Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш ашиг олж болох бүхий л арга хэлбэрийг ашигласаар ирсэн. Энэ нь бизнесийн ном дүрмээрээ зөв хэдий ч зан заншил, олон мянган жилийн түүхэн уламжлал, соёлд халтай зүйл болон хувирсан юм.

Монголчууд бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн ёс заншил, өвлөн авсан түүх судар болон эд хэрэглүүрээ умартан үндэснийхээ хувцсыг ч мартжээ.

Үндэснийхээ түүх ёсыг харуулсан монгол хувцсаа цагаан сар, наадмын баяраар л өмсөх болсон. Энэхүү Монгол ёс заншил, уламжлалаа судлах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, хэвшүүлэх эрхэм зорилготой манай олны танил хэсэг эрхмүүд үндэсний хувцсаа гайхуулж өдөр тутамдаа хэрэглэх уриалга гаргаад байсан. Тэгвэл эдгээр залуусыг дэмжигч, залуу уран бүтээлч П.Равжир “Бид монгол ёс заншил уламжлалаа хадгалан үлдэх учиртай. Монгол дээлээрээ гоёно” хэмээн гадуур хувцсаа шатааж үндэсний дээлээ өмссөн байна.

 

Дуучин П.Равжир монгол дээлээрээ л гоёно хэмээн хувцсаа шатаалаа

Дуучин П.Равжир монгол дээлээрээ л гоёно хэмээн хувцсаа шатаалаа