Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар УИХ-ын гишүүд ингэж ярив
2016/10/26
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/-ийн хэлэлцсэн юм.
Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг Ажлын хэсэг 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д төрийн эзэмшиж байгаа 51 хувийн өмчлөлийн харьцааг алдагдуулсан “Төрийн төлөөлөгч томилох, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 255 дугаар тушаал, “Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 256 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгохыг даалгасны дагуу эдгээр тушаалыг Сангийн сайдын 2016 оны 342 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авахад бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг шалгуулах албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Засгийн газрын шийдвэртэй холбогдох асуудлыг судалж, хийсэн дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулж байгаагаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж байсан. Хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” бол стратегийн ач холбогдолтой орд газарт хамаардаг. Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад шийдэх боломжгүй, УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлага байсан. Яагаад энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэнгүй вэ. Энд хоёр асуудал байна. Үндэсний аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Хоёрдугаарт эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Бидний түүхэн хугацаанд хойд хөршийн нөлөөлөл их байсан. Хойд хөрштэйгөө найрамдалт харилцаатай байсны хамгийн том жишээ Эрдэнэт. Одоо манай улсад 49 хувь шилжсэнээр харилцааны асуудалд сулрал үүсэх вий. Ийм болгоомжлол Монгол түмэнд байна. Нөгөө талаар төсвийн томоохон ачааг үүрч яваа Эрдэнэтийн хувьчлалыг дагаад татварын төрд үүрэх ачаа сулрах гэж байна би харж байна. Төр санхүүгийн хувьд сул болно. Төсвийн алдагдал үүнийг дагаад ихэснэ. Алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээлнэ. Зээлээ хаанаас авах нь ч тодорхой. Эдийн засгийн хараат байдал үүсэх нөхцөл байдал үүсчихээд байна. Тийм учраас Монголын төрийг төлөөлөөд “Бид худалдан авахаас татгалзаж байна. Өөрсдөө мэдээд зар” гэсэн бичиг илгээсэн явдал бол төрийн мэдлийн стратегийн ордыг засгийн газрын гаргах шийдвэр биш. Би хувь хүнийхээ хувьд ингэж ойлгож байгаа. Дүгнэлт нь их бөөрөнхий яваад байгаа. Үүн дээр тодорхой хариулт авмаар байна. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаардаг төрийн өмчийн стратегийн ордыг зарахаар шийдвэрлэсэн нь хуулиндаа нийцэж байгаа юм уу?
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Энэ асуудлаар миний бие УИХ-ын сонгуулийн өмнө нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш илэрхийлэх боломж байхгүй байсан, нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч боломж муутай байсан. Сонгуулийн үе байсан, дараа нь шинэ УИХ байгуулагдсан, араас нь орон нутгийн сонгууль залгасан. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх нь асуудлыг эрүүлээр харахад хүндрэл учрах юм байна гэж үзээд хойшоо суусан. Өнгөрсөн ням гаригт сонгууль болж дууслаа, улс төрийн эмоци хойшоо тавигдаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн улстөрийн өнцгөөр биш, улс эх орны эрх ашгийн үүднээс харж эхлэх болов уу. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг хугацааны хувьд зөв хайчин дунд явж байна гэж харж байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ-аар энэ асуудлыг заавал хэлэцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн. Яагаад гэхээр худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ маань хүчин төгөлдөр бус болж байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Цэцээр ярина биз. Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар төмөр замын асуудал яригдаж Оросын тал өөрийнхөө хувийг аваач гэхэд Монгол авч явж чадахгүй гээд аваагүй байдаг. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь луу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед “Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулая гэж Ерөнхий сайдын хувд харж байна гэдгээ хэлсэн. Протколтой та бүхэн танилцсан болов уу.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ.Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх. УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яагаад яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ? Энэ асуудлаар хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ? Засгийн газрын хуралдаанд О.Орхон ХХБ-ны захирал бас компанийн захирал гэсэн хоёр албан тушаалтай орж ирсэн байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ? Засгийн газрын хуралдаанд хуульчид оролцсон гэж яриад байна. Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм билээ. Харин нөгөө талын О.Орхон, Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ? Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Ямар нэг эмоцигүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн. Намайг яаж ярьж байгааг ҮХЦ ч юм уу, бусад байгууллагууд нь тодорхойлох биз. ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ Ц.Нямдорж гишүүнээ? ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Оростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведевийн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд “Оростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа. Мөн “Оростех”-оос манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Оростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Оростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан учраас Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд дэмжсэн. Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна. Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Яаралтай хэлэлцэх асуудлаар яамдаас санал авдаггүй гэх асуудал байхгүй. Туйлын ноцтой асуудал хөндөгдөж байхад цаг хугацааны хайрцагт ороод шийдсэн гээд байх юм. Засгийн газар энэ асуудалд Монголын гэдэг утгаараа яаж ажилласан юм бэ? Хэзээ энэ асуудал яригдаад О.Орхоныг явуулсан бэ? Төрд үнэнийг хэл. Танай Засгийн газрын сайд байсан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Зоригт нар чинь “мэдээгүй, санал аваагүй”, хачин зүйл гаргалаа гээд яриад л байсан ш дээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гүйцэтгэх засаглалд олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашигтай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Орос-тех” өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, Ти Ди Би капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан. Яг хэн гэж хүний захиалга даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм бэ?
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: Таны сая дурдсанчлан би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувь охин компани “Ти Ди Би капитал”-ийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Захиалагчийн хувьд “Монголын зэс компани” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би” компани ч зөвлөгөө өгч оролцсон, ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон. Үйл явц хэрхэн явсан гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа. Үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростех” компанийн Хяналтын зөвлөл гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яахав. Ямар ч байсан “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай ийм нөхцлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцлөөр Монголын Засгийн газраас худалдан авах эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно.Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа өөрөө сонгоод нөхцлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх эсэх сонголт өгсөн. Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гарсан” гэв.
Энэ мэтээр асуулт хариулт үргэлжилсэн. Үүний дараагаар байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал,
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бүх юмыг нууцаар хийдэг чинь хардлага төрүүлээд байна
27 настай хүүхдийн хоёр жилийн өмнө байгуулсан компанид Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар шилжүүлж өгсөн байгаа. Тэр нь Монгол хүн байгаад би баярлаж байгаа. Гэхдээ Монголыг 27 настай хүү биү гурван сая иргэн нь төлөөлөх болов уу гэж боддог. Дор хаяж Монголын топ 100 аж ахуйн нэгж нийлээд энэ 49 хувийг авсан болМонгол улс авлаа гэж хэлнэ. Үүнийг авахдаа ЗГ худалдаж авах эрхээсээ татгалзахдаа УИХ-тай зөвшилцсөн бол, сонгууль гэж 14 хоногийн дотор яаруу сандруу шийдвэр гаргах биш, сонгуулийн дараа нухацтай ярьсан бол ултай суурьтай шийдвэр болжээ гэж бодох байлаа. “Орос тех”-ээс ирсэн бичигт бид ийм саналтай байна, танайх ямар бодолтой байна вэ гэсэн байснаас сонгуулиас өмнө хариу ирүүлээрэй гэсэн хугацаа байхгүй. Бүх юмыг нууцаар хийдэг чинь хардлага төрүүлээд байна. Дубайн гэрээг ард түмэн, намын бүлэг, эрх баригч хүчнээсээ нууж байгаад хийсэн. Эрдэнэтийн 49 хувийг авах, 27 настай хүүхдэд шилжүүлэх бүх шийдвэрийг нууцаар хийсэн. Нууц юм болгоны цаан хулгай, хардлага сэрдлэгэ яваад байгаа.ХХБ, О.Орхон захирал үүнд оролцсон. Хэлсэн үг нь протуголь дээр байгаа. Яг О.Орхоны үгээр Ч.Сайханбилэг шийдвэр гаргаад явсан байна.
Тэр битгий хэл ХХБ-ны ТУЗ-ийн дарга н.Эрдэнбилэг гэдэг хүн олон жил улс төрчдөд авлига хахууль өгсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Аль аль нам руу хэдий хэмжээний мөнгө өгснийг улс төрчид тоотой баримттай ярьж байгаа. Эрдэнэбилэг гэдэг хүнийг энд ирж юмаа ярих хэрэгтэй гэж би харж байгаа. Үлгэрийн баатар шиг нуугдаж тоглохоо болье.
ХХБ-тай Ж.Батзандан миний бие ашиг сонирхлын зөрчил ерөөсөө байхгүй.Хааяа надад таван саын зээл өгдөгт талархаж явдагаа илэрхийлье. Гэхдээ Эрдэнэттэй холбоотой асуудлыг УИХ тодорхой болгож, нэг тийш нь шийдэх ёстой. Жирийн Монгол 27 настай хүүхэд ХХБ-д очоод 200 000 000 зээл авна гэвэл зээл өгөх үү? Би эргэлзэж байгаа. Энэ болгоныг бид нарийвчлан шалгаж тодруулах ёстой.
Засгийн газраас зөвхөн Худалдаа хөгжлийн банканд 500 000 000 бонд гаргах эрхийг өгсөн. Монгол улс арван хэдэн банктай. Хөгжлийн банкны олон зуун тэрбум төгрөг зөвхөн ХХБ-п эргэлддэг болсон. Үүнийг юу гэж ойлгох вэ? ХХБ-ны ард байгаа улс төр бизнесийн бүлэгллийг нуух хэрэггүй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Илт хуйвалдаан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цэвэр гэмт хэрэг
МАН-аас ажлын хэсэг байгуулаасай. Сонгуулийн үед аймшигтай савлуулсан. Эрдэнэтэд би өөрийнхөө саналыг бараг алдчих шахсан. Оффшор бүсэд байдаг Хятад компани авсан, Монгол хүний нэрээр гадаадууд авсан гэх мэдээллийг тараасан. Энэ нь монголчуудад айдас төрүүлсэн. Би бол хяналт тавина. Хоёрт, ард түмнээ битгий доромжил. Ард түмэнхувьцаа эзэмших гэхээр галт тэрэг хөдөлчихсөн.Яах уу? Ард түмнээ төлөөлөн манаж байх ёстой Засгийн газар нь ард түмний төлөө биш компанийн төлөө ажилчихсан. Үүнээс болж ард түмэн бухимдаад байна. Олон хүн хэлж, хөдөлгөөн гараад байна. Ийм нөхцөл гаргасан, нэмээд нөгөө компанидаа бүх эрхийг өгнө гэдэг тогтоол гаргасан. Энэ бол цэвэр гэмт хэрэг. Энэ нөхлүүдтэй хариуцлага тооцоочээ.
Би нэг юмыг хатуу сануулж хэлмээр байна. Оросын төр Монголын ард түмэн, тэр тусмаа Эрдэнэтчүүдэд сайнаар хандаж байсан. Та нар өөрсөддөө биш, ард түмэнд сайнаар хандсан шийдвэрийг заавал гаргах үүрэгтэй шүү.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:49 хувь биш 51 хувиа ярь
Эрдэнэт үйлдвэрийг Монгол улс авах гэж их зүтгэсэн. 50 хувьтай байхад дандаа л орос захирлуудтай. Тэрнийгээ бид нар арай гэж 51 болгож, гүйцэтгэх удирдлагыг авах боломжийг гаргаж байсандаа маш их баярлаж байсан.Монголчууд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь эзэмшдэг болж байна. Энийг авч ирсэн компанид талархаж байгаа. Урьд нь төр төрийнхөө хэлээр яриад 49 хувийг авч чаддаггүй байсан юм. Компаниуд хоорондоокомпанийн хэлээр яриад аваад ирсэн байна. Энэ бол амжилт. Оросууд яагаад зарах болсон бэ гэвэл Эрдэнэтүйлдвэр нэг биш болж, буруу замаар явчихлаа гэдгийг мэдэрсэн болохоор зарсан гэж би үзэж байгаа. 2009 онд МАХН-ын дарга С.Баярыг Ерөнхий сайд байх үед түүний гар хөл болсон “Жаст”-ын Батхүү гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авах эрхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, эрдэнэт үйлдвэрийн захирал байсан Ганзориг нараар дамжуулж 109 сая ам.долларын баталгаа гаргаж байсан. Тэр нь өнөөдөр Лондонгийн арбитрийн шүүх дээр байгаа. Эрдэнэтийн 49 дээр нь юм яриад байх юм. 51 дээр нь яагаад юм ярихгүй байнаа? Яагаад гэвэл эрх мэдэлтнүүд асар их бараа шахдаг, тэрүүгээрээ баяждаг тогтолцоотой. Тиймээс 51 хувиа сайн яриад, С.Баяраас сайн асуу?
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: МАН ажлын хэсэг байгуулаад шалгаа
УИХ-аас ажлын хэсэг гаргах хэрэгтэй, МАН-аас дангаараа ажлын хэсэг гаргаад яв. Та бүгдээрээ Эрдэнэтийн 49хувийн талаар нарийн мэдээлэлтэй байгаа болохоор шалга, тогтоо. 51 хувийг яагаад ярьдаггүй юм бэ?“Жаст”-ын Батхүүгийн тэр зуун хэдэн сая долларын зээлийг Монголын төр төлж байгаа ш дээ. Энийг яагаал ярихгүй байгаа юм? 51 хувийг яаж ч самарч болдог, 49 хувийг болддоггүй гэдгийггайхаад байх юм. Энэ хоёр чинь нийлж бүиэн үйлдвэр болдог юм байгаа биз дээ? 51 хувиар баахан тоголчихсон. Тэр склад савыг очоод шалга л даа. Ариухан байсан юм шиг юм ярих юм. Яаж луйвар хийснээ хар. Худалдааны гэрээ зөрчсөн гээд өчнөөн саяын торгуульд орчихсон байгаа ш дээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
УИХ-ын гишүүн Д.Ганболд:
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Түрүүн Ч.Сайханбилэг буруу яриад гараад явчихлаа. Хэрвээ монголын засгийн газар зөвшөөрөх юм бол гуравдагч этгээдэд зарж болно гэсэн шийдвэрийг оросын тал гаргасан. Хоёрт, Цаг хугацааны хайчилбар байгаагүй.
эрдэнэтийн иргэн · 2016/10/28
ЭРДЭНЭТ баларлаа үйлдвэрийн туслах цехүүдийг АНын хувалзнууд хувааж авах ажлыг эрчимтэй хийж байна шуурхй шийдээчээ бүх зүйлийг шударгаар шийдэх ёстой шүү ард түмний эрх ашгийн төлөө БАДАМЖуНАЙ мэтийнхэн бол гай л байна
сайн мэддэг хүн · 2016/10/28
НЯМ ОСОР гэдэг тчинь төрийн ажил хийх чадваргүй жижигхэн наймааны сэтгэлгээтэй хүн шүү дээ ЭНХБОЛД дарга иймэрхүү юмнуудад чухал ажил даатгаад байвал явахгүй дээ хурдхан зайлуулж олигтойхон хүнд өгөх нь зөв өмнө нь нэг агентлаг хариуцаад удахгүй хөгийн юм яриад эхэлсэн одоо яг тэгнэ шүү мэдлэг муутай шүү
Munkhu · 2016/10/27
Uneheer mongold shudraga shuuh shudraga yos gj bdgiin bol ene luivarchdiin hudal hulgaig n il bolgoj 49% aa mongoldoo av.herev tegj chadahgui bol yadarsan ard tumen bosoh bolno gedgiig hatuu helchii.yasan ih doromjilj deerelhej hanadaggu piz da nuud ve. Zevsegt temtsel ch garahiig uguisgehgui shuu muusai luivarchid min.Saikhanbileg ter Orhon tednii tsaana suuj bgaa muusai lalruud min zugeer bhad zugeer l bgarai.negii chin tonilgosnii daraa luivraa zogsooh geed bgaa bol ta nariig buudchih aaviin huu ene orond bgaa gedgiig hatuu medegdii za.harj bgaarai novshnuudaa.
f · 2016/10/26
Ёо өнгөрсөн юмны хойноос цув нөмрөн гэгчээр бие биеэнийхээ бүгсийг ухахаа болиочээ улсаа хөгжүүлэлдээ ийм юмнууд гарчаад улсын ажилаа хийхгүй авгай нарын хэрүүл шиг ажил хийх юмаа арайчдээ
Зочин · 2016/10/26
Одоо энд зэрэгцээд сууж байгаа Ч.Сайханбилэг , ХХБ-ны О.Орхон , ТӨХорооны дарга Ц.Ням-Осор нар санаа бодлоо зангидан Төрийнхөө эсрэг дайрч байгаа юм байна Ялангуяа энэ Ц.Ням-Осор Ч.Сайханбилэг О.Орхон хоёрын халаасанд орчихсон нөхөр байна , ТӨХороог энэ хулгайчаас салган авах хэрэгтэй , зөв юм ярисан УИХ-ын гишүүдийг энэ Ц.Ням-Осор орилдог чарладагаар нь дуудан эздээ мөн ч их өмөөрч байна лээ Нам дамжсан энэ мэт хулгайч нар л Монголыг ална