Б.Шижирбат: Намайг дэмжиж, орилж хашгичиж, миний өмнөөс уйлж, сандарч, нэгжээ дуустал санал явуулсан бүх хүмүүстээ баярлалаа
2016/12/13
Хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг шоу байж чадлаа. Тус шоу нь залуучуудын нууц авьяасыг нээж тэдэнд ташуур болж чадсан гэдэгтэй үзэгчид санал нэг байгаа биз ээ.
“Авьяаслаг монголчууд-2016”-ын хамгийн олон хандалт авсан оролцогч бол 0203 дугаарын оролцогч Б.Шижирбат. График дизайнч, бүжигчин залуугийн уран бүтээлийг “YouTube” сувгаар 100 сая үзэгч үзсэн гэдгээрээ тэрбээр шоуны бас нэгэн содон өнгө байлаа. Үндэсний хэмжээний ялагч болж чадаагүй ч хамгийн их санал авсан оролцогчоор тодорсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа шоуны тухай сэтгэгдлээ ийнхүү бичжээ.
сар · 2016/12/13
Шижирбатад саналаа өгсөн .их ойрхон санал очсон байх боддог ,Алийн болгон МОНГОЛчуудыг эртний үеээр бодох вээ, гэж бодож энэ хүүд саналаа өгсөн, МОНГОЛд бас техникийн дэвшил байдаг юм шүү, гэж дэлхий нийт ойлгог гэж бодсон
зочин зочин · 2016/12/13
магадгүй 1,2,3 -р байрт мөнгөн шагналтай байвал зүгээр байх
зочин · 2016/12/13
Шижирбат түрүүлбэл Энхэрдэнэ хайран Энхэрдэнэ түрүүлбэл Шижирбат хайран үзэгчдийн санал эн тэнцүү хуваагджээ эн тэнцүү авьяастанууд
хүннү · 2016/12/13
Монголчууд сонголтоо хийж чаддагүй хүмүүс шүү дээ. Хэзээний л ийм л байсан тэр л ёсоороо болсон. Миний хувьд Шижирбатыг түрүүлэнэ гэдэгт итгэлтэй байсан тэгээд ч түүний төлөө 14 санал өнсөн. Үнэхээр "Авьяаслаг монгол"-г шалгаруулах байсан бол түүний ялагч нь ШИЖИРБАТ байх байлаа. Ер нь хий хоосон юманд мөнгө хаях хэрэггүй түрүүчий шоунд түрүүлсэн нөгөө "авьяаслаг монголчууд"-н "авьяас" хаана байна. Хэдэн төгрөг салгаж аваад л бүгд санаа нь амар вуу? эсвэл авьяс нь дуусаа юу?... сонин байгаа биз. Энэ жил түрүүлсэн залуу ч гэсэн үнэхээр авьяастай л юм бол өөрийн чинь төлөө санлаа өгсөн олон түмэндээ үзүүлж байвал зүгээрсэн.