангүй. Төрийн алба сульдсан сульдаагүй, эрх баригчид хууль зөрчсөн зөрчөөгүй, эдийн засаг хямарсан хямраагүй гэх мэтийн гоншигнол нь үр дүнд хүрэхгүйгээр барахгүй, харин ч эрх баригчдын эрдүү бардуу занг улам лавшруулав. УИХ дахь гишүүд нь Байнгын хороонд суудалг үй, тойрогтоо баараггүй олонхийн санал авсан гиш үүд нь парламентад сандалгүй, улс төрийн наймааны зах зээл дээр ямагт хулхидуулагч, тэр ч бүү хэл тангараг өргөсөн гишүүд нь сугарч мултрахын чагтан дээр дэнжигнэх тоолонд тэдний арчаагүй төрх улам тодорч байгаа. Сөрөг хүчин өрсөлдөгчөө унагахгүй юмаа гэхэд нуман тулгуурт оруулах, нэг биш нэлээд хэдэн оноо цуглуулахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэр хэрээр намын нэр, нөлөө өсөн бэхэждэг. Өнөөдрийг хүртэлх МАН-ын үйл ажиллагаа эсрэгээрээ, өөрсдөө нуман тулгуураас гарахын төлөө зүтгэж буй дүрийг нийгэмд хэвш үүлснийг үгүй гэх хүн олон гарахгүй биз ээ.
ИРЭЭДҮЙ гэж харагдах юм тэдэнд алга. “Юм ээлжтэй” гэдэгт найдах, эсвэл АН-ын өөрийг өө үгүй хийсэн үйлдэлд алгаа үрчихээс өөр сонголт тэдэнд үлдээгүй юм шиг хөлдүү царайлах нь Махкомбинатын хашаан дотор орсон малаас юуны ялгаа. 2012 оны сонгуулийн ялагдал тэдэнд нэг талаас том боломж байсан. Гэрээ, хирээ цэвэрлэх, хуучирснаа хог дээр хаяад, шинэ өглөө рүү зорих, алдаагаа засах, авлига, албан тушаалд шунасан идээ бээрээ шахах ерөндөг бүтээх түүхэн цаг үе тохиосныг тэд огтхон ч ашиглаж чадахгүй байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнээд харвал үлдэж буй хугацаанд энэхүү гурван “И”-г ухамсарлан ойлгож, хэрэгжүүлж чадах буюу хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой удирдлагын цөмийг бүрдүүлэх нь л чухал байж таарах нь. Намын дарга, Намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр нь яригдаж буй эрхмүүдийг гурван “И”- гийн хавтгай дээр тавиад үзье л дээ.
Дарга нь хамгаалагч
МАН-ын даргад М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж нар үзэх бололтой. С.Бямбацогт, Ж.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын нэр тодорхой явцуу хүрээнд яригдаж буй ч эхний хоёр эрхэм энэ албан тушаалыг эцсийн зорилгоо болгохгүй л болов уу. С.Бямбацогт МАН-ын ирээдүйтэй, эрүүл саруул залуу мөн ч, цаг биш гэдгийг ухаарахтайгаа. Ж.Энхбаяр энэ амбийцаараа дөрөөлөөд дараагийн гишг үүр рүү авирахыг санаархаж байж магадгүй. Тэр гишгүүр нь үсрээд л 2016 онд нэр дэвших, эсвэл Удирдах зөвлөлийн гишүүн байх зорилго биз ээ. У.Хүрэлсүхэд одоохондоо ийм дэвжээнд хүч үзэх бэлтгэл ч байхгүй, совесть ч байхгүй нь ойлгомжтой.
Тэгэхээр хоёр Энхболд дээр Цэндийн Нямдорж нэмэгдээд гараанд гарах биз. Ц.Нямдорж хашир хүн. Гэнэ алдаж фальс старт хийхгүйгээ мэдэж байгаа. Намын даргын суудалд хүрэх хэмжээний санал авахгүйгээ ч тооцож суугаа. Тэгэхээр тэр нэрээ татах нь тодорхой. Гэхдээ татаж авах хүртлээ элдэв л мэх хийх биз. Тэр нь нэг их хортой биш, магадгүй М.Энхболдыг түлхэх хэмжээнд л эргэлдэх буй за.
Н.Энхболдын хувьд боломжийн нэр дэвшигч. Ард нь С.Баяр, Сү.Батболдын дэмжлэг байгаа. С.Баяр дотнын нөхрөө “Үзээд алд” гэж зоригжуулсан сурагтай. Гэхдээ энэ бол “Чи болно” гэсэн үг биш. Сү.Батболдын дэмжлэгийн цаад түлхүүр Цогтбаатарыгаа генсек болгох давхар нүүдэл байж мэднэ. Угтаа МАН-ын дарга гэдэг бол УИХ-ын дэд даргын албан тушаал биш. Тэгж яривал УИХ-ын дарга болохоос Намын дарга болох нь хамааг үй хэцүү. Боловсрол мэдлэг, туршлага чадвар, аядуу зөөлөн, аятайхан дүр төрхөөрөө Нямаагийн Энхболд дажгүй л харагдах байх. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын алба нь ах намын арчаагүй байдлын толинд туссан бодит дүр зураг мөн үү гэвэл мөн л байж таарах гээд байна.
Бүлгийн хурал дээр юу ярьснаа сэтгүүлчдэд бүдэг бадаг байдлаар мэдээлдэг, бүүрэлхүүлж дарлуулах хувь заяатайгаа эвлэрсэн шиг өнгө төрх өнөөгийн МАН-ын даргад лав зохихгүй. Итгэл алдралт улам лавшрахаас өөр дүр зураг буухгүй байгааг эрхбиш Их хурлынх нь төлөөлөгчид анзаарах байлгүй.
Эцэст нь М.Энхболд үлдэж байна. Түүнтэй эн тэнцүү өрсөлдөх хүн өнөөхөндөө лав харагдахгүй байна. “Хотын фракц” хэмээх хамгийн том бүлэглэл түүнийг дэмжиж оролцоно гэдгийг мартаж болохгүй. Дээр дурдсан гурван “И”-д хамгийн тохиромжтой хүн бас тэр л байгааг бялдуучлал гэж мушгихгүй биз. М.Энхболд МАН-ын цорын ганц дарга байх одонд заяасан хүн биш байж болох ч яг өнөөдөртөө бол түүнээс өөр сонголт үнэндээ алга. Бусдад гэм хийдэггүй, тус үзүүлдэг нь түүний гол имиж. Дөлгөөн няхуур, уул үзээгүй хормой шуугаад байхгүй, албан тушаалыг авч өгч, улс төрийн тогоонд чанагдаж шарагдсаар хэрсүүжсэн, итгэл эвдээд байхааргүй ийм хүнд итгээд үзэхээс өөр хувилбар МАН-д лав үгүй л болов уу.
Тэр МАН-ыг цоо шинэ болгон угааж шинэчлээд, УИХ, Төрийн ордон дотор хэрүүл уруул хийгээд явахгүй ч мөнөөхөн эвдэрч бутарч, талцаж бутарсан хүмүүсээ цуглуулаад, эвтэйхэн эвлэр үүлчихэж чадахтайгаа. МАН-ын дарга болох хүнд өнөөдөр “хамгаалагч” буюу зохицуулагч гэмээр энэ шалгуур хамгийн чухал болоод байгаа билээ. М.Энхболд хуучныг шинэтэй нь, залуусыг хөгшч үүлтэй нь, болохгүйг болохтой нь нааж зүйж чадах чадвартай хүн. Нөгөө талаар түүнд бусдыг араасаа дагуулах, манлайлах чанар хангалттай бий.
Генсек нь довтлогч
Миеэ Энхболдод өрсөлдөгч бараг байхгүйтэй адилын нөгөө талд Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө эн тэнцүү хурд, хүчтэй хэд хэдэн кандидат өрсөлдөж таарах нь. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, нэгэн цагт нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж явсан Т.Гантулга, Б.Энхмандах нар энэ сунгаанд өрсөлдөх бололтой. Гэхдээ барианы зурхайд дөхөж очих нь эхний гурав.
Т.Гантулгын хувьд “Онц их хурлын төлөө” ч бил үү дээ, нэгэн жигүүр байгуулж, түүнийхээ шанд байх, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд хэдэн жил суусан. Тун саяхан Намынхаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын суудалд “орлон гүйцэтгэгч”-ээр хэдэн сар болоод жинхэлж чадалгүй, сэтгүүлч М.Оюунчимэгт ялагдан, суудлаа орхисон намтартай. Хүнийхээ хувьд ажилсаг, нээлттэй, шударга, зүтгэлтэй, дажгүй залуу байж мэдэх. Гэхдээ нэн шинэхэн намтар нь, басхүү дэмжигчдийн хүрээлэл явцуу нь түүний уралдааны замд саад болох болов уу. Т.Гантулга үүнийгээ мэдэрч байгаа. Тэгэхээр түүний нэрээ дэвшүүлэх хувилбар ердөө л дараагийн алхмынх нь эхлэл болов уу даа.
Б.Энхмандах бол хуучны, Н.Энхбаярын засаглалын үеийн хүн. Бие даан нэр дэвшүүлэх тухай түүний мэдэгдэл хуучин даргаасаа авсан заавар нь гэх мэдээлэл чих дэлсэв. МАХН зүгийнхэн МАНын Их хурлыг зүгээр л нэг ажиглаад сууж байгаа гэвэл үнэнээс хол зөрнө. Тэр тусмаа Н.Энхбаяр Сөүлд эм ууж, дусал залгуулсан шигээ хэвтэж байгаа гэвэл гэнэхэн төсөөлөл болно. Тэр юуг эс хийж, ямрыг эс үзсэн билээ. Тэгэхээр МАНын гиш үүн биш, гишүүнчлэлээ сэргээгээд үзэж тарахаар амласан Б.Энхмандахын мэдэгдлийг МАН доторх уралдаанаас арай ангид авч үзэх нь зүйд нийцнэ.
Барианд орон ортлоо үзэж тарах хүмүүс бол Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат мөн. М.Энхболд намын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулахаар нэг хүний нэрийг барьж орж ирж, хүндээ хөнгөнөөс өгөхгүй л болов уу. МАН-ын дүрмээр бол Их хурлаас намын дарга нь сонгогдож, Бага хурлаас Генсек нь тодордог. Тэгэхээр мань хүн дээрх гурвын нэрийг хамтад нь дэвшүүлэх нь тодорхой. Тэднээс хэн хамгийн их дэмжлэг хүлээх магадлалтай вэ? Энэ асуултад “Үнэн” сониноор овоглодог Ж.Мөнхбат арай илүү шаанстай гэсэн гаргалгаа гарч ирж байна. Түүний давуу тал юу вэ?
Юуны өмнө тэр залуусын төлөөлөл. Сүүлийн хэдэн жилд МАН доторх залуусын амбийц бодит хүчин болсон. Эхлээд тэд алба тушаалын төлөө уралдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан бол цөөнгүй нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр туршлагажин хэрсүүжиж, юунд тэмүүлж байгаагаа ухамсарлаж, улс төрийн зорилтоо, ирээдүйгээ эрүүлээр харж чаддаг болсон байна. Хүссэн хүсээгүй энэ намд залуусын суудал засагдсан. Хэрвээ залуусаа дэмжихгүй бол нуруугаа үүрээд явчих эрх, эрхэмсэглэл тэдэнд бий болсныг анзаарахг үй өнгөрвөл алдас болно. Намын жирийн гишүүнээс намын төв аппаратын улс төрийн ажилтан, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, намын төв хэвлэл “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, Намын нарийн бичгийн дарга болсон Ж.Мөнхбатын зам энэ намын ирээдүй болсон цөөхөн залуусын дүр төрх.
НАМЗХ, “Зүүний хүчний холбоо” зэрэг залуусын байгууллага түүний ард жагсаж байгаа. Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд дагалдан явж, уулзалт цуглааныг нь удирдан хөт өлсөн нь түүнийг бүх аймагт таниулсан. Тэр хэрээр хөдөөнөөс сонгогдсон төлөөлөгчид түүнийг дэмжиж таарна. Түүн дээр олон аймагт НАМЗХны гишүүд, Ж.Мөнхбатын үеийнхэн Намын дарга болсныг тооцох хэрэгтэй.
Намын дарга М.Энхболдтой зэрэгцүүлээд харвал хэн зохимжтой харагдах вэ гэдгийг ч бодох л ёстой байх. Эвийг эрхэмлэж, эвлэрлийг зангидах намын даргын баруун гарт гараад жагсчих, олны хоолой дээр тээглээд байгаа үг, бухимдлыг дориухан илэрхийлчих, “довтлогч” төрхийн генсек байх нь илүү л аятайхан харагдаж таарна. Шударга, цэцэн цэлмэг, элдэв барьцаанд ороогүй, хэн нэгнээс үл хамаарах, намын ажилд нухлуулсан гэх мэт зайлшгүй шаардлагатай шалгуурын хувьд тэр бусад өрсөлдөгчдөөсөө илт илүү байгаа.
Мөнөөх ИТГЭЛЦЭЛ-ИДЭВХ-ИРЭЭДҮЙ гурвын уулзварыг нэгтгээд харвал хөзөр түүний гарт байгаа нь тодорхой. Гэхдээ Ж.Мөнхбат өөрөө хүсэж байгаа эсэхээс их зүйл хамаарна. МАН залуусаа дэмжиж байгаа нэрээр нэгийг нь бог буудай ачих бод болгохоор түлхэж, нөгөөг нь золигт гаргах мэт татаад суулгачихдаг мэхэндээ сүрхий гаршиж байгаа болохоор юу болохыг мэдэх арга алга.
Д.Цогтбаатарыг Сү.Батболд балиашиглаж байгаа байх. Боловсролтой, сайн залуу. Намын ажлын туршлага бага. Голдуу улс төрийн болон дипломат албанд зүтгэсэн байх. Гэхдээ тогтвортой ажиллаж чадаагүй. “Дипломат намын даргатай байлаа. Дипломат генсектэй болж үзлээ. Нам нэг их өөдөлсөнгүй” гэх дүгнэлт МАН дотор байгаа юм билээ. Генсекийн ажил дипломатынхыг бодвол илүү прагматик. Шуурхай, ажил хэрэгч, хүчтэй, ачаа даах чадвартай байх ёстой гэвэл тэр хамгийн сайн нь болж харагдахгүй л байгаа юм. Нэг тийм дотогшоо имижтэй хүнд энэ албан тушаал жаахан зохимж муутай л болов уу. У.Хүрэлсүхтэй харьцуулаад харвал Ж.Мөнхбат нь дөхүү, Д.Цогтбаатар нь сулбагар харагдана. Олны өмнө гараад үг хэлэхэд хэний үг бусдын чихэнд илүү наалдах вэ гэдэг талаас нь харсан ч Д.Цогтбаатар дутуу мэт. Нөгөө талаар тэр олон нийтэд, тэр тусмаа намын хамт олондоо нэг их танигдаагүй болов уу.
Ж.Сүхбаатарыг бол УИХ-ын гишүүн байсан гэдгээр нь хүмүүс илүү таних байх. Гэхдээ түүний ард хэн байх нь тодорхой бус. Н.Энхбаяр эзэнтэй сонин, телевиз илт балиашиглаад байгаагийн учрыг таахад бэрх. Дарханыхан нутгийн хүүгээ дэмжиж таарна. Ө.Энхтүвшин, С.Бямбацогт нар дээлийнх нь захыг мушгих магадлалтай ч тэдний хүчээр олонхийн саналыг авах хувилбар тун бага. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд намынхаа орон нутгийг хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан ч хөдөөгийнхөнтэйгээ нэг их дотносож чадаагүй юм билээ. Тэгэхээр хөл муутай гэсэн үг.
МАН-ын айсуй хурлаас хамгийн их хүлээлттэй буй удирдлагаа сонгох асуудлын эргэн тойрныг тандахад ийм байна. МАН иймэрхүү зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх үед савлагаа багатай, нэг хоёр зангилаатай л орж ирдэг нам. Хэн нь хэнийгээ аль хэр зангидсанаас их зүйл хамаарах биз. Гэхдээ энэ их хурлаас тус намын ирээд үйн хувь заяа маш их хамаарах учраас илүү нухацтай хандах биз ээ.
Б.Бямба
Зочин · 2013/10/28
MAN sehie gevel Byambatsogt. Enkhbayar 2iinhoo negeer darga bolgoh heregtei muhue gevel Enkhbolduudoosoo darga bolgooroi doo
Зочин · 2013/10/22
CHENJ ee Gaigyi gazar baival avna shyy xotiin tuvd bol sain surguuliin bien ***iriin talbai baival byyr goy
Зочин · 2013/10/22
Gazriin chenj Ulaan baatariin gazriig zarj olson orlogooroo ix yum xudaldaj avch baina daa.Iimerxyy ashig sonirxoliin zurchiltei shunalaasaa gajij chadadgyi nuxriig deesh ni taviad yav ch sainaa duulaxgyi shyy mud MONGOL ulsiig maani zarchaad yu ch boloogyi yum shig ***** tsarailaad umnuus dyrliigeed suugaad baival yana shunaltai xyn tsadaxaa medexgyi dyrliigeed l dairaad baij medne shyy .MONGOL uls mini gazar nutagtaigaa yldmeer baina MAN yugaa samruulax ni manid yamar xamaa.MAN d uur oligtoi bolovson xychin baixgyi bolchixson yum baixdaa yum l bol xust uxna aytai tergyyn xeden avilgachidaa neriig ni zoox yum esvel nuguudyyl ni namaig devshyyl geed baidag yum uu ternees bish Byamba tsogt ,Syx baatar ene ter geed ner tsever gaigyi zaluuchuud baiga shyy dee
Зочин · 2013/10/16
Miyegombiin Enkhbold chini Hytadiin ****** hun sh dee. Bayrtsogt, Saldangiin Odontuya, Uyanga geh met humuus bugd l nuren deeree bi Hytad hun geed il tod bichchihsen baidag biz dee. Udam sudriig ni harj songoltoo hiij baimaar ym. MAN namiinhan Miyegombiin Enhboldiig bitgii son***** ee. Sain ch bai muu ch bai tsever Mongol hunee songoy.
Ard tumen · 2013/10/16
2 uulaa xereggui...uls suiruulne
Зочин · 2013/10/16
M.Enhkbold yu ch hiihgui baij bayajaad baigaa nohor oo
Зочин · 2013/10/16
M.Enhkbold yu ch hiihgui baij bayajaad baigaa nohor oo
Зочин · 2013/10/16
М.Энхболд бол байж болно угаасаа зангарагтай залуу гэсэн. харин тэр Мөнхбат хэрэг байна уу. Хүрэлсүхийн хүн шдээ. төлөөлөгчид дэмжих үү.
Зочин · 2013/10/16
Mieye Ehkboldiig mongoliin tor zasgaas ****uulaach ee. Ooriin tolgoigui busdiin gaj hol bolson dohiur amitan shuu dee...Tuunii hen bolohiig Baabar nomondoo todorhoi durslen bichsen baidag daa.