Хүний амьдралд сайн, муу саар зүйл ээлжилдэг. Олны танил хүмүүст бусдын л адил  жаргал, зовлон ээлжлэн гарах болгонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж л бичигдэж байдаг. Энэ нь бас нэг талын олны танил байх хэцүү... Тухайлбал, Хэн нэгэнтэй үерхэж, уулзаж учирч байгаад салах тохиолдол гаргахад л шуугиан тарьж эхэлдэг. Үүний нэг тод жишээ нь Жүжигчин Тамираа, Золоо нар юм. Тэдний салалтийн талаар маш олон мэдээлэл бичгддэг байсан.

Тэгвэл энэ талаар удтал чимээгүй байсан Золоо анх удаа өмнөх амьдарлийнхаа талаар “Соёлоо нөхөр, хүүгээ орхиод миний гэр бүлийг үймүүлсэн болохоор би түүнийг эмэгтэй хүн гэж боддоггүй. Тэр хоёр хамт амьдраад жил гаруй хугацаа өнгөрч байна. Би нэг хэсэг охиноо аавтай нь уулзуулахгүй гэж хатуурхсан ч удаан тэвчиж чадаагүй. Гэр бүл салалтаас болж нэг хэсэг шоудсан нь үнэн. Гэхдээ одоо охиноо тэврээд унтах шиг сайхан юм алга. Ажил төрлөө хийгээд юугаар ч дутахгүй сайхан амьдарч байна” хэмээн ярьсныг "Мобайль Ньюс"  ярьсныг онцолж байна.

Ямартай ч гэр бүл яагаад салах болсон шалтгааныг хүн болгон мэдэх шаардлага байдаггүй ч олны танил хүмүүс байна гэдэг хэцүү бололтой.

Д.Ана