Газрынхаа тавны нэгийг уул уурхайд нээж өгснөөр Монголд эхлэх шинэ бужигнаанд тус салбарынхан бэлэн
2017/05/30
Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд ийм нийтлэл хэвлэгджээ. Уул уурхайн томоохон компаниудын төлөөлөгчдийн хэлж буйгаар, Монгол Улс ОУВС-ийн тэргүүлсэн тусламжийн хөтөлбөрийн дагуу санхүүгийн байдлаа бэхжүүлэх үүднээс газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан тун удахгүй эхлэх төлөвтэй.
Монголын Засгийн газар энэ сард ОУВС-ийн тэргүүлсэн 5.5 тэрбум ам.доллар авахад гол саад болж байсан банкны үйл ажиллагааны тухай эргэлзээтэй заалтыг хүчингүй болгосноор “Рио Тинто” зэрэг компаниуд гадаад хөрөнгө оруулалтын төслүүдээс олсон орлогоо заавал Монголын банкнуудаар дамжуулах хатуу шаардлагаас ангижирсны, дээр илүү өргөн газар нутагт хайгуул хийх боломжтой болж байна.
“Xanadu Mines” компанийн гүйцэтгэх захирал Э.Стюарт “CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө, Монголын Засгийн газрын сүүлийн хоёр долоо хоногийн уул уурхайн салбарыг шинэчлэх зорилго бүхий шийдвэрүүд тус улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг хурдасгана гэж ээ. Тэрбээр мөн "Xanadu Mines’’-ийн гол төсөл болох Оюутолгойгоос өмнө зүгт 120 км зайд орших Хармагтай дахь үйл ажиллагааны өрнөл Монгол Улс зэс, алтны томоохон орд газруудыг илрүүлэхэд Австрали, Канад зэрэг орнуудаас илүү таатай нөхцөл олгох болсныг бэлхнээ харуулж байна гэсэн юм.
Уул уурхайн салбар Монголын ДНБ-ий дөрөвний нэг экспортын 80 хувийг хангадаг тул эрдэс баялгийн хайгуулын цар хүрээг тэлснээр тус улсад ДНБ-ий хэмжээгээ засгийн аюулгүй байдлаа хангах боломж нээгдэж байна.
Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 200 сая доллар байсан бол энэ жил нэг тэрбум, 2018 онд 1.2 тэрбум ам.долларт хүрэх ажээ. Оюутолгой Монголын уул уурхайн салбарын нүүр нь болдог ч тус улсад үүнээс гадна зэс, алт болон нүүрсний цөөнгүй уурхай ажилладаг юм.
“Aspire Mining" компанийн гүйцэтгэх захирал Д.Паулл тус улс эрдэс баялгийн ямар их нөөцтэйг Эрдэнэтийн зэсийн уурхайн ганц жишээ илтгэнэ гэж байв. Тэрбээр, Эрдэнэтийн уурхай олон арван жил тасралтгүй ажиллаж байгаа ч дахин хэдэн арван жил үйл ажиллагаа явуулах нөөцтэйг цохон тэмдэглэсэн билээ.
Б.Барс
Зочин · 2017/05/31
Юу гэж хуцаад байнаа!Бараг тавны таваа тавьж туучаад тэр бузар булхиагаа улсын нууц гэж хоохойлдог хулгайчууд өнөөдөр Монгол улсыг зарж байна.Үүнд ерөнхийлөгч бүр хамрагдаад гардан хийгээд байна.Үүнд миний бодлоор Н.Энхбаярл цэвэр үлдэхвийдээ хүмүүсээ!!
Зочин · 2017/05/30
Mongol ulsin hemjeend haiguuliig duren zogsooj eh ornoo gadni shun altnuudaas hamgaali
Зочин · 2017/05/30
Mongol ulsin hemjeend haiguuliig duren zogsooj eh ornoo gadni shun altnuudaas hamgaali