Өчигдөр орой УИХ-ын нэгэн залуухан гишүүний авсан зураг цахим ертөнцийнхний анхаарлыг маш ихээр татах боллоо.

Үе үехэн УИХ-ын гишүүдийн авсан паппараци зураг синсаац тарьдаг тал бий. Энэ удаагийн дуулианыг нэгэн залуухан гишүүн тавьж байна.

Зургийн гол баатар нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сайд Ц.Оюунгэрэл нар юм. Хоёр эрхэм ховорхон агшиныхаа талаар ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Харин тэдний өмнөөс нь дэмжигчид, гишүүд, найз нөхөд нь сонирхолтой тайлбаруудыг цахим ертөнцөд хийж байх юм.

Дархан аваргын харц юуг өгүүлнэ вэ. Хариултыг зөвхөн тэр л өөрөө мэдэж байгаа.

Д.Ана