Загварын ертөнцийн төгс хосууд хэмээн нэрлэгддэг С.Төгс, Н.Эрдэнэцогт нарыг салсан гэж байсан. Тэгвэл саяхан Н.Эрдэнэцогт өөрийн цахим хуудснаа намайг мэдээгүй байхад бид хоёрын салгачих юм байна л даа хэмээн мэдэгдсэн билээ. 

Төс хосууд маань өнгөрсөн хоёрдугаар сард хөөрхөн охинтой болж бүл нэмсэн. Загвар өмсөгч С.Төгсийн хувьд өдгөө “Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бол, түүний нөхөр Н.Эрдэнэцогт нь “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч юм.

Харин тэд саяхан “Cosmopolitan” сэтгүүлд нэгэн сурталчилгааны зураг авахуулахдаа гэр бүлээрээ оролцож, хувийн амьдрал нь салалт болоогүй, аз жаргалтай буйгаа харуулжээ. Хосуудад аа амжилт хүсээд жаргалын эзэн бяцхан охинд нь эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүргэж байна.

Д.Ана