Cүүлийн үед оюуны өмч хулгайлах асуудал Монголд төдийгүй дэлхий дахинд гарах болсон. Тэгвэл энэ асуудлаар жүжигчин Б.Навчаа ойрын өдрүүдэд ихээхэн бухимдаж явна. Учир нь энэ нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан  "Navchaa film"-ийн бүтээл "Ларьдма" хэмээх монголын уран сайхны киног Скаймедиа албан ёсны зөвшөөрөл аван хэрэглэгчдэдээ үзүүлсэн билээ.

Гэтэл saak.biz mongolbox.com, ongiroo.mn, bidkino, huurhun tk,  Tvaguuco.blogspot.com  зэрэг сайтууд хуулан сайтадаа байршуулсан юм.

Тэрбээр "Хүний оюуны өмчийг хулгайлж, арчаагүй аргаар мөнгө ологсодын буруу аргаар ажиллуулж байгаа сайтуудыг устгуулна гэсэн бол устгаж чаддаг гэдгээ нотоллоо. Одоогийн байдлаар манай киног тавьсан сайтуудыг устгав. Өөр хулгайгаар тавьж устгуулах сайт байна уу. Би хэлсэн амандаа харин нэг хүрдэг хүн шүү" гэж өөрийн цахим хуудснаа бичжээ.

Жүжигчин Навчаа өнөө орой huurhun tk,  Tvaguuco.blogspot.com зэргийг устгуулах гэнэ. Ямартай ч дайчин, зоригтой жүжигчин бүсгүй маань монголын хулгайч сайтуудад хэн болохоо харуулж, оюуны өмчөө хамгаалан тэдэнтэй тэмцэж болдог гэдэг нэгэн жишээг харуулж явна.

Д.Ана