Жеймс Андерсон: Валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэх боломжтой
2017/04/16
Д.ОЮУНЧИМЭГ
Дэлхийн банкнаас Зүүн Ази болон Номхондалайн бүс нутгийн орнуудын эдийн засгийнтөлөв байдлын судалгааны дүнг танилцуулав. Зүүн Азийн хөгжиж буй орнуудын дотоодынэрэлт харьцангүй хүчтэй байгаа. Мөн дэлхийнэдийн засаг болоод түүхий эдийн үнэ алгуурсэргэж буй зэргээс шалтгаалан бүс нутгийнхөгжиж буайгаа орнуудын эдийн засгийн өсөлтирэх гурван жилд эерэг байна хэмээн Дэлхийнбанкны тайланд тэмдэглэжээ.
Энэ бүс нутгийн хэд хэдэн оронд зээл, өрийнтөвшин огцом өссөн нөхцөлд бодлогоболовсруулагчид макро эдийн засгийг оновчтой удирдахад анхаарах хэрэгтэй. Дунд хугацаанд төсвийн зохистойтэнцлийг хадгалах шаардлагатай хэмээн Дэлхийн банк зөвлөжээ.
Энэ үеэр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсонгоос зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн төсвийн тодотголд Засгийн газар зардлаа хангалттай хэмжээнд танаж чадсан уу. Татварыннэмэгдэл иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
-Дэлхийн банкнаас Засгийн газарт төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг сайжруулах зөвлөмж өгсөн. Энэ ньтөсвийн тогтвортой байдал орлого, зарлагыг бодитой тооцохоос хамаарна. Тодотголд тусгаснаар нэрлэсэндүнгээрээ төсвийн зарлага өсч байгаа юм шиг харагдаж байгаа ч эдийн засагт нөлөөлөх бодит нөлөөлөл ньбуурсан. Төсөвт зарим татварыг нэмэгдүүлж орлогоо өсгөх зорилтыг тавихдаа орлогын байдлаас хамаарчшатлалтай авахаар оруулж ирсэн нь зөв эхлэл гэж харж байгаа. Өндөр орлоготой хүмүүсийн татварыгнэмэгдүүлж, бага дунд орлоготой иргэдийн татварыг нэмэхгүйгээр зохицуулах нь зүйтэй. Ингэснээр уртхугацаандаа төсвийн алдагдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Зардлаа танах үүднээс хүүхдийн мөнгийг нийтхүүхдүүдийн 40 хувьд олгоно гэж тусгасан. Зардлыг хамгийн хүнд хэцүү амьдарч байгаа нийгмийн бүлэг рүүчиглүүлэх зорилготойгоор хүүхдийн мөнгөнд өөрчлөлт хийж байна гэж ойлгосон. Нэг талаасаа орлогоонэмэгдүүлж байгаа ч, нөгөө талд нийгмийн тодорхой бүлэгт зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх урьдач нөхцлүүдийг хангаснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Эдгээр арга хэмжээг авснаар төсвийн алдагдал буурна, нөгөө талаас маш бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн зээл авах боломж нээгдэж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Валютын сангийн урьдач нөхцөлд багтсан асуудлуудыг заавал шийдэж байж олон улсын байгууллага, түнш орнуудаас бага хүүтэй зээл авах эрх үүсэх учраас асуудалд үр дүнтэй, нухацтай хандана гэж харж байна.